Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:48 PM

News

Оросын “КАМАЗ-Мастер” баг “Дакар-2010” уралдаанд итгэлтэй түрүүлж байна

Оросын “КАМАЗ-Мастер” баг “Дакар-2010” уралдаанд түрүүлж байна.

Чилийн Атакам цөлд болж байгаа уралдааны 9 дэх шатанд Фирдаус Кабировын баг түрүүлжээ. Нийт дүнгээр “Дакар” уралдааны таван удаагийн аварга Оросын тамирчин Владимир Чагин тэргүүлж байна. Харин Кабиров хоёрдугаар байрт байна. Ильгизара Мардеевын Оросын өөр нэг баг зургаадугаар байрт оржээ.

Хөнгөн автомашины ангиллын уралдааны төгсгөлийн шатанд “Вольксваген” автомашинаар уралдаж байгаа Катарын тамирчин Насер Аль Аттия түрүүлсэн байна. Энэ ангилалд халаагүй манлайлагч Стефан Петрансель “БМВ” машинтай элсэнд сууж, зургаадугаар байрт оржээ.

Мотоциклийн ангиллын уралдааны ес дэх шатанд “Дакар” уралдаанд түрүүлсэн испанийн тамирчин Марк Кома хамгийн түрүүнд барианд оржээ. Автомашины 14 шаттай уралдаанд тамирчид 9 мянга гаруй км зам туулж, 1-р сарын 17-нд Буэнос-Айрест барианд орно.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Үлэмж 2010-01-14 17:06

Камаз шүү дээ

Зочин 2010-01-14 14:29

эд нар ч дандаа л түрүүлж байдаг юм доо :D

twitter