
Монки.мн дээр өмнө нь мэргэжлийн галзуу голфчин Барын тухай шуугиантай мэдээллүүд нилээд хэд орсон. Энэ удаад түүний байдал улам хүндэрч байгаа тухай гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байгаан хүргэж байна.
ABC News, NBC News, People сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдэгдсэнээр Тайгер Вүүдс эхнэр Элин Нордегрендээ хаягдаж байгаа бололтой. Щведийн супермодел Элин Нордегрен, тэрбумтан гольфчингийн 14 орчим удаагийн үйлдлийг дагасан олон нийтийн цуу ярианаас үүдэн салах шийдэлд хүрээд байна.
Нордегрен, Вүүдс хоёр 2004 онд гэрлэж 2 хүүхэдтэй аз жаргалтай гэр бүл байсан боловч Тайгер Вүүдсийн сексийн холбоотой ичгүүртэй баримтаас болж салахдаа тулаад байна.
"Салалт 100 хувь эхнэрийн талд шийдэгдэнэ. Гэсэн хэдий ч Элин Нордегрен салалтдаа нэг их яарахгүй байна. Тэр жаахан хугацаа өнгөрөхийг хүлээж, ямар нэгэн баримт дээр гарын үсэг зурахынхаа өмнө бүх л бохир хувцас хунараа ширээн дээр гаргаж тавихыг хүсэж байна гэж "ABC ньюс"-ийн вэб хуудсанд тэмдэглэсэн байна. "Элин сэтгэл санаагаа цэгцэлсэн. Өөр бодоод байх зүйлгүй, Вүүдс хэзээ ч өөрчлөгдөхгүй" гэсэн хэмээн өөр нэгэн эх сурвалж мэдэгджээ.
Элин одоогийн амьдарч буй Флоридагийн Виндермертээ хэд хэдэн удаа гэрлэлтийн бөгжгүй харагдсан байна. Хэрэв модел маань салахдаа тулбал 100 орчим сая ам.доллар хүүхдийнхээ тэтгэлэгт авах боломжтой.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.