Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.04 11:19 PM

News

Гайтид гайхамшигт явдал болж байна


Дээрхи дүрс бичлэгийн мэдээнд нуранги доор 14 хоног хэвтсэн ч амь аврагдсан азтай залуугийн тухай болон Холливудын од Жон Траволта Хайтид тусламж үзүүлэхээр эмч, сувилагчдын багтайгаа өөрийн хувийн онгоцоор газардсан тухай үзүүлж байна.

Хайтийн Порт-ау-Принс хотод Америкийн цэргүүд нурангид дарагдсан байсан 35 настай залууг татаж гаргасан байна. Дотоожноос өөр хувцасгүй энэ залуу битүү тоосонд дарагдсан байсан байна. Залуугийн хөл нь дарагдсан байсан гэнэ. Түүнийг эмнэлэгрүү авч явжээ.

"Бид түүнийг анхны газар хөдлөлтөөр дарагдсан уу дараагийн газар хөдлөлтүүдэд өртсөн үү гэдгийг мэдэхгүй" гэж Америкийн цэргийн мэргэжилтэн Эндрю Поурак хэлжээ. Ямартаа ч энэ залуу нуранги дор 14 хоног хэвтсэн ч ус уух хувьтай л юм. Үүний өмнө, Бямба гаригт нурангин доороос 25 настай залууг аварсан.

Газар хөдлөлтөд 150,000 орчим хүн үрэгдсэн ба нурангинаас аврах ажиллагаанаас өнгөрсөн долоо хоногт 133 хүнийг нурангинаас аварсан байна. 

Бас нэгэн гайхамшиг тохиолдсон нь бяцхан Элизабет Жосайнт найман өдөр өөрийн гэрийн нуранги доор байсны эцэст аврагдсан явдал байлаа. Түүний ээж Микелин яг газар хөдлөхөөс нэг минутын өмнө бяцхан Элизабетийг оронд нь хэвтүүлж хажуугийн айлдаа орсон байжээ.

Хатагтай Жосайнтийн нөхөр байшингийнхаа нэгдүгээр давхарт байж байсан ба байшингийн нуралтад дарагдаж нас барсан байна.

Бяцхан Элизабетийн хэрхэн аврагдсаныг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ба түүний өвөө Мичелет Жосайнт энэ бол ямар нэгэн юмны шинж тэмдэг гэжээ.










Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: