Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:16 AM

News

Катын дахь аллага

1939 оны 9 сарын 1 нд IIIрейхын эзэнт цлс Герман нь Польш улсад халдан довтолсон нь Зөвлөлт Германы урьдаас зохион байгуулсан үйл ажиллагаа байлаа.

 

1939 оны 8 сарын 23 нд Зөвлөлт Германы Европыг хуваан авах нууц хэлэлцээр болсон бөгөөд хэлэлцээрт Зөвлөлтийн талаас Молотов Германы талаас Рибентроп нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Уг гэрээ ёсоор ЗХУ нь Латви, Эстони, Финлянд, Бессарабияыг авах Польшийг хуваан авахаар, Герман Литви болон Европыг бүхэлд авахаар нь тохирсон юм.

Энэ тохиролцооны дагуу 1939 оны 9,1 нд Герман улс Польш руу дайран орсон бөгөөд ЗХУ 9 сарын 17 нд Польшд цөмрөн орсон байдаг. Тухайн үедээ Польш нь багахан хэмжээны зэвсэгт хүчинтэй байсан хэдий ч засгийн газар нь олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй бууж өгсөн юм.

 Польш-Зөвлөлт нь тухайн үедээ харилцан үл довтолцох гэрээтэй байсан хэдий ч Зөвлөлтийн тал гэрээгээ зөрчин дайрсан байдаг.

Тухайн үед мөн Франц, Англи нь Польшид харилцан туслалцах цэргийн гэрээтэй байсан хэдий ч юу хийж чадалгүй буруу харсаар өнгөрсөн бөгөөд энэ үеийг түүхэнд “хачин дайн” хэмээн тодорхойлдог.

Тухайн үед Польшийн талаас нийтдээ 250,000 – 450,000 орчим цэрэг бууж өгсөн байна.

Зөвлөлтийн тал 41,000 орчим Польшийн офицер болон цэргүүдийг олзлон авсан байна. 14 мянга орчим нь Польшийн армийн офицерүүд байжээ.

1940 оны 4 сарын 3 нд 22,436 цэргийн олзогсодыг цаазаар авсан байна. Уг эмэгнэлт явдлын үед адмирал, 2 генерал, 24 хурандаа, 79 дэд хурандаа, 258 хошууч, 654 ахмад, 17 усан цэргийн ахмад, 3,420 офицерын албан тушаалтан, 7 санваартан, 3 газар эзэмшигч ноён, 43 төрийн албан хаагч, 85 байлдагч, 131 цагаач амь насаа алдсан байна.

Үхэгсдийн дунд Бас 20 их сургууль профессорууд, 300 эмч, 100 орчим хуульч, инженерүүд ба багш, 100 орчим зохиолчид ба сэтгүүлчид, 200 орчим нисгэгчид байжээ. Польшийн армийн корпусын офицеруудын бараг тал нь цаазалуусан юм.

1940 оны 4 сарын 4 ны шөнө гэхэд 390 орчим хүнийг цаазлан хороосон байна. Аллага энд тэнд тодорхой нууц газаруудад зэрэг шахам эхэлсэн байдаг.

1940 оны 4 сарын 28 гэхэд бүх хүмүүсийг устгаж дууссан байна. 1943 оны 4 сард Германы цэргүүд санамсаргүй байдлаар Катын дахь аллага болсон газрыг олсон бөгөөд тухайн үед уг газар дахь шарил нь 28 метрын гүнд 12 давхарга хөрсөн дор булаастай байсан байна.

Германы засгийн газар төвийг сахисан орнуудын сэтгүүлч нарыг тийш нь илгээсэн бөгөөд дэлхий дахин энэ тухай анх мэдсэн юм.

Гэвч Зөвлөлтийн тал үүнийг хүлээн зөвшөөрөлгүй Германчуудыг хийсэн хэрэг гэж мэлзэн дайны дараа ч гэсэн үл хүлээн зөвшөөрсөөр байгаад сая л 1990 оны эхээр хэргээ хүлээсэн байдаг.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: