2009.12.13 Өнөрөө
Араатны хаан арслан
Сайн уу найзуудаа? Цаагуур чинь ганц нэг уралдаан болоод байгаамаа даа. Би бас зүгээр суухаар зүлгээд үзий гэж бодлоо кк. Тэгээд ямар коно бичдийн билээ гээл бодоол байлаа, тэгсэн чинь ерөөсөө хүүхэлдэйн кино орж ирээд болдгүэ. Зиа тэгээд мэддэг хүүхэлдэйн кинонуудаа эхнээс нь бодоод яваад байсан чинь сэтгэлд хамгийн жинтэй байр суурь эзэлдэг нь Симба юм байнаа гэдгийг мэдэж авлаа. Үргэлжлүүлээд бодоод байсан чинь энэ хүүхэлдэйн кинотой холбоотой их олон дурсамжууд надад байдын байна, тэдгээр дурсамжуудаа киноны үйл явдлуудтай хольж хутгаад нэгэн бичлэг үйлдэе ээ гэж :).
За байз намайг дөнгөж сургуульд орж байх үед юмуу даа манайх гэдэг айл “приставка” гээч зүйл авч, ээж маань хамгийн анх хоёр кассет авчирч байж билээ. Тэрний нэг нь “Араатны хаан арслан ба Үзэсгэлэн охин жонон хоёр”, нөгөөх нь “Цогт тайж” гээч кассет байлаа. Ингэж анх “Lion King” буюу “Араатны хаан арслан” хэмээх хүүхэлдэйн кинотой танилцаж билээ. Дүү бид хоёр нэг хэсэг зурагтнаас салахаа байсан юм даг, нэг үзчихээд л эргүүлж гүйлгэж үзээл хэхэ, сүүлдээ бүр үг үсэггүй цээжилчихсэн байсан.
Тэгээд нилээн том болчоод сонсохнээ энэ чинь их алдартай хүүхэлдэйн кину байсын байна лээшт. Шилдэг дуу муу нтр гээд хоёр ч Оскар, дээрээс нь нэг Алтан бөмбөрцөг авч барьцан. За даа энэ хүүхэлдэйн киног үзээгүй хүн бараг байхгүй дээ. Үйл явдлыг нь бичвэл хүний дургүй хүргэх биз кэкэ. Тэхээр ерөөсөө “хамгийн” гэсэн хэсгүүдээ түүгээд биччий.
Эхлэлийн хэсэг:
Эхлэлийн хэсэг надад лаг таалагддаг. Амьтад руу нар мандмагц Муфасагийн зогсдог хөшөөний доор хуралтай шүү нтр гээд мэйлдциймуу хаашаан хамаг амьтад нэгэн зэрэг цагтаа цуглана. Африкийн тэр олон амьтдыг нэгэн зэрэг цуглуулж чадаж байгаа нь бас л Муфасагийн мундаг удирдагч гэдгийг харуулж байгаам шүү кк. Цуглаж байх хооронд Зазу ниссээр байгаад хөшөөн дээр зогсож буй Муфаса дээр очиход нөгөөх нь өөдөөс нь лаг ихэмсгээр мэхийдэг. Тэгээл цаашаа яваал Сараби дээр очиж бие биенээ энхрийлээд, өвөр дээр нь байх шинэ төрсөн ханхүү бяцхан Симбаг олон нийтэд харуулна. Энэ үед явдаг Circle of Life гээд дуу нь лаг гоё :).
Хамгийн өрөвдмөөр хэсэг:
Симба зээрийн сүргэнд гишгүүлж нас нөгчсөн хаан эцгийнхээ дэргэд ирээд “Ааваа бос л доо, битгий тоглоод бай л даа” гээл хөөрхий амьтан, босохгүй болохоор нь “Хүн байна уу? Хэн нэг нь туслаач дээ” гээл уйлдаг хэсэг хамгийн өрөвдөлтэй. Яг уйлмаар болдын тээ.
Хамгийн эротик хэсэг:
Нөгөө Симба чинь Тимон Пумба хоёртой “Хакуна матата” энээ тэрээ гэсээр байгаад том болчоод байжийсан чинь Налатай таардаг даа. Тэгээл нөгөө хоёр чинь хүрхрээ мүрхрээний доор хөөцөлдөж тоглоол, уулан дээрээс албаар бүдэрч унангуутаа дээр, доороо орж өнкрөөл кк балайгий нь авдаг шт тээ. Энэ хэсэг л хамгийн эротик нь юм даа.
Хамгийн панаалтай хэсэг:
Симба Сорвитоос хариугаа авах гэж ирэнгүүт нэг хэсэг “Үнэнээ хэлэх мөч” гарч байгаам шиг юм болдог доо. Сорвит “Муфасагийн үхэлд чи буруутай, үнэн биздээ?”, Сараби цаанаас нь “Худлаа, худлаа гэж хэл л дээ” гэсэн чинь Симба “Үнээн..” нтр гээл кк. Тээд Соривт Симбаг хөөж явсаар байгаад хадны ирмэг дээр аваачаад унагадаг даа. Сорвит Симбагийн чихэнд “Би Муфасаг алсан” гээд хэлээдэхсэн чинь хадны үзүүрээс урд хоёр хөлний хумсаараа тогтцон, бараг авралгүй болцон байсан Симба гэнэт үсрээд гараад ирдийн, нээх панаалтай кк.
Хамгийн цочоодог хэсэг:
Нэг инээдтэй юм бичмээр санагдчлаа. Бага байхад аав Баянхонгор-Улаанбаатар хооронд хүн тээвэрлэдэг байсийн. Хөдөөнөөс ирсэн аавын найзууд, хамаатан садангууд манайд л буудаллана шүү дээ. Тэд нарт үзүүлэх гээл Симбагаа тавиад өгчинө дөө. Нэг хөдөөний эгч байдаг байсын, манай холын хамаатан л байх. Та нар санажийнуу гүй юу Симба Нала хоёр зааны оршуулгын газар явах гээл Зазугаас бөөн юм болжийж зугтаад нэг юм оршуулгын газраа ирдэг дээ. Ирчээл Симба ийшээ орж үзий гээл алхсан чинь гэнэт нөгөө Зазу чинь сүр сар гээл гараад ирдэгшдээ кк. Тэр хэсэг дээр нөгөө эгч чинь байнга цочдог байсийн хаха. Бүр одоо Зазу гарч ирийшдээ! цочивоо! гээд байхад л заавал цочдог байж билээ хаха. Бид нар бүр киноны тэр хэсэг гарахаар л нөгөө эгчийн цочихыг харж инээдэг ажилтай болцон байсышт нэг хэсэг ккк.
Киноны эхлэл хэсэг “Circle of Life” гэдэг дуу нь:
За энэ бол Оскар авсан “Can You Feel the Love Tonight” гэдэг дуу нь. Элтон Жон аяыг бичиж, дуулжээ.
Walt Disney Pictures-ийн бүтээсэн “Lion King” хүүхэлдэйн кино нь 1994 онд гарч үзэгчдийг байлдан дагуулж байсан бөгөөд одоо ч хамгийн олон үзэгчтэй хүүхэлдэйн кино хэвээр байдаг, аргагүй л хүүхэлдэйн киноны ертөнцийн сод бүтээлүүдийн нэг байсаар ирсэн юм. Хар багаасаа л хичээл хийхдээ ч, хоол идэхдээ ч, уйдсан үедээ ч үзэж, зурагт номыг нь дуурайлгаж зурж өссөн болохоороо “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноныхоо баатар бүрт нь би хайртай :).
|
| Re: | Амьдрал бол ТРЮМАН ШОУ |
| Re: | The Invention of Lying (2009) (BRRip) |
| Re: | Гладиаторын сэтгэлд хоногшилт |
| Re: | Би Чамд хайртай ...2 ба бус |
| Re: | Кино хайж байна |
| Re: | Shawshank Redemption |
|
| Зочин | 2009-12-16 15:50 |
ovoo gaigui bichsen bna uu ugui yu, harin. Amjilt!!!!! Akunamatata
| Мөнхөө | 2009-12-16 01:09 |
Сайн бичжээ. Нээрээ Симбагийн нэгэнт тэнгэрт хальсан эцгийгээ дуудан уйлдаг тэр хэсэг хамгийн зүрх шимшрүүлсэн хэсэг байдаг. Яаж ингэж мундаг хийж чадаж байнаа гэж аргагүй бодогддог юм. Харин нэг хамгийн нэммээр санагдчихлаа. Сорвит Муфасаг үхсэний дараа гарч ирээд Симбааг баахан худлаа хөөрхийлж байснаа Симба “Авгаа, одоо би яахав?“ гэхэд “Зугтаа, тэгээд хэзээ ч битгий эргэж ир“ гэсэн чинь нөгөө юугаа ч мэдэхгүй нялх амьтан чинь ээж энэ тэртэйгээ ч уулзах юм байхгүй, шууд л давхиад алга болж орхидог хэсэг хамгийн гэнэн санагддаг юм. Нийтлэлч болох авьяас харагдаж байна шүү. Улам сонирхолтой бичээрэй. Амжилт хүсье.
| Mm | 2009-12-14 22:37 |
kkk za goy boljee andaa chamdaa sanalaa ogolgu yahuu :D
| Зочин | 2009-12-13 23:29 |
yaaa lag bichsen bn shd kk
| Tsendee | 2009-12-13 22:19 |
Тийм байна шүү. Tulgaa-тай санал нэг байна. Бусадтай нь харьцуулж үзлээ. Тэгээд чамд саналаа өгсөн. Амжилт:D
| Tulgaa | 2009-12-13 22:00 |
Үнэхээр хөдөлмөр цаг заваа, гаргаж бичсэн юм шиг байнаа. Би ч бас энэ киног үзэж өслөө ш дээ кк. За амжил хүсий :)
| Bek | 2009-12-13 21:59 |
Амжилт! Симбаад сайн шүү...
| Зочин | 2009-12-13 17:26 |
erch huchtei baigaarai mash ih taalagdlaa
| Зочин | 2009-12-13 16:36 |
taalagflaa uneheer sn bna uragshaa
| Mend-Orshikh.A | 2009-12-13 14:23 |
:) Нийтлэл чинь таалагдлаа түрүүлнэ гэж итгэж байна. Амжилт!
|



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.