Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.04 11:10 PM

News

Алт (Оюу-Толгойн мэдээлэл орсон байна)

Энэхүү мэдээ http://www.boston.com  сайтад нийтлэгдсэн байв. Энд "газрын гагнаас" болсон алтны тухай мэдээлэл зурагны хамт орсон байгаа. Нэг сонирхолтой нь Оюу-Толгойн тухай мэдээлэл ч орсон байгаатай таарлаа. Ингээд чадан ядан орчуулсан мэдээнд минь анхаарал хандуулна уу.

Алт бол түүх эхэлсэн цагаас хойш ховор, өндөр үнэтэй төмөрлөг байсан ба сүүлийн үед өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 135 хувь өсөж үнийн дээд цэгт хүрээд байгаа билээ. 

Алтны энэхүү үнийн өсөлт нь 2001 оноос хойш дэлхийн уурхайн бүтээгдэхүүний ойролцоогоор 8 хувийн уналттай холбоотой. 

Хүмүүний түүхэнд 161,000 тонн алт олборлогдсон ба сүүлийн 50 жилд түүний талаас илүү хувийг олборложээ. 

Энд алтыг хайж байгаа, олборлож байгаа, зарж байгаа, худалдаж авч байгаа, дахин нээж байгаа, баяр ёслол хийж байгаа цөөн хэдэн зургийг орууллаа.


Тайпэй мужийн Руйфангийн Жиангши Алтны музейн зочин дэлхийн хамгийн том 220 кг цул алтанд (өнөөдрийн үнээр 7.8 сая ам.доллар) гараараа хүрч байна. (SAM YEH/AFP/Getty Images)


Израйлын Эртний Эд Зүйлсийн Захиргааны үндэсний эрдэнэсийн дарга Хава Катз Иерусалимын хуучин хотын Дэвидсон Археологийн төвд болсон үзэсгэлэнгийн үеэр эртний Египтэд 1,095 онд цутгасан 1,000 жилийн настай алтан зоос гартаа барьсан байгаа байдал. Уг зоосыг Иерусалимд Мусульманы мөргөлч авч ирсэн хэмээн таамаглаж байна. (GALI TIBBON/AFP/Getty Images) 


Токио хотод болсон Гинза Танака дэлгүүр дэх алт мөнгөний үзэсгэлэнд тавигдсан, алтан шувууны баримал. (REUTERS/Issei Kato) 


Энэтхэгийн Колката хотын үнэт эдлэлийн үйлдвэрийн дархан алтаар эдлэл хийж байна. (REUTERS/Parth Sanyal)

Лондоны Олимпиа төвд болсон "Seven Sushi Samurai" 2009 оны жилийн суши шагналын ёслол дээр халбага дүүрэн алтан навчийг сушитэйгээ хольж идэхээр гартаа барьжээ. Алтан навч нь өнгөрсөн жилийн ялагч Мицунори Касукабегийн жороор бэлтгэгдсэн юм байна. (LEON NEAL/AFP/Getty Images)


Кени, Лодварын ойролцоо Канукурдиогийн Туркара дүүргээс ирсэн хүүхдүүд гэр бүлийнхэндээ туслахаар алт угааж байна. (Christopher Furlong/Getty Images)


Токиогийн Гинза Танака дэлгүүр дэх цэвэр алтан Будда. (REUTERS/Yuriko Nakao)


Сибирийн Красноярск хотын Крастветмет үйлдвэрийн цехэд төгсгөлийн жигнэлт болон савлах хэсэгт байгаа тэргэнцэр дээрхи алтан гулдмайнууд. (REUTERS/Ilya Naymushin)

Флоридагийн Хиалеах, Педро Линарес тооны машин ашиглан ажиллаж байгаа Fast Cash Gold Parties компани нь өөрийнх нь жигнэж байгаа алтан үнэт эдлэлд төлөх төлбөрийг тооцож байна. (Joe Raedle/Getty Images) 


Эдгээр алтан дүрснүүд нь Хонг Конгийн дэлгүүрийн шилэн хоргонд байгаа харагдаж байна. (MIKE CLARKE/AFP/Getty Images) 


Колумбын Каука, Зарагоза мужийн Дагау голын дэргэдэх алт хайгчдын үнэт металын уурхайд 8,000 орчим алт хайгчид хууль бусаар ажилладаг тухай орон нутгийн засаг захиргааны байгууллагынхан мэдэгдсэн юм. (REUTERS/Jaime Saldarriaga)


Алтны худалдаачин Колумбын Каукад алт жигнэж байна. (REUTERS/Jaime Saldarriaga)


Шотландын Эдинбургийн метал илрүүлэгч Дэвид Бүүт, төмөрлөгийн үеийн алтан эдлэлийнхээ хажууд зургаа авхуулсан байна. Энэ эр төмөрлөгийн үеийн алтыг Стирлингширийн хувийн эдлэнд булсан байхад нь илрүүлсэн байна.  Эдгээр зүйлсүүд МЭӨ 300-100 онд хамаарагдаж байгаа юм. Энэ баялаг одоо Шотландын хуулийн дагуу Treasure Trove Unit-ийн хамгаалалтад байна. (Jeff J Mitchell/Getty Images)


Тенессийн Титаны Америк хөл бөмбөгчин алтан шүдэт Крис Жонсон Сан Францискотой тэдний баг тоглох тоглолтын үеэр сандал дээр сууж байна. (Ezra Shaw/Getty Images)


Алтны уурхайчин дугуйт тэрэг дээрээ Коста Рикагийн Сан Хосегийн Абангарес дарханы уурхайд боловсрогдох чулууг ачин түрж явна.  Коста Рика багахан олборын төлөө эрсдэлтэй арга барилаар ажиллагч 600 орчим хууль бус уурхайчдыг хуульчилхаар хүчилж байна. (REUTERS/Juan Carlos Ulate)

Бразилын хойд муж болох Паралын үндэсний хүрээлэнгийн хууль бус алтны уурхайд хүмүүс ажиллаж байна. (AP Photo/Andre Penner)


Лондоны үнэ хаялцуулах худалдааны байшинд Кристигийн ажилтан, Yves Klein-ий "Relief Eponge" хэмээх бүтээлийг үзэж байна. Алтан хөөсөнцөр релеф бүтээл "Post-war and Contemporary" үнэ хаялцуулах худалдаагаар 5.7 - 8 сая Еврогоор буюу 8.2 сая ам.доллараас 11.4 сая ам.доллараар зарагдах юм. (AP Photo/Sang Tan) 


Диснейн кинонуудын Блу-рэй дискний идэвхижүүлэлтэд зориулан Цасан цагаан ба долоон одойн цул алтан дүрсийг Токиогийн Танака Кикинзоку Үнэт эдлэлийнхэн хийсэн бөгөөд 30 сая иен буюу 300.000 ам.доллараар зарагдахаар тавигдсан байгаа байдал. (YOSHIKAZU TSUNO/AFP/Getty Images) 


Катерпилларын уурхайн хүнд даацын машин AngloGold Ashanti Ltd компаний замаар зорчиж байна. Колорадогийн Cripple Creek & Victor алтны уурхай. (Matthew Staver/Bloomberg)


Шэрон Брумли хайлуулсан дээжийг хэвэнд цутгаж байна. Колорадо муж, AngloGold Ashanti Ltd. Cripple Creek & Victor алтны уурхай. (Matthew Staver/Bloomberg)


AngloGold Ashanti Ltd. Cripple Creek & Victor алтны уурхай. (Matthew Staver/Bloomberg)


Ноакийн хүрэл цутгамалын үйлдвэрт алтан шармал Берлин Баавгай шагналыг "Berlinale International Film Festival"-д бэлдэн жагсаасан байна. (REUTERS/Fabrizio Bensch)


Монгол улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу-Толгойн уурхайн ажилчин геологийн зэс болон алтны судалтай дээж гартаа барин тус уурхайд ирсэн зочдод үзүүлж байна. Монгол улс эрдэс баялаг минералаараа хөрөнгөжиж улсаа ядуурлаас өөд нь татахаар оролдож байна. (AP Photo/Ganbat Namjilsangarav)


Индонезийн Асех мужийн Пидие дүүргийн голын эрэг доогуур шургасан эмэгтэй алт угаахаар шавар цуглуулж байна. Нутгийн оршин суугчид уламжлалт аргаараа алт олборлох нь түгээмэл ба өдөрт 1.5-2 гр алт олборлож түүнийгээ 275,000 рупигээр буюу 28 ам.доллараар зардаг байна.  (REUTERS/Tarmizy Harva) #


Индонезийн Асех мужийн Пидие дүүргийн голын элснээс алтны үртэс хайж байгаа тосгоны оршин суугч. (REUTERS/Tarmizy Harva)


Болгарын археологич Веселин Игнатов Грекийн хайрын бурханы дүрстэй алтан шармал мөнгөн цом гартаа барьсан байна. Энэ олдворыг Болгарын Караново тосгоны Тхрасиан булшнаас олсон юм. Игнатовоор удирдуулсан археологийн баг нэгдүгээр зууны үед хамаарагдах хөсөг тэрэг, хоёр мөнгөн аяга, алтан ээмэг, бөгж, шавар болон шилэн зүйлс олсон гэнэ. (REUTERS/Stoyan Nenov) 


Индонезийн зүүн Жава, Баюуванги, Тумпанг Питу уулан дахь хууль бус алт олборлогчид алт хайж байна. Уурхай 2009 онд ажиллаж эхэлсэн ба тосгоны оршин суугчид уурхайн хаягдал хүрээлэн байгаа орчинг бохирдуулж байгааг эсэргүүцэж байгаа юм. (REUTERS/Sigit Pamungkas)


Индонезийн зүүн Жава, Баюуванги, Тумпанг Питу уулан дахь хууль бус алт олборлогч алт угааж байна.(REUTERS/Sigit Pamungkas) 


Токиогийн алт мөнгөн эдлэлийн үзэсгэлэн дээр Япон охин "Wishing to shooting stars" хэмээх алтан загварыг харан гайхан шагшиж байна.  30 см өндөр, 15 кг цэвэр алтан бүтээл 130 сая иенээр үнэлэгдсэн нь 1.3 сая доллар болж байна. (YOSHIKAZU TSUNO/AFP/Getty Images)


Нью-Йорк хотын Dvir & Stoler-ын алт цэвэршүүлэх газар. Хайлуулах машин дотор хог шорооны хольцноос нь салгахаар хийсэн алд хайлж улайдсан харагдаж байна. (Daniel Acker/Bloomberg) 


Нью-Йорк хотын Dvir & Stoler-ын алт цэвэршүүлэх газарт Роберт Столер хайлуулсан алтыг хэвэнд цутгаж байна.  (Daniel Acker/Bloomberg) 


Токиогийн Гинза Танакагийн дэлгүүрт энэ алтан гулдмайн зургийг авсан байна. (REUTERS/Issei Kato)


Энэтхэгийн Чандигархын алтны дархан алтан эдлэл хийж байна. (REUTERS/Ajay Verma)


Хятадын дарга нарын алтан цээж баримал. Ху Жинтао, Зян Земинь, Дэн Сяопинг, Мао Зэдунг нарын цээж баримал Бээжингийн алтны үзэсгэлэнд дэлгэгдсэн байна. (WANG ZHAO/AFP/Getty Images)


Хойд Мянмарын тосгоны оршин суугчид алт олборлох ажил хийж байна. (REUTERS/Soe Zeya Tun) 


Австралийн Оранж дүүргийн Кадиа алтны уурхайн дүр зураг. (JACKY GHOSSEIN/AFP/Getty Images)

Dvir & Stoler-т цэвэрлэсэн цэвэр алтны энэ зургийг Нью-Йорк хотод 2010 оны 1 сарын 4-ний өдөр авсан байна.(Daniel Acker/Bloomberg)








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


3apaa 2010-01-22 12:59

Зочинтой санал нэг байна.

3apaa 2010-01-22 12:59

Зочинтой санал нэг байна.

3apaa 2010-01-22 12:59

Зочинтой санал нэг байна.

3apaa 2010-01-22 12:59

Зочинтой санал нэг байна.

3apaa 2010-01-22 12:59

Зочинтой санал нэг байна.

Зочин 2010-01-22 09:37

manaixan alttai altgui amidraad irex l xumuus...shunal ixedvel shulam boldog gej ovog deedes mini surgaj irsen. minii ex ornii ym buxen ezendee eeltei bdag gevch bid gazar shoroogoo xezee ch ingej uxaj amitanii amidralaar amidarch bgaagui. ...odoo l irj bayajdag zugeer suuj mongo oldog xumuus bolox gej xar muixraar zutgeed bx ym...erdem nomt elbeg bayan baidgiin. bie setgelee mongonii toloo bish ooriin xiix durtai ymandaa zoruildag bx yostoi..