2009.12.11 Гамп
Сэтгэлд хоногшоогүй хөөрхий амьтад
Кино болгонд сайн талын сайхан залуу юмуу бүсгүйн дүр байдаг. Тэдэнд ямар ч муу муухай зүйл байдагүй. Бүүр баах нь хүртэл аягүү гоё. Сэтгэлийн хөдөлгөөнтэй үзэгчдийхээр бол ёстой уйлмаар уярмаар сайхан улс шүү дээ. Энийг нийтээрээ "манай талын дүр" гэнээ. Үүний эсрэг "дайсны талын дүр" бас байнаа. Чааваас тэдний бүх юм муухай. Ээж нь хүртэл мангааа. Энэ 2 дүр хоорондоо үзэн ядалцаж тэмцэлдэж үзэгчдийг уяруулж үзэн ядуулсанаар кино ерөнхийдөө сайн кино болноо.
Гэтэл киноны хамаг утга учирыг гаргаж эдгээр дүрийг үзэгчид бид сайн сайхан эсвэл муухай дүр алин болохыг ялгахад хамгийн том үүрэг гүйцэтгэж, бас киноны бүх л өнгө чимэглэл болдог дүрүүд байна. Эдгээр дүргүйгээр кино бол үхээнц уйтгарын, хэнч үзхээргүй зүгээр нэг хог болж хувирах нь олонтоо. Аргагүйшд нэг баатар нэг мангасыг дараа л биз энд үзхээр юм юу ч байхгүй. Ийм хэрэгтэй дүр байтал тэдгээрт юу ч байхгүй. Бүүр дайсны талын дүрээс ч долоон дор.
Хоёр гол дүрийн дэргэд тэдэнд хайр сэтгэл байхгүй нэг мэдхэд л гэрлэж орхидог. Тэдний хайр сэтгэл хэнд ч сонин биш. Ядхад хос нь өөртэй адилхан царай муутай юмуу гаж байх нь элбэг. Өөрөө киноны хамгын царай муут байх болхоор аргагүй биз. Тэдэнд ухаан, ур чадвар, эр зориг түй ч байхгүй. Бүүр байхгүйгээр дүүрэн хорвоо вэ гэмээр шүү. Аль болох их ярьдаг ухаангүй, аймхай, бүтэлгүй байвал сайн. Тэдэнд аав ээж, ар гэр, үр хүүхэд байхгүй. тэдний хэн болох нь хэнд ч сонин биш. Яахаараа бүхэл бүтэн дүрийг ийм муухайгаар дүрсэлдэг байнаа гэж өрөвдмөөр. Аргагүй ядарсан амьтад болхоор сайн талын баатарыг дагаж явна. тэгэж байж манай талын баатарыг хичнээн сайхан амьтан болхыг тодотгож өгдөг. тэхдээ киноны гол үйл явдалд зайлшгүй хэрэгтэй тус болноо. Би тэр хэсгийг нь үзэх бүртээ уйлдын. Хөөрхий дөө ингэж хэн ч түүнийг үл ойшоож байхад тус болоол явж байдаг яасан сайхан амьтан бэ гэмээр. Би тэднийг л үзэх гэж киног шимтэн үздэг. Эдгээр дүр бүх л кинон дээр байдаг бөгөөд бид тэднийг юу ч эс тоон гол дүрийхнийг магтан сайшаасаар. Алдагдсан, адлагдсан, гавяа шагналаас хоцорсон тэдний төлөө үгээ хэлцгээе нөхдөө.
Эхнийх нь Шрэкийн илжиг. Хөөрхий нэр ч байхгүй. Аваачаад луутай гэрлүүлчинэ. тэхдээ хамгийн их тус болдог. Одоо энэ зурган дээр шрек дураак ямар дээрэлхүү байгааг хараач. Тэхэд мань илжиг инээсээр л. Эдди Мэрпи ч энэ дүрийг сайхан гаргасан. Илжиггүй Шрекийг үзхэд үнээрийн уйтгартай.
Мөсөн эрины Сийд гэж нэг цагаан цайлган амьтан. Нэг л их сэтгэлээрээ баатар яваал байна. Дайсны тал манай талгүй барьж дээрэлхээл. Энэ зурагнаас хархад л ойлгомжтой. Нэгэндээ ийм дээрэлхүү найзууд гэж байдгүй л байхгүй юу. Бас л байнга тус болж амьтаны арга эв олохгээл явжээдэг. Сийд байхгүй бол энэ кино бас л байдаг л нэг уйтгар.
За Мангасуудын компааний ганц нүдэт баатар. Зайлуул туслаал туслаал яваал байна. Тэрнийхээ хажуугаар хүүхэн эргүүлжаагаам. Муу үсэрхэг мангасд туслахынхаа хажуугаар шүү. Уг нь найзууд л юм бол үсэрхэг гар хүүхэн эргүүлхэд нь туслаж болышд. Энэ зурган дээр ямар муухай дээрэлхүү зогсож байхад манай хүн байдгаараа маасайчаад бас дээш нь заачихсан зогсож байгаан эвий дээ. Ганц нүдэтгүй бол энэ кино эюий дээ.
Ээлжит золиос бол Араатны хаан арслангын Тимон Пумба 2. Арсланг өсгөж өндийлгөсөн хэрнээ тэнэг мулгуу хэвээрээ. Яагаад ухаантай сайхан байж болдогүй хорвоо вэ. Энэ зурган дээр тоглож байгааг нь хараач дээр нь гарж завь болгож ашиглаад байхдаа яахав дээ.
Энэ нэг Немогын эрэлд гэдэг дээр цэнхэр юм хаячаад яваачэээ наад улаан алаг жараахайгаа гэж хашгирмаар санагдаад байдын. Зайлуул туслах гээл аргаа бараад явхад бү үзэгч улаан алагыг л дараа нь ярина шүү. Тэхэд энэ муу шиг сайхан сэтгэлтэй хар элгийн хүнд тус болохгээд явдаг амьтан энэ дэлхийд байхгүй дээ. Улаан алаг бол хүүхдээ хайж яваа амьтан тэгэх нь ууг нь үүрэг юм байгааншд.
Энэ мадгаскарын тахь анааш 2 бол яахав дээ сэтгэлээрээ. яваал байна.
Гүү тэгээд бүх л кино дээр ийм дүрүүд гарна. хэн ч тэдэнд сонин биш. тэхдээ тэдэнгүйгээр кино бол утгагүй. Нэр нь тодроойгүй дүрүүд. Би киноны эдгээр дүрүүдэд л хайртай. Сэтгэлд хоногшсон дүрүүд.
|
| Re: | Амьдрал бол ТРЮМАН ШОУ |
| Re: | The Invention of Lying (2009) (BRRip) |
| Re: | Гладиаторын сэтгэлд хоногшилт |
| Re: | Би Чамд хайртай ...2 ба бус |
| Re: | Кино хайж байна |
| Re: | Shawshank Redemption |
| Зочин | 2009-12-15 16:04 |
бас тэр том жерр дээр царай нь огт гардаггүй бүдүүн хөлтэй, таавчиктай эзэн авгай байна.. хааяаа нэг царайг нт харуулчихад яагаад байгааанннн..
санаа нь байна
| Ганхүү | 2009-12-13 00:39 |
Бас Би чөмд хайртай ll ийн Өөскөө байна
| Зочин | 2009-12-12 20:34 |
бас ховдог Гомбо, анчин Жура-н найз Кучкар, Килом?тр бүрт н капитан Бомба гээд л...
| Зочин | 2009-12-12 17:26 |
Би чамд хайртай дээрх Өскө шиг үү?
| Зочин | 2009-12-12 10:11 |
үнэхээр гос бичсэн байна шүү,хахаха.
яаж ингэж мундаг сэтгэдэг байнаа :)
| Зочин | 2009-12-12 10:02 |
aanha
| Egan | 2009-12-11 13:10 |
tiim shuu. hehe
| Enerel | 2009-12-11 12:57 |
хэхэ гоё бичсэн байна шүү
| Зочин | 2009-12-11 12:36 |
Багш хөөрхөн бичжээ. Үнэхээр л өрөвдөлтэй, бас гайхалтай чимэг болсон дүрүүд тэ.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.