Малчид намар орой болсон цагаар өвлийн бэлтгэлээ базаах гэж байгаа өмч хөрөнгө болох малаа барьцаалж зээл авчээ. Зээл авч өвөлжилтөндөө бэлтгэж байгаа нь тэдний буруу биш, хадлан авч өвөлдөө бэлтгээгүй тэдний ч буруу. Гэхдээ малчидаа муулахаа болиод саяхан болж өнгөрсөн УИХ-ийн эрхэм гишүүдийн ухаантай шийдвэрийг авч үзье. Малчидын зээлийн хүчингүй болгох шийдвэрийн цаана
- Байгалийн эрс тэс уур амьсгалтай манай оронд мал шиг эрсдэлтэй барьцаа гэж үгүй. Банкууд ийм эрсдэлтэй барааг барьцаалж зээл олгож. Эрсдэлтэй зээл олгосон банкууд өөрсдөө хариуцлагаа үүрэх ёстой.
- Манай улсын хамгийн олон салбартай банк бол ХААН банк билээ. Тэдний зээлийн эдийн засагч нар морь унаад малчидаар айлчилж өөрийн банкны үйлчилгээг үзүүлдэг. Малчидын авсан зээлийн дийлэнх хувь нь мэдээж ХААН банкных байж таараа. ХААН банкны лобби УИХ-ын эрхэм 76-д сайхан нөлөөлж дээ.
- Эрсдэлтэй зүйл хийчихсэн банкууд эрсдэлээ өөрсдөө үүрэх ёстой яагаад татвар төлөгч бид хариулагыг нь үүрэх ёстой юм бэ?
Мэдээж ард түмэндээ хайртай дүр эсгэж нулимс дуслуулж бууцан дээр албаны хувцастайгаа хайр найргүй өнхөрөх нь холгүй байдаг гишүүдийн маань толгойных нь оронд ямааны толгойг байрлуулъя. Хоёр намын байшингаас удаан шийдэгдэж байгаа 4-р төрөх эмнэлэгийг яах вэ, энэ хотын утааг яах вэ гэх мэтчилэн өчнөөн олон асуудал байсаар байхад. Эцэст нь бидэнд малчин болоод төрийнхөө хайр энэрэлийг хүртэж суух л үлдэж л дээ. ИРГЭДЭЭ ЗЭЭЛЭЭ ЦУЦЛУУЛЦГААЯ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.