Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.03 04:49 PM

News

Эмгэнэлтэй хурим

За өнөөдөр Хятадуудын тухай, бүр Хятад хуримын тухай хоёр ч мэдээ орууллаа. Өршөөнө биз. Энэхүү хурим өмнө нь бараг болж байгаагүй сонин хурим юм.

26 настай Зуанг Хуагуй, 21 настай Ху Зиао И нар хоёрдугаар сарын 4-ний өдөр гэрлэхээр төлөвлөсөн байсан боловч нэгдүгээр сарын 28-ны өдөр Ху Зиао И гэрт нь дайрч орсон хулгайч нарт хутгалагдан нас барсан байна. Сүйт залуу, хайртай эхнэрийнхээ оршуулгын хүлээн авах танхимд онцгой хурим хийжээ.

groom and bride holding hands

2010 оны 2 сарын 4 өдөр, Фужианы Зангзоу оршуулгын танхимд Зуанг Хуагуй эхнэрийнхээ оршуулгын ёслол дээр түүний гарыг чанга атган байна. 

Fujian China wedding motorcade parked outside funeral home

2010 оны 2 сарын 4 өдөр, Фужианы Зангзоу оршуулгын танхимын хаалганы өмнө урт хуримын цуваа зогссон байна. Энэ залуу хосууд гэрлэлтийнхээ баталгааг өнгөрсөн жилийн 12 сард гардан авсан байжээ.

Chinese groom cleaning dead bride's glass coffin

2010 оны 2 сарын 4 өдөр, Фужианы Зангзоу оршуулгын танхимд Зуанг Хуагуй, эхнэрийнхээ шилэн авсыг болгоомжтой арчин цэвэрлэж байна. Сүйт залуу эхнэрийнхээ оршуулгын ёслол дээр түүнтэй гэрлэх шийдвэрийг гаргасан ба хоёр талынхаа гэр бүлийнхэнийг гэрчээр байлцуулахаар урьсан юм байна.

Fujian Chinese man holds photo of his murdered bride at his wedding and her funeral

2010 оны 2 сарын 4 өдөр, Фужианы Зангзоу оршуулгын танхимд Зуанг Хуагуй, эхнэрийнхээ гэрлэлтийн зургийг барьж зогсоод хуримын зочдыг хүлээн авч байна.
Dead bride in wedding dress at funeral

2010 оны 2 сарын 4 өдөр, Фужианы Зангзоу оршуулгын танхимд сүйт бүсгүй шилэн авсан дотроо хуримын даашинзтайгаа хэвтэж байна.
Husband changing clothes in between murdered wife's wedding and funeral

2010 оны 2 сарын 4 өдөр, Фужианы Зангзоу оршуулгын танхимд сүйт залуу Зуанг Хуагуй хувцасаа сольж өмсөн эхнэрийнхээ оршуулгад бэлдэж байна.

Chinese man holds wedding and funeral for dead wife

2010 оны 2 сарын 4 өдөр, Фужианы Зангзоу оршуулгын танхимд болсон хуримын ёслол дуусахад Зуанг Хуагуй эхнэрийнхээ оршуулгын ёслолыг үйлдэв.
Chinese man completes his vow to marry his wife even after she is murdered by thieves

2010 оны 2 сарын 4 өдөр, Фужианы Зангзоу оршуулгын танхим. Зуанг Хуагуй шилэн авсанд хэвтсэн хайртай эхнэртэйгээ төлөвлөсөн хуримаа хийлээ.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-02-09 11:31

Хммм...... аймаарийн.
Давка

Enerel 2010-02-08 11:52

балайен ум мани бадми хум

twitter