/фельетон/Гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл хөхтөн амьтан бүлгээ. Газар сайгүй төсөл хэрэгжиж, гадаадтай тулж ажиллаж сурах нь монгол хүний эрмэлзэх арван зүйлийн нэгэн болсны учир энэхүү гарын авлагыг бүтээсэн болой.Тэд бол илжиг шиг зөрүүд хүмүүс гэдгээс эхний зөвлөгөө үүднэ. Тэдэнтэй харьцахдаа зөрүүдлэнэ гэдийг нь тооцож, санаагаа ямагт эсрэгээр хэлэх хэрэгтэй. Урагшаа явах хэрэгтэй бол хойшоо давхия гэж хэл. Тэднийг онгоцоор нисгэмээр байгаа бол галт тэрэг санал болгох хэрэгтэй. Тэмээ унуулмаар байгаа бол “Ямаа зайдлах нь эрүүл мэндэд тустай” гэж ятга.Нэгэн төслийнхөн хонины суурьт саравчтай хашаа барих болж л дээ. Төслийн |  | монгол дарга эрүүл ухаантай хүн байсан болохоор нөмөр газар, салхины уруу харсан байрлалтай зураг төсөл хийсэн байв. Тэгтэл төслийн гадаад даргын зөрүүд зан хөдлөөд, “Саравчийг уулын оройд, умар зүгт харуулж барь! Би төслийн ерөнхий захирлын хувьд тушааж байна!” гэсэн юм. Тэр хашаанд одоо шувуу ч өндөглөхгүй байгаа гэлцдэг. Төслийн монгол дарга гадаадуудтай тулж ажиллах арга барил эзэмшээгүй байсны улмаас өчнөөн хөрөнгө өндөр уулын оройд үжирч хэвтэж буй нь тэр.Тэд сургалт явуулах асар дуршилтай. Сургалтаа заавал энгийн зүйлээс эхэлдэг сайхан заншилтай. Хонины махыг лаазалж, нөөш хийх тухай заах гэж байгаа бол хичээлээ “Хонь ...» |