2009.12.07 baagii
Оросын Агаарын Десантчдын өдөр

Жил бүрийн 8 сарын 2-ны өдөр Орос улсад Оросын Агаарын Десантчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг "Воздушно Десантные Войска" гэж Оросоор нэрлэдэг. Энэ өдрөөрөө десантын цэргүүд өөрсөдийн хөндлөн судалтай дүрэмт хувцасаараа гангарч олон нийтийн газраар (Москвагийн Горькийн Парк гэх мэт) архиа ууж, усан оргилуурд сэлэн цэнгэх нь тэдний уламжлал гэлтэй. Хаана сэлэх нь тэдэнд бол огт хамаагүй бөгөөд "Воздушно Десантные Войска!!!" хэмээн хашгиралдаж байдаг. Заримдаа согтуу цэргүүд цагдаагийнхан болон хамгаалалтынхантай сөргөлдөж зодолдох бөгөөд цэрэгт яваагүй нөхдүүдийг хашраах нь элбэг.
Ингээд энэ баярт өдрийн фото зурган мэдээллийг хүлээн авч соёрхоно уу. Миний хувьд энэ өдрөөр нэг их зугаацаад байх хэрэггүй юм шиг санагдсан тул над шиг туулайн зүрхтэй уншигч нартаа зориулж "Сэрэмжлүүлэг" гэсэн ангилалыг сонгов.




































Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.