Тэр ганцаараа байсан
Тэртээх арлын орны
Түг түмэн хүний атаархал, бухимдлын өмнө
Тэр ганцаараа байсан.
Тэнгэр шиг талд намирч өссөн Монгол хүүд
Төө хэмжээтэй санагдах давчуухан дэвжээн дээр
Тэр нэг бөхийн бяр чадлаас гадна
Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө
Тэр ганцаараа байсан.
Хорсож адалсан олон нүдний өмнө
Харцаа тэр буулгаагүй
Хориглож, гадуурхсан ёс заншлын өмнө
Монгол гэдгээ мартаагүй
Далан жилийн өмнөх түүхэн ялалтыг
Арван жил тэр хамгаалсан
Эр алдаж, эрэг нурдаг
Тэр буруугүй
Хүүгээ хазайхад нь
Монгол түмэн дэмнээгүйдээ бид буруутай
Хүчилж өндийхөд нь
Монгол түмэн түшээгүйдээ бид буруутай
Иргэн алдаж болно, улс алдаж болохгүй
Энэнээс гадна хэдэн Монгол ганцаардаж байгааг бид мэдэхгүй
Зарим нэгний тоонд багтах цөөхөн Монголчууд минь
Залуус хүүхдүүдээ түшиж явъя ард минь
Сэтгэл хөдлөл ингэж гарч байна
Сэтгэлд тань хүргэхэд чадал мөхөсдөв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.