Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:15 AM

News

Кино үзэхгүй байх гээд үзэхгүй юу...

Кино гэдэг зүйл миний амьдралд маш том байр суурь эзэлсээр ирсэн. Эзлэх ч байх гэж боддогийн. Ёстой нөгөө кино урлагийн гайхамшиг гэдэг нь энэ мөн чанартаа оршдог болохоор л тэр байх... Цаг хугацаа болоод зав зай байсансан бол олон киноны тухай бичмээр, дуулмаар, уярмаар л байдгийн, даанч ...

Хүний амьдралд уулаасаа их олон зүлй орж гарч, эргэлдэж л байдаг хорвоо шүү дээ. Хэвлэл мэдээлэл, мэдээлэл технологийн хөгжилийг дагаад хүн гэдэг амьтан чинь их олон сувгаар сайн муу, сайхан муухай янзан бүрийн л мэдээлэл авдаг. Аль нь үнэн, аль нь худал нь мэдэгдэхгүй энэ орчлонгийн тоосонд аливааг ухаараалж, аливааг өгч чаддаг зүйл бол УРЛАГ гэдэгтэй хэн ч маргахгүй л байх. Түүн дотор Кино урлаг гэдэг агуу зүйлийг надаар хэлүүлэлтгүй та нар мэдчих байх. Тиймдээ ч "кино"-гүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болсон хүмүүс энүүгээр нэг байна. Манай охин хүртэл Солонгос кино гэж ирээд л нэртэй устай нь энэ хэдэн савангийн дууриадыг жагсаана. Өөр жишээ гэвэл Тэнгис, Өргөө, Соёмбо гэж ирээд цөөхөн хэдэн кино театрт ажилладаг нөхдүүдийг юу гэж боджийно таанууд. Тэд чинь ажилаа хийнэ (ажиллах орчин болоод бас бус зүйлийг мэджугаа биз), аан тэгээд чөлөөт цагаараа кино үзнэ. Эд нар кино байхгүй бол амьдрахгүй л байгаа биз дээ. Гампыг бас порногүйгээр төсөөлөхийн аргагүйг нь бас саяханы бичлэгээс нь харсан л биз дээ. Би жишээ нь "эрх чөлөө" гэж орилоол байсан.

Нөхдүүд бол олон сайхан киног энд дурдаж байна лээ. Хүн хүний сонирхол гэдэг өөр. Өөр өөрийн үзэмжээрээ киног дүгнэх нь хамгийн ардчилсан үзэл. "Ардчилсан" гэдэг үг ойрд амнаас салахаа байлаа. Яах-уу? Зөвлөөч.

Төрөл жанрынхаа хүрээнд бас л тухайн цаг үедээ дэвшил болж чадсан, кино урлагийн хэмжээнд тодорхой хэмжээнд амжилт олж чадсан кинонууд л сэтгэл их үлддэг юм шиг байгаан. Хэр олон хүн үзсэнээрээ бус, хэр сайн жүжигчин тоглосоноороо ч хэмжигддэг үе өнгөрч. Киноны өгүүлэх гэсэн өгүүлэмж, магадгүй "цорын ганцхан үг"-г киногоор дамжуулж хэлэх гэсэн утга санааг хүмүүс олохыг хичээдэг болж. Тэр ч бүү хэл нийгэмд энэ кино ямар нөлөө үзүүлэх бол гэж хардаг, харддаг болсон цаг үе. Өөрөөр хэлбэл Кино урлаг хөгжихийн хэрээр үзэгчдийн урлагийн мэдрэмж, сэтгэхүй ч дагаж хөгжөөд дийлдэхээ байгаад байна шүү дээ. Хүнийг уйлуулж, уурлуулж, уяруулж, бас ухааруулж чаддаг. Нийгмийг хөдөлгөж, хөгжөөж бас хүмүүжүүлж чаддаг. Амьдралын үнэн худал, сайн муу, сайхан муухай бүхнийг бидэнд мэдрүүлж чаддаг КИНО болгон мянган мянган үзэгчдийнхээ АЛГА ТАШИЛТ-г хүртэж байх болтугай.    








0
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: