Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.04 10:43 PM

News

Кино урлагийг хайрладаг минь ааваас маань үүдэлтэй

Насан багын балчир байхад аав бид 2 хуучин муу хар зурагтынхаа урд зэрэгцэж суучихаад тухайн үед гардаг байсан ганц орос суваг болох ОРТ-оор Ну Погади үздэг байсан сан. Хүсэхэд хясаж байна уу гэдэгчилэн хааяа зурагт жирэлзэхэд аав минь босоод “Өө муу хог чинь” гээд магнай дээрээс нь дэлсээд авдаг байж билээ. Кино урлагийг донтон сонирхох болсон нь энэ үеэс эхлэж дээ. Дараа нь Чебарушка, Ерелаш гээд л хүүхэд насны сайхан дурсамжууд тэдгээр бүтээлүүдтэй нягт хоногшин үлдэж дээ.

10 настай байхдаа өөртэйгөө үе тэнгийн нэгэн жаалын кино театрт кино үзэхийн тулд талхны мөнгөөрөө тасалбар аваад ээждээ зодуулдаг тухай кино үзэв. Тэр киног үзээд яг л өөрийгөө харж байгаа мэт санагдаад явчих нь тэр. Арай ч талхны мөнгөөрөө кино үзчихдэггүй байсан ч кино үзэхийн төлөө нойр хоолоо хугаслаад ээждээ зодуулахаас наагуур болдог байсан юм даг. Cinema Paradiso киног үзсэнээс хойш кино найруулагч болохыг хүсэх болж орой унтахаар хэвтэхдээ үзсэн киноныхоо нэгэн баатар болон мөрөөдөж, хэрэвээ би найруулагч байсан бол гээд бодлын далайд умбан шумбасаар үүрийн гэгээ орж байхад сая нэг унтдаг байж билээ. Ингээд би найруулагч болох түмэн хүсэл дунд өсвөр насаа өнгөрөөсөн билээ. Энэ хүсэл нь “Диваанжингийн кино театр”-аас л үүдэлтэй.

Амьдрал саад тотгор, уйтгар гуниг, аз жаргал ээлжлэн байдаг. Тэр нэгэн өдөр аав минь тэнгэрийн орныг зорин одсон билээ. Хамтдаа суугаад хүүхдийн, хүүхэлдэйн кино гэж гололгүй зэрэгцэж суугаад үздэг байсан аав минь байхгүй болж сэтгэлд хоосон орон зай үлдэхэд намайг нэгэн кино аварч байсан юм. Тэр бол Life is Beautiful. Амьдрах сайхан, аавтай байх бүүр сайхан гэдгийг энэ киноноос мэдрээд Жошуагын аавыг харах бүрдээ “Миний аав ч ийм сайхан хүн байсан даа. Дандаа инээж, надад дандаа сайхан бүхнийг мэдрүүлдэг байж дээ” гэж бодон хаа нэгтэйгээс харж л байгаа гэсэн гэнэн цайлган, сайхан сэтгэлээр яваад өгсөн аавынхаа хувь тавилантай эвлэрч билээ.

Өсвөр нас минь ид дундаа өрнөж анхны шохоорхолтой учрав. Жаахан хүүхэд хайр гэж юу байдаг талаар хэрхэн мэдэх билээ. Харин тэр үед Roman Holiday, Singing In the Rain киног үзэж хайрын сайхныг мэдэрч, анхны хайртайгаа учрахыг хүсдэг болж билээ. Дараа нь Сибирийн үсчин киног үзээд шөнөжин цурхиртал уйлж, 7 хоног зүрхэндээ хүнд чулуу тээн явсан нь тод санагдана. Хайр сайхан, хамтдаа байхдаа жаргалтай, харин хагацахдаа уйтай, гашуун, магадгүй харгис хэрцгий. Гэхдээ хайр байгаа цагт амьдрал үргэлж байдаг гэж энэ киноноос л ойлгосон доо.

XXI зууны Дэлхийн түүхэнд томоор бичигдэх нэгэн гамшигт үйл явдал болсон нь 9 сарын 11 байлаа. Тэр өдөр хичээлээсээ ирэхэд ах, ээж 2 зурагтны урдаас салахгүй, намайг ирсэнийг ч огт тоохгүй байсан. Удалгүй АНУ, Ирактай дайн зарлаж байсныг та сайн мэдэх биз. Энэ явдлаас удалгүй би Steven Spielberg-ийн “Шиндлерийн бүртгэл”-ийг үзэж билээ. Хүмүүс яагаад дайныг хүсдэг юм бол? Дайнд олон мянган ард иргэд, олон мянган аав, хүү, хайрт залуу, хань нөхөр нь үрэгддэгийг мэдсээр байж яагаад тэмүүлдэг юм бол? Энэ бүх асуултууд миний бодолд ар араасаа цуварсаар, дайны хор уршигыг Шиндлерийн бүртгэлээс мэдэрсээр. Хэдэн өдөр бодол болж, ганц дайны тухай л бодож байсан сан. Тэр үе өчигдөрхөн мэт тод санагдана.

Удалгүй нас минь 16 хүрч хүний мөс, хүн чанарыг ойлгох хэрэгтэйг шаардах ч шиг. Яг энэ үед би Акира Куросовагын “Рашимон” киног үзэж билээ. Хүн чанар, хүний мөс, хүмүүний бодит байдал, үнэн, худал, гэм, зэм. Энэ бүхнийг Рашимон киноноос хангалттай сайн ойлгож амьдрал харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг ухаарч байсан юм. Хүүхдийн гэхэд арай томхон ч цэвэрхэн цагаан цаасан дээр томоос томоор “Амьдрал үнэн, худлаас бүрдэнэ. Харин түүнийг ялгах амаргүй” гээд биччихсэн. Түүнтэй эвлэрхэд анхандаа тийм амар байгаагүй ээ.

10-р ангиа төгсдөг жил хамгийн сайн найз минь найз залуугаасаа болоод харуй бүрий болсон байхад манайд уйлаад ирж билээ. Тухайн үед найзыгаа тайтгаруулах сайхан үгс байхгүй, гагцхүү түүнд мэдрүүлэх хэрэгтэй гэсэндээ би Love Actually киног үзүүлсэн юм. Найз маань тэр киног үзээд битүүхэн санаа алдаж, бяцхан инээмсэглэчихээд дахин уйлахгүй унтаад өгч билээ. Харин дараа нь би найзтайгаа адил шалтгаанаар, бүүр дараа нь жинхэн хайртайгаа учирчихаад “Жинхэн хайр”-ыг өгүүдэг энэ киног үзээд сэтгэл тайвширч, тухтайхан унтдаг болсон сон. Одоо удахгүй Зул сарын баяр болно. Харин Зул сарын баяраар хайртай ханьтайгаа энэ киног зэрэгцээд үзнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хайр байгаа цагт амьдрал хэвлийд бойжино.


Эцэст нь амьдралын минь чухал хором бүхэн кино урлагын нандин бүтээлүүдтэй яагаад ч юм давхцаж байсан нь хачирхалтай.







3
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


12«»
Зочин 2009-12-16 23:27

Түрүүлэхээс өөр аргагүй үнэхээр сайхан бичжээ. Би ч гэсэн эдгээр кинонуудад дуртай. Гайхалтай сайхан кинонууд шүү!

Зочин 2009-12-14 15:19

Маш сайхан бичсэн байна.Түрүүлэх байх оо.Амжилт

Mend-Orshikh.A 2009-12-14 15:14

Thumbs up! Amjilt khusii!

Зочин 2009-12-11 22:47

rashimon bish rashomon shuu dee.. het uyangiin haliltai bolgoh geed yadchihsan yum shig sanagdlaa..

Зочин 2009-12-09 18:09

сэтгэлд хоногшсон бас нэг кино бол миний сайн найзын хурим.. бас л нэг дурсамжтай холбоотой болохоор цурхиртал уйлаал үзэж байлаа ш дээ..

Deppsu 2009-12-08 11:52

За алдаа засаж өгсөн хүмүүсдээ баярлалаа.

Би бичгийн боловсрол муу хүн шүү дээ бурхан минь өршөөхтий

Юки 2009-12-08 11:47

Гоё

Зочин 2009-12-08 11:30

Диваанжингын гэж бичдэг гэдгийг чамаас л сурлаа, чи шоо кк.
Диваажингийн гэж бич л дээ, ээ л дээ :D.

Зочин 2009-12-08 09:18

тийм шүү. урлагийг гэж бичнэ

Зочин 2009-12-07 21:00

Яаая. Лаг бичсэн байшт. Түрүүлчижээ.

12«»