Би энэ бичлэгийг эртээд 1 бичсэн юм л даа уг нь. Тэгсэн монкид маань асуудал гараад нийтэлж чадалгүй бүтэн цагийн хөдөлмөр маань цэг ч үлдэлгүй алга болсон юм. Харамссан ч гэж жигтэйхэн. Тэгээд өөрийнхөө дуртай киноны талаар бичихээ болий доо гэж бодож байсан чинь энэ кино маань өчдөрөөс гарч эхэлж байна. Тэгэхээр нь гэнэт бичихээр шийдлээ. ккк. Тэгээд би ч ер нь уянгын халилтай хүн болохооор энэ кино л надаа хамгийн таалагддаг. хэхэ.
За за тэр ч яахуу. Кинондоо орий..
Энэ киноны нэр болбоос * Хатан хаан сиси* . Гоё кино штээ. тэ?. Санал нийлэх хүн байвал бичээрэй.
Миний бодлоо энэ кино бол хайр дурлалыг аягүй гоёоор илэрхийлсэн байдаг. Хэдий хаан хүн ч гэсэн өөрийнхөө хайртай бүсгүйтэй суугаад аз жаргалтай амьдарч чаддаг. Харин ээжийнхээ үгийг дагасан бол тэр тийм жаргалтай байж чадахгүй байсан шүү дээ. Энэ кинонд эхнэр нөхрийн , эгч дүүгийн , эх үрийн бүхий л сайхан хайрыг гэгээлгээр дүрсэлсэн гэж би боддог шүү.
Киног чимж өгсөн 1 дүр байдаг даа. Яагаав нөгөө Сисиг ордноос зугтаж байхыг хардаг 1 ээрүү харуулын дүр. Тэр бол үнэхээр энэ кинонд бас зангилаа болж чаддаг дүр. Хаан хатан 2 тойгоо зугаалж явахдаа 1 улсад очоод 1 хүүхэнд дурлаал явж байдаг жинхэнэ Донжуан.
Тэгээд тэр киноны гол дүр хатан хаан Сиси бол 17 хон насандаа хүний эхнэр болсон хэдий ч ямар ухаантай вэ гэдгийг нь тэр киноны үйл явдал эхлэхээс дуусах хүртэлх бүх хугацаанд харагдаж байдаг нь гайхалтай. Би лав жинхэнээсээ тийм эмэгтэй байсан бол бишрэх байсан. Яагаад гэвэл тэр эр нөхрөө ард түмнээ ан амьтныг ч гэсэн хайрлаж байгаа нь аавтайгаа нөхөртэйгээ анд явсан үеүдэд гарч ирдэг.
Бас Франц сүйт бүсгүйгээ сонгодог хэсэг байдаг даа. Сагстай улаан сарнай хадгалаал тэрийгээ яг Сисигийн өмнө авчирч өгөөл. Гоё шт тэр хэсэг . ккк.
Бас нөгөө хүнд өвчин тусаад далайн эрэг дээр ирдэг хэсэг байдаг даа. Тэр хэсэгт ээж нь араас нь ирээд охинтойгоо цуг байжа байгаад буцаад очсон чинь өвчин нь эдгэсэн байдаг хэсэг. Өвчтэй хүнийг ер нь сэтгэл санаагаар сайн дэмжвэл өвчин нь эдгэж болдгийг бас харуулсан. За ер нь л энэ минийхээр хамгийн дуртай кино маань. Хэдий дээр үеийн кино ч тэр хувцаслалт ордны вальс нтр бол их дэгжин шүү. Ер нь л урлаг. 1 хэсэг монголд ч гэсэн хүн болгон сиси палааж гэж яридаг байлаа шт. Тэр кино тийм л нөлөөтэй байсан байгаам. Хүн болгон бие биетэйгээ соёлтой хүндэлж харьцаж чаддаг нь хүртэл гайхалтай.
Надын хамгийн сэтгэлд хоногшсон кино бол энэ кино шүү дээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.