2010.02.23 Б. Батхүү
Юмханаар юм хийчих бололтой юм аа
Хүн ер нь хачин хачин юм сэтгэх юм. Юмханаар юм ч хийх юм. Энд үзүүлж буй урлагийн бүтээлүүдийг бүгдийг нь гал тогооны хуванцар хэрэгслүүдийг эвлүүлж бүтээсэн байх юм. Тун ч их авъяас харагдлаа даа. Уншигч таны мэлмийг мялаах болтугай. Урлагийн үнэлгээний мэргэжилтнүүд энэхүү урлагийн бүтээлүүдийг маш өндрөөр үнэлж байгаа гэнэ.
Зураачийн хамгийн их хугацаа зарцуулж хийсэн бүтээл. Бараг арван сар зарцуулж бүтээсэн энэ бүтээлийг 11700 ам.доллараар үнэлсэн байна. (Sayaka Ganz/Solent)
Хуванцар баримлууд 45 см - 2 метр хүртэл хэмжээтэй ба 500 хуванцар хутга, хутгуур, хусууруудаар бүтээжээ. (Sayaka Ganz/Solent)
Хананаас гаран харайж буй хоёр морь. (Sayaka Ganz/Solent)
33 настай Саяка Ганз өөрийн урландаа нарны шилнээс авхуулаад гал тогооны болон өөр бусад хуванцар хэрэгслүүдийг 20 төрлийн өнгөөр ялган урлагийн бүтээл болгон туурвиж байна. (Sayaka Ganz/Solent)
Зарим нэгэн бүтээлүүдийг энгийн нэгэн хогийн савнаас ч олж болох ажээ. (Sayaka Ganz/Solent)
Зарим нэг бүтээлүүдээ зах дээр борлуулж амжсан гэнэ. (Sayaka Ganz/Solent)
Энэ ажлыг "Үсрэлт" гэж нэрийдсэн байна. (Sayaka Ganz/Solent)
Ямар хуванцар хэрэгслүүдээс бүрдсэн байдлыг ойрхоноос харах боломжтой байна уу. (Sayaka Ganz/Solent)
Бүтээлүүдийн нэгнийх нь хэсэг. (Sayaka Ganz/Solent)

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.