Зиа Монки уншигчиддаа найр наадмын улирал эхэлсэнтэй холбогдуулан, анги хамт олон цугласантай холбогдуулан, зуны амралт дуусаж намрын амралт эхэлсэнтэй холбогдуулан “Болор Туул” хэмээх энүүхэн энд байдаг мөртлөө буйдхан амралтын газрын тухай танилцуулахаар бэлдлээ. Танилцуулгаа тус амралтын газрын захирал Т. Ариунцэцэгтэй хийсэн мессенжер ярилцлагаар чимэглэв. Таалан соёрхоно уу.

Улсын нийслэл Улаанбаатарын минь урдхан талд Хаан Уулын хормой, Хатан Туулын хөвөөн дээр орших Болор Туул амралт маань Зайсан толгойгоос зуун тийшээ 8-хан км шогшуулаад оччихоор ойрхон бөгөөд буйдхан газартаа ажин түжин.
“Болор Туул” амралтын газар нэг ээлжиндээ 50-60 хүн хүлээн авах багтаамжтай 3 ортой гэр ба 3 ортой байшин, мөн 3 ортой люкс байшин буудлуудтай агаад 50-60 хүнээ зэрэг хүлээн авах чадалтай тохилог ресторан, бартай бас дискотой, 20 хүний багтаамжтай караоке ВИП өрөөтэй байх юм.

Байгалийн сайхныг бахдан суух нарлуур(беседка)-тай. Боловсон ариун цэврийн өрөөтэй тул байгаль орчиндоо ээлтэй гэж жигтэйхэн. За тэгээд агаарын бөмбөгийг аргадан наадах(агаарын теннис), одон бөмбөгийн ойлгон наадах(ширээний теннис), ясан бөмбөгийг ёврон наадах(пүүл биллиард), сагсан бөмбөг болон арьсан бөмбөгийг араас нь алгадан наадах(волейбол) зэргээр бөмбөгтэй холбоотой бүх л наадаанаар наадан алиалж цэнгэг агаарт жаргах боломж бүрдсэн гэнэ.

Мэргэжлийн өндөр зэрэглэлийн, туршлагатай сайн тогооч нарын тухайд бол ярилтгүй. Хорхог, боодогноос авахуулаад зүсэн зүйлийн Монгол, Ази, Европ хоолыг нүдээ аньж байгаал хийдэг гэсэн шүү.
Хорхог, боодог гэснээс танайх хонь гаргачихаад гэдсийг нь чанаад өгчих юм биш биз?
Т. Ариунцэцэг: Дотор гэдсийг нь сайййхан цэвэрлээд, төмс ногоотой хамт чанаад,
шөлөнд нь шар будаа хаяад орных нь урд тавьчихдаг хэ хэ...
Хорхой хүрчихлээ. Захиалсан хоолыг шууд хийж өгөх үү? Тэмээ, ямааны мах, хужигистаны төмс ногоогоор арвижуулна биз?
Т. Ариунцэцэг: Захиалсан хоолыг шууд л хийж өгнө. Хуучирсан ч юм уу чанарын шаардлагад нийцэхгүй хүнсний бүтээгдэхүүн манайд байдаггүй. Тэр тал дээр хяналт сайн тавьж ажилладаг. Найз нь өөрөө мах ногоо, хүнснийхээ зүйлсийг цуглуулдаг болохоор тэр тэмээ ямааны мах хольсон асуудал үүсдэггүй. Хоёрын хооронд юмнаас болж хэрэглэгчээ алдахыг хүсэх хүн байхгүй биздээ? Хужигистаны хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй.
Танай амрагчид танай юунд их талархаж байх шиг байна?
Т. Ариунцэцэг: За үнэнийг хэлэхэд амрагчид маань ам сайтай байдаг аа. Шинэхэн байгуулагдсан болохоор бид ч их хичээж ажиллаж байна даа.
Гэснээс танайх эргэн тойрныхоо бусад амралтын газруудаас үнийн хувьд хэр зэрэг ялгаатай вэ? Онцлог давуу талууд?
Т. Ариунцэцэг: Манай үнэ нилээд хямд. Долоо хоногийн Даваа гаригаас Пүрэв гаригуудад буудлуудынхаа үнийг 20% хямдруулж үйлчилж байгаа шүү. Энэ үед ирсэн амрагчид чимээ шуугиан багатай, намуухан, тогтуухан сайхан амраад явцгаадаг.
Хотод ойрхон мөртлөө хөдөөгийн сайхан агаартай, дуу шуугиангүй, тохилог, үйлчилгээ сайтай гээд онцлог давуу талууд бий бий. Ирээд л үз гэж хэлмээр байна.
Амралтын газрууд ариун цэвэр тал дээрээ их сул байдаг юм шиг санагддаг?
Т. Ариунцэцэг: Өмнө нь хэлсэнчлэн бид үйлчилгээний чанартаа ихэд анхаарал тавьдаг учраас үйлчилгээнд ямар нэгэн доголдол гаргахгүйг хичээж ажиллаж байгаа. Манайх ариун цэврийн хувьд маш сайн.
За тэгээл шөнөдөө “Туулын урсгал шөнөдөө” сайхан биз?
Т. Ариунцэцэг: Сайхаан сайхан...
Тантай ярилцах сайхан байлаа. Амжилт хүсье
Т. Ариунцэцэг: Надад ч бас таатай байлаа. Танай сайтад болон уншигчдад тань аз жаргал, сайн сайхныг хүсье.
Урьдчилж захиалга өгөхөөр бол танай утас шөрмөс холбогдох хаяг юусан билээ?
Т. Ариунцэцэг: 9911-8684, 8818-7181, 8875-8684 энэ утаснуудын аль нь ч адилхан захиалга авч болно. Байршил гэвэл Зайсан Толгойгоос зүүн зүгрүү Их Тэнгэрийн замаар 8 км яваад манай амралт байгаа.