Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:49 PM

Бидний тухай

Бидний тухай

“Монки Контент” ХХК

“Монки Контент” ХХК нь Программ хангамж, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан.

Манай компани нь хамгийн анхны ажлаа www.MonKey.mn хэмээх иргэний сэтгүүл зүйг дэмжигч, блог мэдээллийн портал вэб сайтаа та бүхэндээ өргөн барьсанаар эхлүүлж байна.

Вэбсайтын тухай


Мэдээллийн эрин үед дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран нийгэмд дуу хоолойгоо хүргэх, найзлан нөхөрлөх, уйтгар ганцаардлаас ангижирч нийгэмших бодит бололцоог “Web 2.0” буюу “Блог” хэмээх интернэтийн технологи олгодог.

Тус цахим хуудас маань иргэний сэтгүүл зүйг дэмжиж гишүүдийнхээ илгээсэн төрөл бүрийн мэдээ мэдээлэл, блог нийтлэлүүд, видео материалуудыг агуулсан чөлөөт индэр байхдаа “Монголын Блогчдын Холбоо”-ны хүмүүнлэг, иргэний үйл ажиллагааг дэмжиж ажиллах юм.

Манай сайт нь үйл ажиллагаанаасаа олсон цэвэр ашгийн 3-30%-ийг Монголын Блогчдын Холбооноос зохион байгуулах төрөл бүрийн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулах тул таны оролцоо дан ганц бизнесийн зорилгоор бус хүмүүнлэгийн болон, байгаль орчныг хамгаалах үйлсэд зориулагдан, хойч ирээдүйдээ оруулах таны хөрөнгө оруулалт болно гэдэг бүү эргэлзээрэй.

Манай сайт нь нийт дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд болон Монгол блогчиддоо олон нийтэд өөрийгээ болон нийтлэлүүдээ таниулах, өөрсөдийн дуу хоолойгоо нийгэмдээ ямар ч үнэ төлбөргүй хүргэх шинэ боломж бололцоог бүрдүүлж байгаадаа баяртай байна.

Таны нийтлэл Монгол хүн бүрийн ухамсар сэтгэхүйд мэргэнээр нөлөөлнө гэдэгт итгэж байна.

Манай сайт нь дараах хэсгүүдээс бүрдэж байна.

1. Эх орондоо байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Монголчууддаа мэдээ мэдээллээ солилцох боломжийг олгож иргэний сэтгүүл зүйг дэмжих үүднээс мэдээний хэсгийг ажиллуулж байна.

Энэ цонхонд манай сайтын гишүүдийн оруулсан мэдээ харагдах бөгөөд эхний багананд нийтэлсэн цаг хугацааны хувьд хамгийн сүүлийн 3 мэдээ ашигласан зургийн хамт нийтлэгдэнэ. Өмнө нь нийтлэгдсэн мэдээнүүд туслах цонхонд гарчиг ашигласан зураг болон нийтлэгчийн нэр, мэдээний ангилал нийтлэсэн цаг хугацааны хамт үзэгдэнэ.

Мэдээ нийтлэх эрхээ манай сайтад анхлан бүртгүүлэхдээ идэвхижүүлэн мэйлэнд тань илгээсэн баталгаажуулах линкийг ажиллуулсанаар “TheMonkeyPost”-ын албан ёсны нийтлэгч болно.

2. Бид сайтдаа уншигчдын таашаалд хамгийн ихээр нийцсэн шилдэг бичлэгүүдийг “Топ блог” буландаа дэлгэн үзүүлж байна.

Энэ буланд хамгийн ихээр хандалт хийгдсэн болон өндөр оноо хуримтлуулсан нийтлэлүүд ашигласан зурагтайгаа ээлжлэн солигдох байдлаар бичлэгийн нэр эхний үгс, блогийн хаяг, блог сайтын таних тэмдэгийн хамт үзэгдэнэ.

Таны блог нийтлэлийн хандалт болон үнэлгээнээс шалтгаалж тус буланд автоматаар сонгогдон харагдана.

3. Шинээр бичлэг нэмэгдсэн блогуудыг автоматаар дуудан үзүүлэх булан.

Таны блогтоо нийтлэсэн шинэ нийтлэл www.monkey.mn-д бүртгүүлэхдээ хийсэн мэдээллийн дагуу автоматаар илрүүлэн шинэ блогууд буланд харуулна.

Бид удахгүй өөр олон сонирхолтой ажлуудыг хийж та бүхэндээ өргөн барих болно.

"Монки Контент" ХХК

_______________________________________________________________________________


twitter