2010.01.27 Zambaga
Солонгос генерал донгодуулжээ ха ха

БНАСАУ-ын лидер Ким Чен Ирийн дотны хамтран зүтгэгч Ким Мен Гук мөрдөс дээрх нэг таван хошуугаа авахуулсан байсан нь энэ сарын 18-ны өдрийн цэргийн үзлэг дээр Кимтэй хамт байсан зурган дээр гарчээ. Тэрбээр 1994 оноос дөрвөн таван хошуутай армийн генерал байсан юм.
Шинжээчид 2009 оны намар Шар тэнгист хоёр Солонгосын хөлөг онгоцууд буудалцсан хэргийн дараа генералын цолыг нэг одоор бууруулсан байх гэж дүгнэж байна. Энэ тохиолдолд Ким Мен Гук зөвхөн нэг таван хошуугаа өгөөд генерал чигээрээ Кимийн хүрээнд үлдэж байгаа нь хачирхалтай гэмээр.
Ер нь бол Хойд Солонгост тушаал буурсан генералууд армийн албанаас хөөгдөх эсвэл цолоо бүрэн алддаг. Өнгөрсөн жилийн турш генерал Ким Мен Гук цэргийн үзлэгийн үеэр Ким Чен Иртэй 15 удаа хамт харагдсан билээ.
Айхтар хатуу тарчиг "Ар Солонгос" улсад арын хаалга байнаа байна.
| Re: | БНАСАУ-ын удирдагч нас баржээ |
| Re: | Бен Ладен алагджээ |
| Re: | モンゴルの鉄道ブーム:中国のレアアース支配を緩和か-日韓に供給へ |
| Re: | “発電量上回る”風力発電提案へ |
| Re: | ロシア極東経由でモンゴルへ |
| Re: | 各国大使館ほぼ正常化 渡航自粛なども緩和 |

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.