2010.02.07 Odula
Скраб буюу гуужуулагч хийж арьсаа цэвэрлэх энгийн арга
Долоо хоногтоо ядаж нэг удаа арьсаа гуужуулж цэвэрлэх нь арьсийг эрүүл тунгалаг өнгөтэй болгодог. Гэхдээ миний хувьд дэлгүүрт байгаа скрабууд тийм ч найдвартай санагддагүйн дээр хэтэрхий эмзэг арьстай болохоор таарахаасаа тохирохгүй нь элбэг байдаг. Харин энгийн байгаа зүйлсээ ашиглаад гэртээ хэрхэн скраб хийдгээ та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.
Нэг: Элсэн чихэр, зөгийн балтай скраб
Нэг халбага элсэн чихэр, хагас халбага хүйтэн ус, зөгийн бал хэрэгтэй болно.
Элсэн чихэрээ устай холиод хангалттай жижиг ширхэгтэй болтол нь уусгана. дээрээс нь бага зэрэг зөгийн бал нэмнэ. Холиж хутгаад нүүрэндээ жигд тарааж иллэг хийн түрхэнэ. Бүлээн усаар зайлаад боллоо. Зөгийн бал арьсанд тун сайн нөлөө үзүүлдэг болохоор шууд л арьс зөөлөн булбрай болсон байхыг мэдрэнэ.үүнээс гадна арьсны илүүдэл хэсгийг гуужуулна.
Хоёр: Кофе, зөгийн балтай скраб
Нунтаг кофе нэг халбага, зөгийн бал хэрэгтэй.
Кофе болон зөгийн балаа хольж хутгаад л гуужуулагч бэлэн болно. Хэрэв энгийн кофе хэрэглэх гэж байгаа бол мэдээж нунтаглаарай. мөн дээрхийн адил бүлээн усаар зайлаад болно. Эдгээр нь үнэ өртөг багатай, гэрт байнга л байж байдаг зүйл болохоор хамгийн энгийн.
| Зочин | 2010-02-08 18:04 |
neg l aimaar sanagdaad bnshu kk
| Замбага | 2010-02-07 16:28 |
Скрабаа түрхээд хэдэн минут болоод цэвэрлэх үү?


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.