31-р "Dakar Rally" аюулгүй байдлын улмаас уламжлалт Африкийн нутаг дэвсгэрт бус Өмнөд Америкт 2 дахь удаагаа зохиогдож байна. Энэ жилийн уралдааны гараа бариа нь Буэнос Аэрес хот юм. Аргентин болон Чили улсын хооронд 9,000 км газрыг нийт 14 үе шат уралдаж дүнгээ гаргана. Нийт 362 баг оролцож байгаагаас 176 мотоцикл болон 4 дугуйтай мотоциклчид, 134 хөнгөн тэрэг, 52 ачааны машины баг юм. Уралдааны 50 хувь нь дөнгөж дуусаж байгаа ба барианд 1 сарын 16-нд орцгооно. Дараахь зургуудыг энэ жилийн уралдааны эхний 8 шатны уралдаанаас цуглуулсан.
Испаний Gerard Farres Guell, Aprilia-гаараа элсэн овооогоор явж байна. 1 сарын 5. Дакарын 4-р шатанд Аргентины Фиамбалагаас Чилийн Копиапо орох зам. Испаний Марк Кома энэ хэсэгт түрүүлж Францйн Дэвид Кусто хоёрдугаар байрт, Францын Сирилл Деспрес гуравдугаар байрт орлоо. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Буэнос Аэрес хотод уралдаанд оролцогч техникүүд зогсоолдоо байгаа байдлыг агаараас авчээ. 2009 он 12 сарын 31. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Волксваген Тоуарегийн Өмнөд Африк жолооч Жиниел Де Виллерс, туслах жолооч Германы Дирк Вон Зитзевитз нар 1 сарын 1-нд нээлтийн жолоодлого хийж байна.(ALEJANDRO PAGNI/AFP/Getty Images)
Испаний KTM унагч Жорди Виладомс тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үзэгчидтэй мэндчилж байна. (Maxi Failla/AFP/Getty Images)
Польшийн Крзистоф Холовкзис, Nissan машинтайгаа уралдааны Колон ба Кордобагийн хөгжөөн дэмжигчдийн хажуугаар өнгөрч явна. 1 сарын 2. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Чилийн Франчиско Лопез Контардо, Колон ба Кордобагийн хооронд 1-р шатанд Aprilia-д усаар гарах газрыг замчилж байна. 1 сарын 2. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Аргентиний Рио Куартогийн үзэгчид Францын Жан Пьер Струго болон хамтрагч Ив Пьерри нар Nissan машинтай усаар давхиж яваа байдлыг үзэж байна. 1 сарын 2. (AP Photo/Natacha Pisarenko)
Францын мотоциклчин Жан Клод Мазет 2-р шатанд KTM-ээсээ унаж байна. Кордоба ба Ла Риожагийн замд 1 сарын 30. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Тэмцээний 6-р шатанд Антофагастагаас Икуйкэ орох замд Чилийн тамирчин Мануэл Жаметт чулуут замаар Yamaha мотоциклоороо явж байна. 1 сарын 7. (REUTERS/Jacky Naegelen)
Үзэгчид газарт хэвтэж байна. Герман-Щвейцарийн жолооч Мирко Щултис ба Улрих Леарди нарын машин замаас гарч осол хийснээс болж нэг үзэгч амь үрэгдэж 4 хөгжөөн дэмжигч гэмтсэн байна. Кордобагийн Алпа Коррал 1 сарын 2. (HO/AFP/Getty Images)
Чилийн Aprilia мотоциклчин Франциско "Чалеко" Лопез Контардо уралдааны 7-р үе шатанд GPS-ээ харж байна. Чилийн Икуйкэгээс Антофагаста орох зам. 1 сарын 8. (AP Photo/Natacha Pisarenko)
Чилийн Икуйкэгээс Антофагаста орох замд Францын BMW жолооч Стефэн Петерхансель туслах жолооч Жан-Пол Коттрет уралдааны 7 үед уулын хөндийг туулж байна. 1 сарын 8. (AP Photo/Natacha Pisarenko)
#
Тэмцээний 7-р үе. Чилийн Икуйкэгээс Антофагаста орох замд Оросын тамирчин Леонид Новицкий BMW машинаараа элсэн манхан гаталж байна. 1 сарын 8. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Икуйкэгээс Антофагаста орох замд Вольксвагений жолооч Испаний тамирчин Карлос Сайнз ба туслах жолооч Лукас Круз нар 6-р үед уралдаж явна.
1 сарын 7. (AP Photo/Natacha Pisarenko)
Тэмцээний 3-р үед Италийн тамирчин Лука Манка толгойруугаа ус цацаж байна. Аргентийний Ла Риожагаас Фиамбала орох зам, 1 сарын 4. (STR/AFP/Getty Images)
Францын мотоциклчин Дэвид Фретигне
Ямаха мотоциклоор элсэн манхан гаталж байна. Чилийн Антофагастагаас Копиапа орох зам, 8-р үе. 1 сарын 10 (AP Photo/Natacha Pisarenko)
Механикч Испаний тамирчин Мануэл Гарсиагийн мотоцикл дээр амралтын өдрөөр ажиллаж байна. Чилийн Антофагаста. 1 сарын 9. (MARTIN BERNETTI/AFP/Getty Images)
Испаний Карлос Сайнз Вольксваген машинтайгаа элсэн манханаар хурдалж явна. Түүнийг нисдэг тэргээр дагаж байна. 7-р үе Икуйкэгээс Антофагаста. 1 сарын 8. (REUTERS/Jacky Naegelen)
Нидерландын Франс Верхоевен BMW мотоциклоор уралдаж байна. 8-р үе. Чилийн Антофагастагаас Копиапа орох зам. 1 сарын 10. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Францын тамирчин Стефан Петерхансел BMW машинтайгаа замын дохионы хажуугаар шунган нисэж байна. 7-р үе.
Чилийн Антофагастагаас Копиапа орох зам 1 сарын 8. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Мотоциклчин тэмцээний 7-р шатны Чилийн Антофагастагаас Копиапа орох замд элсэн манхан өгсөж явна. 1 сарын 8. (AP Photo/Natacha Pisarenko)
Оросын тамирчин Леонид Новицкий болон тулах жолооч Андреас Щулц нар тэмцээний 8 дахь үед элсэнд суусан байна. Чилийн Антафагастагаас Копиапо орох зам. 1 сарын 10. (NATACHA PISARENKO/AFP/Getty Images)
Механикч амралтын өдөр эртлэн босож байна. Антофагаста. 1 сарын 9. (REUTERS/Jacky Naegelen)
Механик, Дакарын түр буудаллах газар ачааны машин дээр засвар хийж байна. Чили улс, Антофагаста. 1 сарын 9. (AP Photo/Natacha Pisarenko)
Португалийн тамирчин Хелдер Родригез, Ямаха мотоциклоор Антофагастагаас Копиапа орох замд 8-р үед уралдаж байна. 1 сарын 10. (REUTERS/Stringer/Pool)
1 сарын 4 өдөр Robinson 44 нисдэг тэрэг осолдсон газрын зургийг агаараас авсан байдал. Нисдэг тэрэг Катамарса мужийн Фиамбалад унасан юм. Орон нутгийн сонинуудын мэдээллэснээр нисэгчид болон 2 сурвалжлагч Дакар уралдааныг дагаж явахдаа осолдсон гэжээ. (REUTERS/Gendarmeria/Handout)
Тамирчин 1 сарын 7-ны өдөр
Чилийн Антофагастагаас Икуйкэ орох замд цөлөөр уралдаж явна. (AP Photo/Natacha Pisarenko)
Хятадын тамирчин Венмин Су, Жинчен тэмцээний 4-р шатанд мотоциклоороо үзэгчдийн хажуугаар өнгөрч явна. 1 сарын 5. Аргентиний Фиамбалагаас Чилийн Копиапо орох зам. 1 сарын 5. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Италийн тамирчин Лука Манка, Дакар тэмцээний 6-р үед
Чилийн Антофагастагаас Икуйкэ орох замд мотоциклоосоо унаж гэмтсэн юм. Тэрээр одоо шинжилгээ хийлгэн хяналтад байгаа ба түүний биеийн байдал тогтвортой байгаа юм байна. Чили улс Каламад эмнэлгийн тусламж авч байгаа байдал. 1 сарын 7. (AP Photo/Pedro Tapia)
Дакарын түр буудал. Тэмцээний 5-р үе. Чили улс Антофагаста. 1 сарын 6. (AP Photo/Frederic Le Floc'h)
Испаний тамирчин Хуан Педреро
Aprilia-тайгаа тэмцээний 7-р үеийн гарааны шугамд очихоор бэлдэж байна.
Антофагастагаас Икуйкэ орох зам. 1 сарын 8. (MARTIN BERNETTI/AFP/Getty Images)
Тэмцээний 5 дахь үе, Чилийн Копиапогоос Антафагаста орох зам дахь манантай үүлсээр хучигджээ. 1 сарын 6. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Чилийн Aprilia унагч Франсиско Лопез Контардо тэмцээний 5 дахь үеийн дараа майхнаа засч байна. 1 сарын 6. Чилийн Копиапо ба Антофагаста орох замд. (AP Photo/Natacha Pisarenko)
Тэмцээний 7-р үе. Аргентиний Алехандро Патронелли, Ямахагаараа элсэн манхан өөд өгсөж байна.
Чилийн Антофагастагаас Икуйкэ орох зам. 1 сарын 8. (AP Photo/Natacha Pisarenko)
Өмнөд Африкийн тамирчин Гиниел Де Виллерс, Вольксваген машинаараа тэмцээний 8 дахь үед элсэн ууланд уралдаж байна. Антофагастагаас Копиапо орох зам. 1 сарын 10. (NATACHA PISARENKO/AFP/Getty Images)
Италийн тамирчин Силюиа Гианетти тэмцээний 5 дахь үед Чилийн Копиапо ба Антафагастагийн замд мотоциклоосоо унасан юм. 1 сарын 6. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Францын тамирчин Сирил Деспрес тэмцээний 8-р үед мотоциклоор уралдаж байна. Чилийн Антофагастагаас Копиапа орох зам. 1 сарын 10. (GABRIEL BOUYS/AFP/Getty Images)
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.