Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:40 AM

News

Амьдрал нулимсанд дургүй буюу Москва нулимсанд дургүй (1980)



Гога: Бодоод байсан чинь чамайг хүргэж өгөх хэрэгтэй юм байна. Өөрт таалагдсан бүсгүйгээ байгаа 5 рублиараа яагаад хүргэж өгч болохгүй гэж?

Катя: Чи тэгээд буцаад яаж явах болж байна.

Гога: Хосоон, алхаад л алхаад л...

Катя: Чамайг хэн гэж дуудах вэ???

Гога: Гога...

Катя: Юу???

Гога: Гоша...

Катя: Гога байх нь. Ийм л хүнтэй танилцах нь дутаж гэнэ дээ.”

              Катя бол залуу насны хайр дурлалын очоос нь үсрэн унасан ганц охинтой өрх толгойлсон ээж. Харин Гога бол эрэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурь хийгээд цалин нь үргэлж эхнэрээс нь илүү байх ёстой гэж боддог сантехникийн инженер. Ийнхүү “Москва нулимсанд дургүй” хэмээх киноны 2-р анги эхэлдэг.

Магадгүй миний үеийн залуус энэ киног тэр болгон үзээгүй байж магад. Гэхдээ аминчлан захихад энэ киног нэг байтугай нэлээд хэд үзэхэд гэмгүй шүү.



Найруулагч Владимир Меншовын 1975 онд бүтээгдсэн уг кино өдгөө ч утга учираа алдаагүй хэвээр л байна. 1979 онд Зөвлөлт Холбоот улсын Мосфильм кино үйлдвэрт хийгдэж энэхүү кино 1980 онд дэлгэцнээ гарч, 1981 онд Оскарын “Шилдэг гадаадын кино” шагналыг хүртсэн билээ. 1950-аад оны сүүлээс 1970 он хүртэлх үйл явдал уг кинон дээр гарна.

Катерина Александровна Тихомирова (Катя)-ийн дүрд Вера Алентова

Людмила Свиридова (Люда)-ийн дүрд Ирина Муравьёва

Антонина Буянова (Тося, Тоня)-ийн дүрд Раиса Рязанова

Георгий Иванович (Гоша, Гога)-ийн дүрдАлексей Баталов тус тус тогложээ.


1-р анги:

Оросын хөдөө нутгаас их сургуульд суралцахаар ирсэн 3 бүсгүй дотуур байранд амьдарна.

Катя бол ухаалаг, бүрэг даруу зантай, шударга нэгэн

Дося бол ичимхий, аж ахуйч, ажилсаг нэгэн

Людя бол “амьдрал бол сугалаа” гэж бодон бийлэгжүү нөхөр хайн явдаг сэргэлэн нэгэн

Дося аль хэдийн хөдөө нутгийн нэгэн залуутай танилцсан учир Людя Катяд баян, боловсрлотой, сэхээтэн хүнтэй сууж сайхан амьдрах хэрэгтэй гэж үглэнэ харин Катя өөр бодолтой байлаа тэр өөрөө хичээн суралцаад, өөрийн хайртай хүнтэйгээ л амьдран сууна гэж боддог байлаа.

Нэгэн өдөр Катягийн хамаатан нь гадаад руу амралтаар амрахаар явахад Людя Катя 2 тэдний гэрийг харахаар үлдэх тэр мөчөөс эхлэн хамаг зүйл эхлэнэ.

Тэд өөрсдийгөө сэхээтэн гаралтай эгч дүүс хэмээн танилцуулаад нийгмийн өндөр статустай эрчүүдийг гэртээ урин үдшийн зоог барин танилцдаг. Катя-д энэ санал анхнаасаа таалагдаагүй ч найзынхаа хүсэлтийг бодоод зөвшөөрсөн нь тэр байлаа.

Энэ дундаас Людя нэгэн алдартай хокейн тамирчин, Катя телевизэд ажилладаг зураглаач залуутай танилцана.

Ингээд хайр сэтгэл өрнөсөөр...

       Катя өөрийн үнэн нүүр царайг нь мэдсэн ч гэсэн тэр түүнийг орхихгүй хэмээн найдаж байлаа. Энэ үед тэр бие давхар болсон байна. Харин сэхээтний охин биш гэдгийг нь мэдээд залуугийн ээж нь ирж “надад таньдаг эмч байгаа, энэ мөнгөөр хүүхдээ авхуул, харин хүүтэй минь дахиж битгий холбоо бариарай” гэсэнхэдхэн өгүүлбэрт түүний итгэл найдварын гал бүрмөсөн унтарна. Түүний нуруун дээр охиноо төрүүлж, өсгөх хажуугаар нь сурах, ажиллах гээд маш их дарамт ирнэ. Энэ бүхэнд үнэхээр гутарч байсан ч үнэнч найзууд нь түүний хажууд байх болно. Сэрэх цагнийхаа сэрүүлгийг тавиад, гэрлээ унтраан, унтахаар хэвтээд мэгшин уйлж эхэлнэ. Амьдрал түүнд хэтэрхий харамч, хатуу хандсан болоод тэр биз... 


2-р анги



Цагний сэрүүлэг дуугарна...

Нэлээд хэдэн жилийн дараах үйл явдлууд...

Катя сэрнэ. Тэр одоо 40 настай, өрх толгойлсон, ажилсаг үйлдвэрийн дарга.

Людя хими цэвэрлэгээний газар ажиллан, тамирчин нөхрөөсөө салсан  байна.

Тося нөхөр, хүүхдүүдийнхээ хамт амар жимэр амьдран сууна.

Хэний ч амьдрал хаашаа ч эргэж, чи ирээдүйд хэн ч болж болно.


Тосягийн ээж аавынд амарчихаад буцаж явахдаа Катя галт тэргэнд Гогатай танилцснаар түүний амьдралд нэг ч болов өнгөлөг зүйл нэмэгдэнэ.

Амьдрал 40 хүрч байж дөнгөж эхлэдэг гэсэн үгийг харуулсан, хүнд хэцүү амьдралаас тэмцэн байж гарч ирсэн Катягийн, жинхэнэ эр хүн гэж ямар хүн байдгыг илтгэдэг Гоша хоёрын дүрд хайртай байдаг юм.

Гога Катяг үйлдвэрийн дарга гэдгийг мэдээд түүнээс холдоно гэвч Катя Гогаг амьдралд нь сүүлийн удаа заяаж байгаа хайр нь гэж итгэж байлаа. Тиймээс түүнийг алдахыг хүсэхгүй. Гэвч Катя түүний бүтэн ч нэрийг мэдэхгүй байлаа. Тэр уйлж унжин сэтгэл санаагаар унасан байлаа. Найзууд нь ирж, Найз Тосягийнх нь нөхөр түүнийг хайхаар гарна. Эр хүн хэлсэндээ хүрч Гогаг олж ирэх ба миний хамгийн дуртай хэсэг нь тэд дахин уулзаад Катя Гогагийн хоол идэж байгааг хараад

Катя: “Би чамайг ямар их хүлээвээ

Гога: 7хон хоног л уулзаагүй шүү дээ

Катя: Бүхэл амьдралынхаа турш би чамайг ямар их хүлээвээ...”


                     Сүүлийн үед өндөр техник технологи ашиглан дуу дүрсний хүчирхэг эффекттэй Холливудын кинонуудаас илүү хүнд нэгийг бодогдуулж, амьдрал хичнээн өгөөмөр, бас харамч байж чаддагийг харуулж, амьдрах урам зориг хайрлаж чаддаг хүчирхэг кино гэж хэлье дээ.


Амьдрал хэзээд нулимсанд дургүй. Амьдрал зөвхөн тэмцэгчдэд, ялагчдад л дуртай байдаг.








-5
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2009-12-16 16:21

магадгүй тийм алдаа дутагдал байгаа байхөө

Мөнхөө 2009-12-16 01:38

Бичигчийн алдааны хажуугаар дуугүй өнгөрч чадсангүй. Уул нь уг киногоо нилээд л сайн мэддэг бололтой юм. Гэхдээ Рудик-(Рудольф буюу яг үнэндээ бол Родион)-ийн ээж нь орж ирээд Катяд бага шиг яршиг бол маркийн юм ярьдаг болохоос биш тэгж таньдаг эмч байгаа, хүүхдээ авахуул гэж хэлдэггүй юм. Тэр байтугай Катя Рудикт ээжид чинь таньдаг эмч байгаа болов уу гэхэд ээжид ямар хамаатай юм, одоо байтлаа ээжийг ийш нь татан оруулах нь хэмээн дургүйцдэг. Харин миний хамгийн дуртай хэсэг бол профессорын байранд Катя, Люда хоёр үлдсэндээ баярлаад дуулж, бүжиглэдэг хэсэг юм.

Зочин 2009-12-13 20:17

Badman. Өө би энэ кануунд үнээр дуртай шүү. Хичнээн үзсэн ч уйддаггүй юм.

Зочин 2009-12-13 12:00

goyo kino shuu .... dahij uzeed dunguj saya duusaglaa youtube deer bna shuu moscow doessnt belive tears genuuu tegej haigaarai!

БОРОО 2009-12-12 23:41

Гоё кино шүү. Гога бол эр хүний дүрдээ. Тэр гомдоод алга болохоор араас нь явсан гартай нийлээд уучдаг хэсэг нь үнээр хөгжилтэй. Рашшиан зан л байх даа бодуул. Иймэрхүү хуучны кинонуудад би аягүй дуртайшд.

Зочин 2009-12-12 23:38

Herleen chamaig demjjaa shuu..... nadtai tsug kino uzeerei kkkkkk
davka