Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.08 10:18 AM

News

Дэлхий минь яачихаа вэ? Бид энэ чигээр нь үргэлжлүүлээд байх хэрэг үү?

"Энэхүү орчуулгын мэдээг оруулж суухад үнэхээр зүрх минь шимширч байлаа. Хайран дэлхийгээ яйран болгосон хүн төрөлхтөн юутай хэрцгий вэ? Өнөөдөр миний чадах зүйл бага байна гэж чамлалгүй бүхий л боломжоо ашиглаж эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд нэгдэгтүн. Миний чадах хамгийн анхны зүйл бол энэ мэдээг орчуулж уншигчиддаа хүргэх явдал." Орч. Б.Батхүү

Копенгаген урьд урьдынхаас илүүтэй хэзээ ч өмнө нь байгаагүйгээр энэ дэлхийн оршин суугч олны анхаарлыг татаж байна.  Антарктикийн мөс өмнөхөөсөө хурдан хайлж байна, Климанжарогийн цас хайлж эхэллээ, элсэн шуурга өмнөхөөсөө хэд дахин хүчтэй, ширүүн болж байна. Бидний амьд үлдэх эсэхэд нөлөөлөх гариг дэлхийн дулаарал гэгчээс шалтгаалан сүйрэхэд тулаад байна. Хүн ардууд Копенгагены Цаг уурын Уулзалтаас хүн төрөлхтний хөгжил дэвшлийг тодорхойлох ирээдүйтэй шийдвэр гарахыг тэсэн ядан хүлээж байна. 

climate-change-global-warming-environmental-pollution-01

2009 он. Кричимийн ойролцоо сайн дурынхан хаягдал хуванцар савуудыг цэвэрлэхийг оролдож байна. Хаягдал хогнууд даланг хаажээ.

climate-change-global-warming-environmental-pollution-02

Антарктикийн оцон шувууд хэсэгхэн мөсөн дээр. Дэлхийн дулаарал туйлын амьтадын амьдралд заналхийлж байна.

climate-change-global-warming-environmental-pollution-03

Антарктикийн мөсөн уул. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр хоёр туйл хайлж дуусаж байна.

climate-change-global-warming-environmental-pollution-04

Бразилын самрын ой их түймрийн улмаас устав.

climate-change-global-warming-environmental-pollution-05

Хэлбэрээ өөрчилсөн автозам. Мөн л дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдэг гэсэж газар хэлбэрээ өөрчилж байна.

climate-change-global-warming-environmental-pollution-06

Алкса Говь, Өвөр Монгол, 10 жилийн л өмнө энэ байшин баригдаж байжээ. Цөлөөс 100 км зайтай ч гэсэн энэ байшин аль хэдийн элсээр хучигджээ.

climate-change-global-warming-environmental-pollution-07

Бразилын Куруай нуур хатаж ширгэсэн байна.

climate-change-global-warming-environmental-pollution-08

Эверестийн мөсөн голын харьцуулсан зураг. Дээрхи Ронгбукийн мөсөн голын зургийг Хятадын Шинжлэх Ухааны Академийн шинжилгээ судалгааны үеэр авсан зураг юм байна. Доод Ронгбукийн мөсөн голын зургийг Greenpeace 2007 онд авсан юм байна.

climate-change-global-warming-environmental-pollution-09

“Халонг” мөстлөгийн хэлийн төгсгөлийн харьцуулсан зураг. Дээд зургийг Доктор Матхиас Кухле 1981 онд авч. Харин доод зургийг Greenpeace-ийн Жон Новис 2005 онд авсан. Эл хоёр зургаас бид "Халонг мөстлөгийн багасч буйг тодорхой харж байна.

climate-change-global-warming-environmental-pollution-10

Хэян мөсөн нуурын харьцуулсан зураг. Дээд зургийг Greenpeace-ийн Жон Новис 2005 оны 6 сард, доод зургийг Greenpeace-ийн Ду Жианг 2005 оны 9 сард авсан байх юм. Аймшигтай...

climate-change-global-warming-environmental-pollution-11

Шар мөрний эх мөсөн нуурын харьцуулсан зураг. Дээд зургийг Greenpeace-ийн Жон Новис 2005 оны 6 сарддоод зургийг Greenpeace-ийн Ду Жианг 2005 оны 9 сард авсан.

climate-change-global-warming-environmental-pollution-12

Норвегийн мөсний харьцуулсан зураг.

climate-change-global-warming-environmental-pollution-13

Аргентины Патагониагийн мөсөн голын зураг. Дээд зургийг 1928 онд авсан байна.

India Climate Change

2009 он 12 сарын 6, Жамму, Энэтхэг. Тави голоос дахин боловсруулах бүтээгдэхүүн хайж байгаа хүний зураг.

India Climate Change

2009 он 12 сарын 6, Энэтхэг, Калькутта. Арьсны үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн хог хаягдлаа хаяж байна.

India Climate Change

2009 он 12 сарын 6, Энэтхэг, Калькутта: Арьс боловсруулах үйлдвэрийн ажилчид үйлдвэрийнхээ шатаж буй хог хаягдал дунд ажиллаж байна.

ITALY CLIMATE CROSSROADS

2009 он 12 сарын 5, Итали улс, Фаенза: Үйлдвэрээс олгойдож байгаа утаа тэнгэрт замхарч байна.

India Climate Change

2009 он 12 сарын 4, Энэтхэг улс Жамму: Хог түүгч бохирдсон голын уснаас дахин ашиглаж болох зүйл хайж байна.

India Climate Change

2009 он 12 сарын 5, Энэтхэгийн Шинэ Дели: Оршин суугч голд хувцасаа угааж байна. Манайхан бол бүр машинаа угаацгаадаг.

India Climate Change

2009 он 12 сарын 5, Энэтхэгийн Шинэ Дели: Орон гэргүй хүн нохой хооллож байна.

CLIMATE CHALLENGE

Фунафути, Тувалу: Оршин суугч гахайгаа хооллохын тулд гэрийнхээ урдхан талаас наргил модны самрыг тасдаж авч байна. Түүнээс гадна дээшилж байгаа далайн түрлэгийн усаар үерлэсэн газар дээрээ үнсэн блок байрлуулж зам хийсэн харагдаж байна. Өгөгдөл Тувалугийн улс 50 жилийн дараа далайд живэх магадлалтай байна.

A PLACE LIKE NO OTHER

Тувалу: Далайн ус шүрэнд зориулан ухсан нүхээр дүүрсэн байна.

CLIMATE CHALLENGE

Тувалу: Далайн усаар дүүрсэн нүхний хажууд явж буй охин.

climate-change-global-warming-environmental-pollution-24

Тувалуг агаараас харахад. Энэ улсын бүх газар нутаг сунаж тогтсон тогтоцтой.

climate-change-global-warming-environmental-pollution-25

climate-change-global-warming-environmental-pollution-26

climate-change-global-warming-environmental-pollution-27

climate-change-global-warming-environmental-pollution-28

climate-change-global-warming-environmental-pollution-29

Шангси мужийн Гангзи дүүргийн Линзханг тосгоны загасны аж ахуй. Эхнэр нөхөр хоёр фермер болох Ченг Даоченг, Ченг Жинлан нар хөлдөж үхсэн загаснуудаа дурамжхан янзалж байна. Хятадын Мэдээллийн Агентлаг (Фао Яолины фото)

climate-change-global-warming-environmental-pollution-30

10 сарын 8, Кенийн Цавогийн Үндэсний Хүрээлэн, онгон байгалийн менежментийн баг зааны биенд шалгалт хийж байна.  Кенийн Амьд Байгалийг Хамгаалах Үйлчилгээ хэлэхдээ сүүлийн үед болоод байгаа  ган гачгийн нөлөөгөөр Кенийн Цавогийн Үндэсний Хүрээлэнд 100 орчим заан үхээд байна гэлээ. Зарим шинжээчид 1996 оноос хойш тохиолдоод байгаа хамгийн хүнд ган гачиг болж байна гэлээ. Синьхуа Мэдээллийн Агентлаг / Reuters

climate-change-global-warming-environmental-pollution-31

11 сарын 18, Парагвайн нийслэл Асунсиун хотоос 500 орчим км зайд орших Чако районы фермийн ангасан хуурай газарт үхсэн үхрийн яс. Синьхуа /AFP

ITALY-VENICE-WEATHER-ACQUA ALTA

Жуулчид усанд автсан задгай кафед сууж байна.  11 сарын 30, Италийн Венеци дахин усанд автсан ба зарим газраа 1.31 метр гүнзгий байлаа. Хятадын Мэдээллийн Сайтын зураг.

climate-change-global-warming-environmental-pollution-33

10 сарын 29, Лижианг голын голдирол. (Синьхуа)

climate-change-global-warming-environmental-pollution-34

Гуйлин Шиангбишан [Зааны Хамар Уул].

climate-change-global-warming-environmental-pollution-37

climate-change-global-warming-environmental-pollution-38

climate-change-global-warming-environmental-pollution-39

climate-change-global-warming-environmental-pollution-40

9 сарын 23, Австралийн зүүн хэсэг Сидней хот орон нутгийн тээвэр саатсан шороон шуурганд өртөж байна. Сидней хот тэр чигтээ шаргал өнгөтэй шороон үүлэнд живсэн байх агаад үзэгдэх орчин маш хязгаарлагдмал болж онгоцны нислэг түр зогссон юм.

climate-change-global-warming-environmental-pollution-41

climate-change-global-warming-environmental-pollution-42

climate-change-global-warming-environmental-pollution-43

4 сарын 23-ны өглөө, Дунхуан хотын тээврийн хэрэгслүүд тоосоор бүрхэгдсэн гудмаар зорчиж байна. Эл өдрийн 2 цагт маш хүчтэй салхи Гансу мужийн Дунхуан хотод шуурсан юм. 20 метр доторхи зүйлсүүд л харагдах боломжтой байсан ба энэ үед 6-8 градусаар агаарын температур өөрчлөгдсөн байна. Синьхуа Мэдээллийн Агентлаг (Занг Вейгсианы фото)








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


LoveLove 2010-01-20 13:43

Ёоо сто нээрээ 2012 он ч үнэн юм байна доо. Хүмүүс бид нарийн л хийсэн үйлдэл гэж бодохоор хохь чинь гэмээр санагджийн. сэтгэлээр унаад толгой сэгсрээд гарав.

Зочин 2010-01-19 11:40

ulaanbaatariin oroin zurag bas l aimar haragdanshdeee teriig oruulaach

Зочин 2010-01-09 20:48

mongol maan ingeed jagsaaltad oroh tsag tulaad irtsen shuu!

БОРОО 2009-12-22 17:06

Аймар аймар. Копенгагений дулаарлын эсрэг олон улсын конференс АНУ, БНХАУ 2 яаж дарвайгаад байгаа юм. Киотогийн протколийг хүртэл эсэргүүцээд хугацааг нь сунгах гүй. Нөгөө их дэлхийг авардаг америкчууд өөрсдийн эрх ашгийн төлөө хүнд аж үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр байх бололтой.

Зочин 2009-12-22 16:49

Одоо нааанаа :(

Үлэмж 2009-12-22 12:00

БИд өөрчлөж чадна даа

twitter