Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.08 10:57 AM

News

Гладиаторын сэтгэлд хоногшилт

Сэтгэлд хоногшилт бол миний бодлоор олон удаагийн сэтгэл ханамж, шинэ мэдрэмж. Дахин дахин үзэлтийн дүнд л бий болох мартагдашгүй мэдрэмж. Киноны ая явахад л түүнийг санах, санамсаргүй сонсогдохгүй түүний нэр ямар ч цаг мөчид сэтгэл хөдөлгөж чадах нууц увидас.

Харин дахин дахин үзсэн ч  шинээр төрөх мэдрэмжүүд  чанартай бүтээлүүдийн далд шийдлүүд бидний зүрх сэтгэлд хоногшин үлддэг. Энэ утгаараа ч  нас насны минь шилжилтийн үед өөр өөр сэтгэгдэлүүд төрөн гарч байсан билээ.
Бидний сэтгэлд зүрхэнд доорх зүйлс л хоногшин үлддэг бөгөөд эд л хоногшуулах процесс нь болдог.
- Киноны нэр       - Гладиатор
- Киноны дуу       - composed by Hans Zimmer
- Киноны зохиол    - Эрх чөлөө, хайр сэтгэл , Үнэн , Диваажин.
- Киноны эффект    - Тулаан, Сүрлэг коллезиум , Төгсгөлийн хэсгийн зураг авалт.   
- Киноны Гол дүр \царайлаг эмэгтэй эсвэл эрэгтэй бяцхан жаал.\ -Чин зоригт дайчин, агуу удирдагч.
 Киноны эсрэг дүр - Хааны сул дорой хүү буюу аймхай хаан ширээ залгамжлагч.
Энэ киног анх үзэхдээ жоохон байсныг ч хэлэх үү хамгийн эхний тулаантай хэсэг, Мөн сүүлчийн хаантай тулалддаг хэсэгт л гол анхаарлаа хандуулж байсан. Сонирхолыг минь тулаан л татаж байсан юмдаг. Бартай тулалдах фантастик шийдэл хүчирхэг  морьт цэргүүдийг ялсан дайны тактик гээд л нүдэнд одоо ч харагдана.  Гэсэн хэдий ч чухам юуны төлөө амь насаа алдан ард түмнийхээ дунд баатарлаг эр хэмээгдэн хүндлүүлж байгааг даанч би ойлгосонгүй.

 Дараагийн удаа үзэхдээ илүү сонирхон судалж орхисон зүйлсээ харлаа. Хаан хүний холч ухаан шийдвэртэй алхам. Түүнийг залгамжлах хүн түүний хүү биш гэдгийг ойлгож буй нь, Ирээдүйгээ харсан санаа. Хэзээ тасрах нь мэдэгдэхгүй дэнжигнэн буй утас шиг мэсчин боолуудын хувь заяа. Зөвхөн амьд үлдэх, маргаашийн төлөөх тэмцэл. Кино багийн гайхалтай зураг. Хэзээ ч урвашгүй итгэлтэй нөхөр. Титэмнээс өөр зүйлгүй ганцаардсан хаан. Максимусын Ялалт ,бахархал, төгсгөл.

 Дахиад ч олон үзлээ. Цаг мөч улиран өнгөрч хайр дурлалын амттай бөгөөд нясуун амтыг амсч сайн мууг бага сага ялгаж ирлээ. Жинхэнэ хайр, мөнхийн бөгөөд төгсөшгүй төгөлдөржилт. Урвалт, хов хоосон, итгэл найдваргүй байдал. Эрх мэдлийн төлөөх тэмцэл, Эцэг хүүгийн хагарал, сайн хаан байсан ч сайн эцэг байгаагүйн алдаа. Хагацал, гуниг. Гутамшигт хааны хорсолт өшөө авалт. Агуу жанжны төгсгөл. Хайрт гэргий, балчир хүү, алдар хүнд нэгхэн хормын дотор алга болно. Түүнийг байсныг мартах мэт өөрчлөгдөнө. Шинэ ертөнц мэсчин боолын амьдрал. Амьдрах хүсэлгүй хүний зорилго Өш хонзон. Махруун биш ухаалаг тулаан. Багийн тоглолт, Эцсийн Шоу тоглолт. Хайр хүндлэл. Гэвч энэ бүхэн түүнд хүний орчлонд хэрэгггүй. Сэтгэл хоногшин үлдсэн сүүлчийн зураглал түүнийг диваажинд хөтлөн түүний гэр бүлтэй учируулна.

Үзэх бүрд төрөх мэдрэмж бол хайр байсан.  
Эцэг хүүгийн хайр. Эцгийгээ алсан хэдий ч Commodus эцэгтээ хайртай хэвээр л байсан.
Хүүгээ хайрлах Максимусын хайр.
Эхнэр Нөхрийн хайр. Максимусын эхнэртээ өгсөн, нандин хайр.
Эзэн дээдсээ хайрлах хайр, Бишрэл. Proximo-ийн эзэн хаан Аврелиаг хүндлэх хайр. Максимусыг бишрэн хүндлэх ард түмэн.  
Анд нөхдийн үүрдийн хайр. Эртний цэргийн нөхөд, эзнээсээ үл урвах байдал.
Нууцхан бөгөөд чимээгүй хайр буюу золиос. Lucilla-ийн максимусыг хайрлах хайр. Өөрт хайргүй хүнээ хайрлах болсон азгүй хувь тавилан. Бүтэшгүй хайр.  

 Кино бүхэн гайхамшигтай аз жаргалтайгаар төгсөх ёстой гэж үү. Гэсэн хэдий ч амьдралд урвалт, ялагдал, өш хонзон бүгд байдаг. Харин хайр энэ бүхнийг үл тоож амьдралыг утга төгөлдөр болгож чаддаг. Хүний орчлонд уулзаж чадахгүй ч сэтгэлд хоногшин үлдсэн диваажиндаа бид уулзах болно.







1
Үнэлгээ өгөх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2009-12-16 15:26

ХУЦ

Зочин 2009-12-16 15:26

ХУЦ

twitter