Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.04 11:20 PM

News

Walmart дахин дэлхийн шилдэг брэнд-ээр тодорчээ

Их Британийн Brand Finance агентлагийн мэдээллэснээр, 2010 оны Дэлхийн шилдэг 500 жагсаалтыг Walmart ахин тэргүүлжээ. Дэлхийн хамгийн үнэтэй брэндээр шалгарсан Walmart супермаркетийн агуу том сүлжээ нь 41,4 тэрбум доллараар үнэлэгдсэн байна.

Харин Google өнгөрсөн жил 5-д бичигдэж байсан бол энэ жил 2-т бичигджээ. Түүний брэнд нэр 29,3 тэрбумаас 5 тэрбумаар нэмэгдэж 36,2 тэрбум болж өсчээ.

Эхний 10 жагсаалтад IBM, Microsoft, GE, Vodafone Telecoms, HSBC, HP болон Toyota орсон байна.

Испанийн Santander банк өнгөрсөн жил 41-т бичигдэж байсан бол энэ жил 20-р руу үсэрч, энэ оны хамгийн хурдацтай өсч байгаа брэндээр шалгарчээ.

Сбербанк ОХУ-ын хамгийн өндөр өртөгтэй санхүүгийн брэндээр шалгарсан байна. Өнгөрсөн жил жагсаалтын 147-д бичигдэж байсан бол энэ жил 11,7 тэрбумын үнэлгээтэйгээр 57-рт бичигджээ.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: