Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  “I am...” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2010.September.09 08:10 PM

News

Нууц товчоо бидэнд хэрхэн хүрч ирсэн бэ?

Нууц товчоо

Судалгааны түүх Тогоон төмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань төр мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц Товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хүнг Ү хааны үед (1380 - 1390) нууцыг нь задлаж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын 15 онд нууц товчоог Ху Йуан шэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанг чи"-гийн дэвтэр, "Ей Де хуй"-н дэвтэр, "Чийан Да ши"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна.

Нууц товчоог анх судлаачийг нь "Алтан товч" -ийн зохиогч Гүүш Лувсанданзан гэж үздэг. 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932), нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Ш.Гаадан нууц товчоог даганан судалж докторын зэрэг хамгаалжээ. 1980-аад оноос академич П.Цэрэнсодном, профессор Т.Дашцэдэн, доктор Б.Сумъяабаатар Бүлгүтэй нар судлан нилэээд дорвитой бүтээлүүд туурвижээ.

Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй агаад ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэл дээрх Монголын нууц товчооны нэрийг Юань улсын нууц түүх хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932) анх Монгол бичгэнд сийрэгжүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэн -гийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэлэнд орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал болдог. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.

Нууц товчоо








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


twitter