2010.01.19 Б. Батхүү
Японы агаарын тээврийн JAL компани дампуурлын ирмэгт
Азийн хамгийн том агаарын тээврийн байгууллага болох Японы агаарын тээврийн JAL компани дампуурлаас хамгаалуулах сонирхлоо илэрхийлэн өргөдөл гаргалаа.
15,000 ажлын байр цомхотгогдоно. Японы хэвлэл мэдээллийн мэдэгдсэнээр тус компаний удирдах зөвлөлийн гишүүд бас ажлаас гарах өргөдлөө өгсөн.
Улсаас 300 тэрбум иен буюу 3.3 тэрбум ам.доллараар тус компаний эрсдэлийг даах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
JAL-ын хувьцаа бүх цаг үеийнхээ хамгийн доод ханшид хүрч компаний үнэ цэнэ 150 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа нь шинэ тийрэлтэт онгоцны ч үнэнээс бага байгаа юм. 
Японы засгийн газар мэдэгдэхдээ ETIC (Enterprise Turnaround Initiative Corporation) хэмээх улсын байгууллага бүтцийн өөрчлөлт хийснээр JAL компаний нислэг энгийн үеийн адил нислэгээ үргэлжлүүлэх болно гэлээ.
Тээврийн сайд Сейжи Маехара хэвлэлийн бага хурал хийнэ.
16.5 тэрбум ам.долларын өртэй агаарын тээврийн компаний дампуурал Японы хамгийн том корпорациудын дампуурлуудын нэг болж байна.
JAL - ын ажиллах хүчний 3-ны нэг буюу 15,000 гаран хүн ажилгүй болох тухай BBC-ийн Роланд Буерк Токиогоос мэдэгджээ.
Банкууд JAL-ын баталгаагүй өрийг цуцлах бөгөөд JAL нь татвар төлөгчдийн мөнгийг авах тухай сэтгүүлч нэмж мэдэгдсэн байна.
Засгийн газраар дэмжигдсэн сэргээх төлөвлөгөөгөөр нислэг үйлдэгдэхээр харагдаж байгаа ч хөрөнгө оруулагчид мөнгөнийхөө ихэнхийг алдах байдалтай байна.
Дэлхийн эдийн засгийн хямралын үеийн агаарын тээврийн компаниудын адил JAL-ын зорчигчдын тоо буурсанаар ийнхүү хүнд цохилтод орсон ажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.