Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:43 AM

News

Хямрал 2009 онтой хамт ард хоцорчээ

2009 оны сүүлчийн өдөр манай гаригийн санхүүгийн тэнцвэр болсон АНУ-ын хөрөнгийн зах зээлд 2003 оноос хойш үзэгдээгүй хамгийн өндөр ашгийн хур буужээ.

Тус улс Холбооны нөөцийн бодлогын хүүгээ тэг төвшинд барьж, Засгийн газраас нь эдийн засгаа дэмжих хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлсэн нь үр дүнд хүргэв. Орон сууцны төлөгдөөгүй тэрбум тэрбум долларын зээл, түүнийг дагаад барилгын олон зуун компани дампуурлаа зарлаж, дэлхийн зах зээлээс бүтээн байгуулалтад ашиглагддаг зэс, алтны эрэлт эрс буурсан билээ.

Үнийн графикийг чангаах шалтгаан үлдээгүйгээс сөхөрсөн ханш манай улсын гэлтгүй   бусад   орны  төсвийг улайлгасан билээ. 2007 оноос эхлэлтэй эдийн засгийн хямрал дэлхийн II дайнаас хойшхи хамгийн их ажилгүйдэл, өлсгөлөн, ядуурлыг дагуулсан юм. Өртөөлөн гарч буй 2010 ои манай гаригийн улс орнуудад зах зээл хэр өгөөжөө өгөхийг үндэстэн дамнасан томоохон санхүүгийн агентлагууд болон эдийн засагчидийн тааварласан байна. Тэдний олонхи нь 2009 он хямралыг "өвөртлөөд" буцсан гэдэгт итгэлтэй байна.

Америкууд айдгаа ардаа хийжээ
2009 онд "Ситигрупп" болон "Хангтингтон Бэнкшэйрс" компаниудад "Стандарт энд пүүрс" индексийн уналт дараалан үргэлжилсэн. Өнгөрсөн жилд индекс нь хамгийн ихээр унасан компанийн тоонд эдгээр нь багтаж байгаа юм. "Ситигрупп"-ийн индекс 51, "Хантингтон" 52 хувиар тус тус буурчээ. "Хямрал намжиж байна гэсэн дохио эдийн засагт мэдрэгдэж байгаа ч олон банк төлбөрийн чадвартай хэвээр байгаа юу гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд томоохон асуудал үүсгэж байна" гэж Мэрилэндийн Чеви Чэйс дахь "Хилл Таунсэнд капитал" ХХК-ийн ерөнхийлөгч Гэри Таунсэнд хэлжээ.

60 жилийн өмнөх гашуун сургамжийг давтахгүйн тулд АНУ-ын банкууд үл хөдлөх хөрөнгөд найдваргүй зээл өгч, дампуурахгүйн төлөө чадах бүхнээ хийж байна. Санхүүгийн зах зээлийн тэнцвэрээ олох гэсэн энэ алхам нь хөрөнгө оруулагчдад эсрэг үйлчилгээ үзүүлсээр байна. Банкны зохицуулагчид өнгөрсөн жил 140 зээллэгийн үйл ажиллагааг хаасан нь 1992 оноос хойшхи хамгийн олон тоо юм. Ойрын хэдэн жилд 1000 гаруй банк дампуурлаа зарлана хэмээн шинжээчид тааж байна.

Висконсний хамгийн том банк "Marshall & llsley"-bi хувьд Флорида болон Аризонагийн барилга, орон сууцжилтад олгосон зээл хамгийн томоохон хэмжээг эзэлж байлаа. "Аризона болон Флоридагийн зээлдэгчид айдгаа ардаа хийсэн" гэж "Stifel Nicolaus & Co" компанийн шинжээч Тони Дэвис өнгөрсөн сарын 30-нд мэдэгдсэн юм. Түүнчлэн Солт Лэйк хотод төвтэй "Zions" банкнаас "Бид 2010 оноос тун таатай үр дүн хүлээж байгаа" хэмээн мэдэгдсэн юм. Тус банкны нийт зээлийн 59 хувийг үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхлэгчид авчээ.

"Ситигрупп" өнгөрсөн 2008 онд 27,7 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ч ирэх онд байдал өөрчлөгдөнө гэсэн найдлагатай байна. Нью-Йоркт төвтэй "Ситигрупп" банк нэг бүр нь 3,15 ам.долларын нэрлэсэн үнэтэй 17 тэрбум "ногоон-ы хувьцааг өнгөрсөн онд арилжсан. 2009 онд энэ том банк дампуурлын ирмэгт тулахад Засгийн газраас нь хувьцааг нь худалдан авах дэмжлэг үзүүлснээр алдагдалдаа цэг тавьсан билээ.

Хятадууд хямралыг гэтэлж, юанийн ханш хаанчлал тогтооно
Дэлхийн эдийн засгийн гол тоглогч Хятадын юанийн сүүлийн 12 cap дахь ханш энэ онд таван хувиар нэмэгдсэн н тус улсын эдийн засгийн өсөлт хэдийнэ саажихаа больж, галт тэрэг хөдөлж эхэлснийг харуулж байна хэмээн "Блүүмберг" дамжуулав. 2008 оны долдугаар сараас хойш нэг ам.доллартай 6,83 юань тэнцсэн ханшийн довтолгоо тогтвортойгоор өнөөг хүргэсэн юм. Дэлхийн эдийн засаг дахь хүчилтөрөгч хомсдохын хэрээр Засгийн газраас нь экспортлогчдоо дэмжсэн алхмуудыг цаг алдалгүй хийсэн нь ханш унахаас сэргийлжээ. Хятад дахь аж үйлдвэрийн өсөлт 2009 онд 11 хувиар өссөн бол ДНБ нь найман хувиар хүрээгээ тэлсэн байна.

Урд хөршийн маань Төв банкны тэргүүн өнгөрсөн сарын 22-нд хийсэн мэдэгдэлдээ "Мөнгөний бодлого төлбөр тооцоо болон инфляцийг тэнцвэржүүлэхэд чиглэж байгаа" хэмээсэн юм. 2010 онд ч тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг өсөх хандлагатай байгаа юм. Өнгөрсөн сарын 27-нд Хятадын Ерөнхий сайд “Синхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа Олон улсын худалдааг хамгаалах бодлого, юанийн өнөөгийн хөрвөх чадваргүй байдал зэрэг нь экспортлогчдод нь том дарамт болж буйг онцолсон юм. 2010 онд Хятад улсад хэрэглээний үнийн индекс гурван хувиар өснө гэж Шанхай дахь "Guotai Junan Securities Co" компанийн шинжээч Жиан Чао тааварласан байна.

Ж.Цогзолмаа








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: