2010.04.12 enkhtorb
Gogo.mn, News.mn, ShuuD.mn.. Та алийг нь сонгох вэ?..

Мэдээний сайтууд дотроо эхний байруудад явж байгаагаар нь Гого.мн, Ньюс.мн, Шууд.мн сайтуудын мэдээг унших талбарын зургийг орууллаа.
Танд аль сайтын мэдээг тогтож уншихад илүү амар байдаг вэ?
Мөн тус 3-н сайтад юу дутагдаж байдаг талаар, ямарваа нэг санал, зөвлөмж байвал тэр талаарх бодлоо чөлөөтэй хуваалцаж болох юм.
3-н сайтын хувьд мэдээ унших талбарын өргөний хэмжээ ойролцоогоор 660-675 орчим пиксель байдаг юм байна. Мөн сайт бүр аливаа ховор зурагнуудаа өөрийн сайтын логогоор тамгалдаг. Гого.мн сайтын хувьд мэдээний зураг бүрт Хүрээ автоматаар ордогоороо илүү цэвэр харагдуулж чаддаг.
Шууд.мн болон Ньюс.мн сайтуудын хувьд мэдээний зурганд хүрээ байдаггүй. Гого.мн сайтын зургийн сан нөгөө 2 сайтынхыг бодвол илүү байх байдал ажиглагддаг.
Мөн мэдээ унших талбарын текстийн хувьд Ньюс.мн болон Шууд.мн сайтууд текстийг 2 тал руу тэгшилсэн /justified/ байдаг бол Гого.мн сайтын мэдээний текст зүүн талдаа шахаж өгсөн байдаг.
Мэдээж мөрөө 2 тал руу тэгшлэх болон зүүн талдаа шахах нь өөр өөрийн давуу талтай байдаг.
Текстийг 2 тал руугаа шахсан тохиолдолд сайт илүү эмх цэгцтэй харагдах боловч зочид унших явцдаа их хэмжээний текстэн мэдээлэл дунд мөр шилжин уншихдаа мөр алдах, алгасах магадлалтай байдаг. Харин текстийг зүүн талдаа шахсан нөхцөлд уншигчид мэдээг уншихад илүү амар байдаг үүсдэг. Мөрөөр нь баримжаа аваад уншчих боломжтой байдаг. Гэм нь бага зэрэг замбараагүй харагдах тал бий. Жишээ нь шинэ мөрнөөс эхлэх үед..
Энэ тал дээр хэрвээ текстийг 2 тал руугаа шахсан нөхцөлд 5-6 мөр тутам нэг догол мөр авах зэргээр уншихад илүү амар байдлыг бүрдүүлж болно.
Гого.мн, Ньюс.мн сайтуудын текстийн фонт Arial, мөн хэмжээ нь 10-аар байх шиг байсан.. Шууд.мн-ий хувьд бол арай том хэмжээтэй байсныг хэлэх нь зөв болов уу.
За, мөн мэдээг оруулсан хүн буюу сэтгүүлчийн нэрийг Шууд.мн болон Гого.сайтууд дээр мэдээний доод хэсэгт бичсэн байдаг. Энэ тал дээр Гого.мн-ий давуу тал нь сэтгүүлчийн нэрний ард, тухайн ажилтны э-шуудангийн хаягийг бичсэн байдаг нь уншигч, сайтын зочидтой илүү ойр болгож өгдөг. Тэдний ямар мэдээлэл авахыг хүсч байгааг мэдэхэд илүү хялбар болно гэсэн үг юм. Ньюс.мн сайтын хувьд сэтгүүлч, сурвалжлагчдын нэрийг огт дурьдаагүй байдаг.
Мөн сэтгэгдэл бичих талбарын хувьд /анхааруулга маягаар/:
- Гого.мн: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
- Шууд.мн: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 500 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө. Shuud.mn Шулуухан хэлнэ (энд бага зэрэг найруулга, форматыг нь засах хэрэгтэй санагдсан)
- Ньюс.мн сайтын хувьд тус талбарт анхааруулга үг байдаггүй.
Анхааруулга үгний хувьд зайлшгүй байх хэрэгтэй санагддаг. Гадны томоохон сайтууд дээр ч мөн иймэрхүү үгс байдаг.
Эцэст нь зочид сайтаас мэдээг уншаад дууссаны дараа тэднийг тодорхой хугацаанд тогтоон барих шаардлага гарна. Энэ тал дээр наад зах нь холбоотой мэдээлэл, их уншсан, сүүлд нэмэгдсэн гэх мэтчилэн мэдээний талбарууд зочдыг тогтоон барих зорилготой байрладаг. Энэ тал дээр сайтууд өөр өөрийн онцлогийг харуулсан талбаруудыг байрлуулсан байна.
Харин саяханаас Ньюс.мн шуурхай мэдээний дэлгэрэнгүй нээхэд дунд нь баннер гардгаар хийсэн байна. Үнийг нь харах гэсэн боловч "сурталчилгаа байршуулах" хуудас нь одоогоор ажиллахгүй байна. Овооо өндөр үнэтэй тавиулах байх, гэвч энэ алхам бол урт хугацаандаа буруудах болов уу..
За за, ингээд дуусгая. Одоо харин сайтуудын талаарх таны санаа бодолтой хуваалцъя.
1. Гого.мн
<Зурган дээр дараад томруулж харна уу>
2. Ньюс.мн
<Зурган дээр дараад томруулж харна уу>
3. Шууд.мн
<Зурган дээр дараад томруулж харна уу>
| Зочин | 2010-04-28 09:16 |
mixx.mn
| Зочин | 2010-04-23 16:38 |
goe
| Зочин | 2010-04-15 18:19 |
gogo.mn iig reclamdchihsan yumuu haashain
| Зочин | 2010-04-13 14:49 |
ene 3 iig ursulduuleh shaardlaga bhgui. medeelliig unen zuv hurgdrg sain site baih heregtei. yunii chini design
| Зочин | 2010-04-13 14:33 |
NEWS IIN LOGO GOYO SHD
| Зочин | 2010-04-13 14:30 |
gogo.mn news.mn 2 bol zugeer shdee. shuud.mn shar medee ih demii
| Зочин | 2010-04-13 14:28 |
gogo.mn shuud.mn 2 niileed newsiin medeenii toog zarimdaa guitsdeggui
| Зочин | 2010-04-13 14:25 |
news arai deer bhaa. bnga medee orj bdag.
| Зочин | 2010-04-12 09:33 |
ed nar dotroosoo gogo mahaagui iluu bdima,
harin suuliin uyd ene monkey aiguu taalagdaad bgam, hun unshahad jinkene tohirson, nud hol guihgui, bas font-n hemjee n yag taarsan bdag
harin chinii medeel gej busdaasaa uur tsohij alah gesen tom font-toi baih ym aa
| Зочин | 2010-04-11 11:06 |
GoGo.mn дизайны хувьд хамаагүй илүү санагддаг. Цэнхэр өнгө нь бас Монголчуудын дуртай өнгө ч байдагтай ч холбоотой байх.
Харин нөгөө хоёрын хувьд бол хэт замбараагүй мэт санагддаг даа.




Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.