2010.02.09 Честмир
Дуу хөгжим сайхан шүү
Дуу хөгжимийг сонсож болдог уран зураг гэж хэллүү уран зургийг харж болдог хөгжим гэлүү нэг тиймэрхүү үг би сонссон юм байна. Ер нь дуу хөгжим гээч нь хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг бололтой. Бүүр анхны овгийн хүй нэгдлийн үед ч гэсэн нэг дуучин байж л байдаг байсан байх л даа (яаа б бол бөөнөөрөө бас л байнаа байна). Бусад нь ан гөрөө мөрөөхөн хөөж явахуйд мань дуучин орой тэд нарыг ирэхээр ямаршуу шинэ уран бүтээлээр бэлэг барихвээ гэсэн шүү юм бодоол, модоор чулуугаар янз бүрийн хөгжийн зэмсгийг урлан суудаг дүр зураг нүдний өмнө кино шиг л буужээнэ. Тэрхүү урлагийн эцгийн (магадгүй эхийн) өмнө гүн хүндэтгэл илэрхийлэн 3 сэк дуугүй байж хүндэтгэл үзүүляаа. 1, 2, 3 за болоо явцан.
Тэгхээр эртний нэгэн мэргэжилийг өнөө хүртэл хүний соёл байгаа бүх л газар нэр хүндтэй авч яваа бусад уран бүтээлчдийн өмнө бас л хүндэтгэл үзүүляа. Гүэ эд нар чинь үе удмаараа хүндэтгэл эдлээл ямар ч сайхан буянтай улсав ? Хөөрхий анчид вол байхгүйшдээ, яасан олхиогүй ен, томхон буга алаад иркү эсвэл орчин үежээд ирэхээрээ ээ чааваас, энэ эдийн засагчдийгээ ёстооо хэрэггүй амьтад байнаа, гүү тэр инжэнээр гээд хоолны савнууд харахаар дургүү хүржээнэ гэх маягтай. Муу хуухайнууд, хүн баясгах хийх юм юүү ч хийхгүүн байжээж вас цалин малин битий гуц ! явж шавараа зуур, би энд дуу сонсжээнэ. Иймэрхүү л байх шив.
Би бага балчираасаа аливаа юмс үзэгдлийн нууцыг тайлах гэж их оролдож иржээ. Яаа сүр хэлсэн. Тэр зарчимаараа дуучид хийгээд дуу, бүжиг ер нь урлагийн талаар хэдэн матираал энд тэндээс харлаа. Сайхан буянтай улс юмаа, ер нь л манай Монгол шиг бага зэрэг буурай хөгжилтэй за тэгээд бүүр манайхаас доор улс орнуудад ганц энэ урлаг гээч л хөгжин цэцэглэж, биднийгээ хийх юмгүй байх үед хийх юмтай болгож авардгийн байна.
Манайд ч олон сайхан дуучид байнаа, дуучидаа дагаад дуу ч их вайна. 7 хоног болгон шахуу нэг концээрт, тайлан тоглолт, аялан тоглолт, тэрхүү тоглолтын бичлэгүүд, палкаатууд бла бла. Жишээ нь нэг айлын төсвийн ихэнх нь урлагт зориулагдаж тэр ч чинээгээрээ асар их урам зориг, эрч хүчийг авч вайна шүү дээ. Аав нь Баясгаланг, ээж нь Жавхланг, хүү нь хип хооп хамтлагийг, охин нь бооё грүүпийг шүтэж амьдаржээшд. Бүгд тоглолт үзнэ, СиДи авна, эмпи-дээ суулгуулна, аав маав нь кассэт авна. Урлагаа гэж хүнийг ингэж л хөглөдөг эд вайна.
За тэгээл гадаад улс оронд вол бас байнаа байна.
Барзил гээ нэг нэлээн гэцүүхэн амьдралтай улс тэр чигээрээ гоё карнаваал хийдгийн байна. Дуулаал, бүжиглээл, шоудаал тэр чигтээ найр наадам. Сайхан ен, нэг очхиймсан. За тэгээд ер нь вол Өмнөд Амээрк, Ааприк, Өмнөд Ази гээл найр наадам, шоу цэнгээн, дуу дуучингаараа топ түвшинд байгаа улс орнууд бол хөвөржийнэ дөө. Яахав, тэртэй тэргүй онц хийх юмгү вайгаан бол найрлахаас сайхан юм хаа байна ! Брийтни Спийрсийн ихэнх цомог тухайн улс орнуудад хамгийн их зарагдсан гэж ч вайх шиг. Брийтни ч xөөрхөн зус шүү за тэр яахуу.
Бүүр сонин баримт бас байна. Нэлээн дээхэн үед юмдагуу даа Еврэйчүүд Египтээс, Циганууд Энэтхэгээс хөөгдөнө гэх нь ч хайшаан гарч л дээ. Циганууд сайхан явсoo, хаа л бол хаа парти зохиогоол, хоол унд, байр орон бол асуудалгүй сайхан байж. Гэтэл яав тэнэг Еврэйчүүд нь энд тэнд худалдаа наймаа бүр болку вол гутал засвар, цаг засвар гэх мэтийн элдэв дээдийн юм хийж явж. Тэгээд бүгдээрээ алуулангаа алдаагү юу, 40өөд онд. Одоо ч мань Циганууд Румин улсад яаг байдгаараа сайхан л амьдарч байна, Еврэйчүүд нэг улс шүү юм байгуулаад овоо хөгжүүлж байтал бас л бөөн лай. Гаазийн зурвас, Баруун Иорданы эрэг мэрэг ч гэх шиг.
За за баахан л юм бичлээ, гар хуруу ч өвдөх гэжуайна. Урлагаа гэж, урлаг гэснээс энэ чинь бүр бурхантай. Янжинлхам гээд. Тэрийг нь жилд нэг удаа манай яруу найрагчид уралдаан зохиож байгаад авдын. Шууд уралдаад, уралдаад гэнэ уншаад тэрийг нь газар дээр нь шүүгээд бас л гоё шүү. Хальт сонсоо л шүүгээ явчина.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.