 |
| Дуучин С.Мөнгөнцэцэг |
Москва хотноо 12-р сарын 3-14-нд Глинкийн нэрэмжит сонгодог урлагийн дуулаачдын олон улсын 23 дахь уралдаан боллоо. 1960 оноос зохион байгуулж буй энэ уралдаан Оросд зохион байгуулдаг хөгжмийн хамгийн нэр хүндтэй уралдааны нэг юм. Энэ жил тус уралдаанд Орос болон дэлхийн олон улсуудаас 219 залуу дуучин оролцжээ.
Сүүлийн жилүүдэд болсон бүх уралдаанд энэ удаа хамгийн олон уран бүтээлч оролцсон байна. Уралдаанд өндөр ур чадвартай уран бүтээлчид оролцсон тул шагналт байрын төлөө ширүүн өрсөлдлөө. Дуурийн нэрд гарсан дуучин Ирина Архиповын тэргүүлсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 12-р сарын 14-нд уралдаанд түрүүлсэн уран бүтээлчдийг зарлалаа. Монголын баргил хоолойтой дуучин Ч.Энхтайван хоёрдугаар байрт шалгарсан гурван уран бүтээлчийн нэг байв.
Оросын меццо-нарийн хоолойтой дуучин Лариса Андреева, цээл хоолойтой дуучин Николай Ерохин, Казахстаны цээл дуучин Медет Чотабаев, нарийн хоолойтой дуучин С.Мөнгөнцэцэг нар тэргүүн байрт шалгарчээ.
С.Мөнгөнцэцэг Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн юм. Тэрээр Болгарын нийслэл Софи хотын “Панчо Владиегеров” хөгжмийн академийг 2006 онд дүүргэжээ. С.Мөнгөнцэцэг 2007 оноос Монгол улсын дуурь бүжгийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байна. Глинкийн нэрэмжит сонгодог урлагийн дуулаачийн олон улсын 23 дахь уралдааны эхний байрт шалгарсан хүмүүст шагнал гардуулах ёслолын өмнөхөн С.Мөнгөнцэцэг “Оросын дуу хоолой” радиод ярилцлага өгсөн байна. Түүний тухай мэдээ, ярилцлага, дуулсан дууг нь <энд дарж> сонсоно уу. Гайхамшигтай сайхан хоолой...
Монки.мн сайтын уншигчид, нийтлэлчдийн өмнөөс дуучин С.Мөнгөнцэцэгтээ гал халуун баярын мэнд хүргэе.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.