Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:49 PM

News

Лакадсан мөнгөн дэвсгэртийг эргэлтэд оруулж туршиж байна


Новосибирск, Екатеринбург, Татарстан зэрэг Оросын гурван бүс нутагт лакаар бүрсэн мөнгөн тэмдэгт эргэлтэд орлоо. Мөнгөн дэвсгэртийн бохирдолт, эдэлгээнээс шалтгаалан ийм алхам хийж байна.

Мөнгөн дэвсгэртийн 95 хувь энэ шалтгаанаар эргэлтээс гаргадаг байна. Ийм арга хэмжээ авснаар мөнгөн дэвсгэрт хоёр дахин их хугацаанд эргэлтэд байна гэж Төв банкны мэргэжилтнүүд үзэж байна.

Одоо 10 рублийн дэвсгэрт 6-8 сар, 100 рублийн дэвсгэрт 1,5-2 жил, 1000 рублийн дэвсгэрт 2,5 жил, 5000 дэвсгэрт 4,5 жил эргэлтэд байна. Шинэ мөнгөн дэвсгэртийг одоохондоо хагас жил эргэлтэд оруулж, туршина. Хэрэв мэргэжилтнүүд туршилтын дүнд сэтгэл хангалуун байвал энэ технологийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлнэ гэнэ дээ.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


twitter