2010.03.09 Баянаа
Google-3: Picasa
Бид одоо маш их фото зураг авч байна. Нэг удаа аялалд яваад ирэхэд 20 30 40 50 заримдаа 100 зураг дараад ирдэг. Бидний фото албум цаасан байдлаас илүү тоон хэлбэрт шилжээд байна. Энэ үед зурагаа цэгцлэх хоорондоо солилцохдооPicasa 3 болон Picasa Web Albums ашиглаарай гэж зөвлөж байна. Ашиглахад их амархан http://picasa.google.com/ хаягнаас Picasa 3 програмыг татан суулгана.Суучихсаны дараа ямар өргөтгөлтэй файлуудаа ямар талбараас сонгон авах хайлт хийх цонх гарч ирнэ. Энэ хийсэн сонголтоос тухайн компьютер дээр байгаа зурагнуудаас хайлт хийж өөрийн сангаа бүрдүүлдэг.
1 гэсэн талбарт зурагнууд байгаа фолдеруудыг он оноор нь жагсаан харуулдаг. 2 гэсэн хэсэгт хийх үйлдэлүүд байна. 3 хэсэг нь харах хэсэг юм аа.

Бидний хамгийн хэрэгтэй үйлдэл нь Харах хэсэгт байгаа файлуудөө сонгоод 2 гэсэн хэсгээс Upload гэж дарахад Picasa Web Albums хэсэгт файл хуулах цонх гарч ирнэ. New гэснийг дарж Album даа нэр өгч тодорхойлон бичнэ. Public Album гэсэн сонголтыг хийсэн үед бүх хүнд харагдана. Unlisted Album сонголтыг хийвэл хуулсан зурагны хаягыг хүлээн авсан хүнд л харагдана.
| Зочин | 2010-03-10 16:42 |
thanks. computer aa format hiiheer mahag ym alga bolood lai bolood bsin



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.