Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.08 10:44 AM

News

Мөстлөг хурдан болоосой

Хүний мөс гэж алга болжээ. Дэлхийн дулааралтай хамт хайлсан бололтой. Томчууд тэр хойд туйлд байгаа мөс хайлж байгаад л санаа зовоод байхын. Гэтэл хэдэн халтар цаасны төлөө хуурай газар дээр дайн болж байна. эх газрууд живж байна. Гэхдээ эргээсээ биш уулын оройгоос, яг голоосоо живж байна. Бүх зүйлс усанд автаж, урсаж, ус шиг сааралтаж, ус шиг гөлийж байна. Ус хүйтэн, ус нойтон, ус долгионтой, ус их хүчтэй урсдаг, ус бүгдийг хуу хаман оддог. Усыг тааруулж хэрэглэх хэрэгтэй. Хүний биеийн 99 хувь нь ус байдаг гэдэг, үлдсэн 1 хувь нь уул нь мөс байх ёстой юм шиг байгаан. гэхдээ анх хүн үүсэхэд 50 хувь нь ус байсан гэсэн шүү. Гэтэл одоо бүгдээрээ хайлаад 100 хувь ус болж. Тэгхээр хүний гараар хийгдсэн гэх бүх муу муухай зүйлс гагцхүү усны л хар гай байжээ! Халуун орны ширэнгэн ой дуусч байна. Усны гай. Озоны давхарга цоорч байна. Усны гай. Агаарын бохирдол хирээс хэтэрлээ. Усны л гай. Хуй салхи, газар хөдлөлт, Цунами, Ган Зуд бүгд л ус нь хэтэрсний гай. Нийслэлийн утаа униар, замын түгжрэл, хөрсний бохирдол, газрын наймаа, бүгд усны л гайнууд. Дэлхийн санхүүгийн хямрал, нефтийн үнийн өсөлт, дайн, байлдаан, ашиг сонирхол, дампуурал, бас л усных усных. Тэр ч байтугай эхнэр нөхөр 2-ын хэрүүл, хүүхдийн нулимас, үнэтэй талх, хог, шороо, үнс, бүгд устай холбоотой. Хүн өөрийнхаа зарим нэг хэсгийг хөлдүү чигээр нь байлгаж байсан бол, хүн өөрийнхөө шунал тачаалаа өчүүхэн ч гэсэн барьж байсан бол, хүн бүр мөсөө гэсгээхээс эмээн хадгалж байсан бол энэ бүх гай болохгүй л байх байсан. Одоо харин хаа байсан хойд туйлд байгаа үлдсэн жоохон мөсөө хайлуулчихгүйхэн шиг авч үлдэх хэрэгтэй байна. Хүний мөс гэж алга болжээ. Дэлхийн дулааралтай хамт хайлсан бололтой. Үгүй ээ. Хүн бүрийн мөс хайлснаас дэлхий дулаараад байгаам байна. Мөстлөг хурдан болоосой.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-03-11 13:45

Өтсөн алим хором тоолон дэнжигнэж
Өрнөөс дорныг хүртэл цөхөрлийн дуун хадна
Тэнгэр бурхад минь биднийг дуудаж ялал
Тэртэй тэргүй бид нэгнийгээ идэж байнаа энд.
Эхийгээ шимэх өөдгүй аалз адил
Энд бид үржиж ханалаа
Мөстлөг цөлжилт үер усан биднийг ариутга
Мөхөл сөнөл бидний маргаашийн аврал
Хорвоо ертөнц минь зоогоо амрааж хөрвөө
Хожим бид зүгээр л цэцэг болон ургая тань дээр.

twitter