Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:47 PM

News

Д.Медведевийн авсан гэрэл зураг 51 сая рублиэр зарагдав (+ Фото)

Оросын ерөнхийлөгч Д.Медведевийн авсан гэрэл зургийг Санкт-Петербург хотын буяны дуудлага худалдаанд тавьжээ. Төрийн тэргүүн хоёр жилийн өмнө нисдэг тэрэгнээс Сибирийн Тобольск хотын байдлыг гэрэл зургийн хальсанд буулгажээ.Түүний энэхүү хар цагаан зураг 51 сая рубль хүрсэн гэнэ.

Оросын бусад нэрд гарсан улс төрч, жүжигчин, дуучдын туурвисан бүтээлийг мөн дуудлагаар худалдана. Санкт-Петербург хотын дарга Валентин Матвиенко энэ жил 300 жилийн ойг тэмдэглэх түүхэн дурсгалт газар болох Хааны сууринд зориулсан “Гантиг гүүр” зургаа дуудлагаар худалдана.

Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов яруу найрагч Александр Пушкины хөрөг зураг, харин хошин шогч Геннадий Хазанов үүрийн хаяарахын өмнөхөн нуурын зургаа дуудлага худалдаанд тавьжээ.

Дуудлага худалдаанд бүтээл бүрийн анхны үнэ 20 мянган рубль байна. Борлуулалтаас олсон орлогын 70 хувийг ахмадуудад туслахад хуваарилж, үлдсэнийг эмнэлэгт өгнө.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


twitter