Хэнё хэмээх эмэгтэй шумбагчидын тухай энд өгүүлнээ. Солонгосын Чежу, Эдо арлууд хавиар эдгээр эмэгтэйчүүд аж төрөн амьдардаг. Эдгээр шумбагч эмэгтэйчүүд хүйтэн усанд агааржуулагчгүйгээр цөөнгүй минут хугацаагаар шумбан алга болдог. Ингэж шумбаад тэд далайн зараа, наймаалж, нялцгай биетэн барин түүнийгээ борлуулж амьдардаг байна.

Ойролцоогоор 1700 жилийн тэртээгээс энэхүү шумбагчдын үүх түүх эхлэх ба анхандаа тэд далайгаас хоол хүнс, эрдэнэс түүж эхэлсэн байх юм. Энд зөвхөн эмэгтэйчүүд яагаад шумбадаг тухай хэд хэдэн тодорхойлолт байдаг ч эрчүүд орлогын татварт их мөнгө төлдөгтэй холбож ойлгосон нь илүү үнэнд нийцэх ажээ. Энд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дундаж нас 50-65. Тэдний ажлыг доорхи зургаас харахул, хүнд нөхцөл гэдэг үг тохиромтой.
Хэнёгийн баг тус бүр өөрийн хязгаарлагдмал орчинд ан хийх эрхтэй.
Өнгөлөг футболктой Жонг Сун 63 настай, найз хүүхнүүдийнхээ хамт.
Канг Чун Жа, 67 настай, бага байхдаа ээжээсээ хэнё болох зөвшөөрлийг гуйж болсон байна.
Андаа гарлаа.
Тэнгисийн өдөр.
Хэнё ангаа үзүүлж байна.
Хэнё ба далайн мөгөөрс.
Хэнё эргийн ойролцоо шумбасан байна.
Нялцгай биетний эрэлд.
Далайн зараа хайж байгаа эмэгтэй шумбагч.
Зурагт тэнгист шумбагч харагдаж байна. Бороо орж байгаа харагдана.
Өтгөн үүлтэй бороо ирж байхад шумбасаар...
Тавцан дээр буцаж ирж байна.
Энгийн ажлын өдөр иймэрхүү байдлаар дуусдаг.
Шинэхэн загас...
Ангилан ялгалт. Далайн хясаа нилээд үнэтэй ан.
Бүгдийг нь л жигнэх хэрэгтэй дээ...
Шумбагч гэртээ ирлээ.
Заримдаа хэнё бүсгүйчүүд эрэг дээр ажилладаг.
Наймаал баригдлаа...
Ач охидууд нь хааяа эмээ нартаа тусалдаг.
Хэнё гэрлүүгээ явж байна.
Хэнёгийн гэр гуанзанд далайн бүтээгдэхүүн амталж байна.
Өглөөний далайн ангийн дараа ангилгаа, жигнэх үед эмэгтэйчүүд амарч байна.
Дараа нь зугаалахаар явцгаана даа...
Фото (С) - Getty Images/David Hogsholt
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.