2009.12.12 lover_girl
Хадны мангаанууд
Багадаа л их айдаг байсий. Одоо бол гайгүү шүү. Жилдээ ганц хоёр айж байгаа юм. Би хамгийн анх аймхай байж аймшгийн кино үзэж гөөмөн их айж билээ. Жоохоон байж билээ. Миний төрсөн өдрөөр манай ах найзынхаа видео тоглуулагчийг өнгөт зурагттай нь гуйж гэртээ авчираад кино үзэж байсан юм. Эхлээд "Цуст дэвжээ" гэдэг зодолддог кино үзээд гэрийхэн анх удаа видео кино үзэж байгаа юм чинь аймаар эмоцитой үзсэн. Аав энтэр чинь орилоол манай талын баатар өшөөгөө аваал дайсны хүнийг үхтэл зодонгуут -Аяааяа болж гэж орилоод л.

Цуст дэвжээ дууслаа, шөнө ч боллоо, аймшгийн кино гээч юмыг нь үзэцгээе гээл үргэлжлүүлэн суулаа.. Нэг хуурцаг тавьсан чинь сэрээн гартай, усан цэргийн зураастай эрээн улаан цамцтай, үзэшгүй муухай царайтай хүн хүүхдүүдийн зүүдэнд орж ирээл сэрээтэй гараараа ингээл ингээл ураал, алаал, тамлаал байдаг кино. Нэр нь яагаав "Зүүд" гээд... Энэ хүн нүдээ анив уу үгүй юу хүүхдийн зүүдэнд орж ирдэг юм. Ёоо тэгээд би унтах гэсэн чинь чаддаггүй ээ. Нүдээ анихаар нөгөө сэрээн гартай хүн зүүдэнд орж ирээд намайг тамлах гээд болдоггүй. Нүдээ анихгүй гээд хичээгээл яаж ийж байгаад өглөө болгочий гээл нөгөө Том Жерри дээр гардаг шиг шүдэнзний модоор нүдээ тэвхдэж нэг үзлээ. Сүүлдээ нүд анилдаал анингуут нь хүчээр өөрийгөө цочоож нэг үзлээ. Аймар зовсийшдээ. Тэгээд арай гэж өглөө болгоод хичээлдээ явах гээд орцны шатаар буух гэсэн чинь тэр коридорын харанхуй буланд нөгөө эрээн цамцтай, сэрээн гарт анаад хараад байгаа юм шиг санагдаад хар хурдаараа шатаар доош гүйгээд гарсан. Тэр үеээс хойш олон ч удаа шөнө сэрээд айхдаа сэрээн гартыг бодож унтаж чадахгүй зовсон доо.
Дараа нь үзсэн аймшгийн кино бол "Тамын шоо" гэдэг кино. Бас л аймаар. Дундуур нь нэг эротик зүйл гараад бас хүн ичээгээд байдаг байлаа. Яагаав нэг охин шинэ байшинд нүүж ирэнгүүт шоо олоод тоглохоор энэ хэдэн амьтан хананы цаанаас гарч ирдэг дээ. Хойд ээж нь мангастай нь нөгцчихсөн, нууцаар дээврийн өрөөндөө орж уулздаг юм. Тэгж байгаад аавыг нь алаад нөгөө муухай мангас аавынх нь нүүрний арьсыг нь авч наачихаад ээжтэй нь секс хийгээд амьдраад байдаг юм.

Дараагийн кино бол "Алиалагч" гэдэг аймшгийн кино. Энэ алиалагч гадаа угаагаад өлгөсөн цагаан даавууны араас гарч ирдэг. Яааа одоо зургийг нь энд харсан чинь дотор нэг л жихүүдэс төрөөд байна шүү. Чи намайг дурсаж бичээд байв уу гээд шөнө миний зүүдэнд ороод ирвэл яанаа. Ий ий...
Хүүхэд байсныг хэлэх үү, анхны үзсэн аймшгийн кинонууд байсныг хэлэх үү, дээр дурссан хэдэн киноны дүрүүд миний сэтгэлд гүн хоногшсон хадны мангаанууд яах аргагүй мөн дөө. Тэр үед намайг айлгахдаа хадны мангаад хэлнэ шүү гэхийн оронд алиалагчийг ч юм уу дуудлаа шүү гэхэд би чацга алдах байсан байхаа.
|
| Re: | Амьдрал бол ТРЮМАН ШОУ |
| Re: | The Invention of Lying (2009) (BRRip) |
| Re: | Гладиаторын сэтгэлд хоногшилт |
| Re: | Би Чамд хайртай ...2 ба бус |
| Re: | Кино хайж байна |
| Re: | Shawshank Redemption |
|
| Зочин | 2009-12-16 09:58 |
goe baina
| Зочин | 2009-12-16 09:58 |
goe baina
| Sunny | 2009-12-15 23:44 |
Нээрээ л энэ кинонуудыг бүгдийг нь үзэж байсан юм байна шүү. Ах эгч нартайгаа нийлээд л үзээд байдаг байсан шиг санагдахын. Тэр судалтай цамцтай нөхөр чинь Кашмар нэртэй биздээ. Миний сэтгэлд лав Кашмар нэрээрээ хоногшон юм байна. Надад бас яг тийм шар, ягаан судалтай ноосон цамц байж билээ. хэхэ. Тэрийгээ кашмар цамц гээд л байдаг байсымдаг. Бас амилсан хүүхэлдэй ч билүү нэг тийм кино байсан санагдана. Тамын шоо 2 энэ тэр гээл цааш нь үзээд байдаг байсан юун ч дуртай ийн хэхэ
| lover_girl | 2009-12-15 17:11 |
Bayarlalaa tanuusdaa
| Зочин | 2009-12-14 21:45 |
hi tanhil bna amjilt shuu
neeree l setgeld honogshson kino bna daa
| Зочин | 2009-12-14 15:52 |
Санал өгөх гэсэн нэвтэр нтр гэнээ.
Ямарч бсан хуруугаа дээш гозойлголоо.
| lover_girl | 2009-12-14 11:37 |
Яасан муухайн бэ? Санал 10 байсан чинь 2 болчиж. Хүмүүс албаар нэгнийгээ ингэж хорлоод байгаан байшд ий ийийий ий
| Зочин | 2009-12-14 10:21 |
Нээрээ наад гурвыг чинь гурвууланг нь үзсэн. Ёстой одоо хүртэл сэтгэлд утгаараа хоногшиж дээ. Харин секс байдаг энэ тэр гэж мэдээгүйм байх чинь...Бодвол аав ээж нүд тагласан байсийм болуудаа.
| Зочин | 2009-12-13 14:51 |
hehe ene yoztoi uneheer setgeld honogshsen kinonii talaar mas goy niitlel boljee, bugdiig ni uzej bsn kino bn, uneheer l baga nasnii setgeld honogshson kinonuud daa
| Зочин | 2009-12-13 11:48 |
aimshigiin kinond l durgui.uzchihvel zaaval urgeljluulen ongtoor zuudleed baidgiim...
|




Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.