2010.01.22 Цэнгэл
Тоёотагийн толгойн өвчин буюу хаазын гишгүүрийн гацаа (Сэрэмжлүүлэг)

Монголчууд бид Япон автомашинд дуртай. Тэр дундаа Тоёотагийн машиныг чанартай, тохитой, ганган найдвартай зэрэг шалтгаанаар их сонгодог. Хэрэв та Тоёотагийн машинтай бол, хэрэв таны танил дотны хүмүүс Тоёотагийн машинтай бол, бүр Тоёотагийн машинаар замд гарах гэж байгаа бол танд хүргэж буй энэхүү мэдээлэлд анхаарал хандуулан болгоомж сэрэмжээ нэмэгдүүлэхийг хүсэж байна. Тус мэдээлэл Yahoo сайтад нийтлэгдсэн байсан нь үнэмшил төрүүлнэ.
Нью Йорк – Тоёота АНУ-д явж байгаа 2.3 сая автомашинуудын хаазны гишгүүрийг засварлахыг тулд эргүүлэн татах тухай Лхагва гаригт мэдэгдлээ. Хаазны гишгүүр нь гацах эрсдэл нь Японы автомашин үйлдвэрлэгчдийн толгойны өвчин болоод байгаа юм байна.
Дээрхи мэдэгдэлд 2009-2010 RAV4, 2009-2010 Corolla, 2009-2010 Matrix, 2005-2010 Avalon, 2007-2010 Camry, 2010 Highlander, 2007-2010 Tundra, 2008-2010 Sequoia зэрэг автомашинууд хамрагдаж байгаа юм байна.
"Тоёота Мотор" корпораци 4.2 сая автомашин эргүүлэн татаж хаазын гишгүүр шалавчны доор орж гэнэт хааз нэмэх шалтгааныг засварласнаас хойш нэг сарын дараа энэ эргүүлэн таталтыг зарлаж байгаа юм байна. Энэ асуудал Сан Диего хотод 120 мил/цаг хурдалж 4 хүний аминд хүрсэн Лексусын хэрэг зэрэг хэд хэдэн автомашины ослын шалтгаан болсон юм.
| Зочин | 2010-01-23 02:20 |
Hooe chi ooroo pizdaa!!!!! Yahoo deer tavisan medee geed baigaam bishuu sda min.
| Зочин | 2010-01-22 14:55 |
shaal hudlaa, bi 5 jil toyota unaj bn, gatsaj bsan-g medehgui l yum bn, gatsaj bsan-g ni sonsoochgui yum bn. pizdaanuud bitgii iim balai medeelel site deeree tavildaaa
| Зочин | 2010-01-22 13:35 |
api yadag bilee, bi mashinaa odoo yaana aa
| Зочин | 2010-01-22 11:38 |
зөөз

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.