2010.04.23 Үлэмжийн чанар
The NAZIS a Warning from History
BBC телевиз нь дэлхийн хоёрдугаар дайны тухай 10 бүлэг баримтат кинонууд бүтээсэн. Энэхүү 10 бүлэг баримтат киноны эхний бүлэг болох "The nazis warning from history" киноны 6 ангийг та бүхэндээ хүргэж байна.I. Helped into Power
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Герман улсын хүч суларч өлсгөлөн гуйланчлал ард түмнийг нь нөмөрсөн байлаа. Герман улсын өнцөг булан бүрт засгийн газрыг буруу шааж төрийн эрхэнд гарах гэсэн үй олон бүлэглэлүүд хоорондоо хүч үзэн жагсаал цуглаан хийж байв. Версалын гэрээ ёсоор Герман улс хэд хэдэн мужуудаа алдаж эдийн засаг шалдаа бууж 4 сая маркаар ганц талх худалдаж авах дээрээ тулсан байлаа. Ард түмэн ардчилал бол биднийг юунд ч хүргэхгүй нь улс орныг аврах хүчтэй хүн хэрэгтэй байна хэмээн хүүрнэлдэх болжээ. Дэлхийн нэгдүгээр дайнд байлдаж явсан Адольф Гитлер 1919 оны 9 сарын 12-ны өдөр Германы ажилчидын намд элсэн орж улмаар намын дарга болжээ. Гитлерийн намд дэлхийн нэгдүгээр дайны баатар нисгэгч Хелман Горь, мөн хөдөө нутгын тахианы фермер Хэнрих Гимлер гэх мэтчилэн алдар цуутай иргэдээс авахуулаад жирийн ажилчин ангийн хүмүүс ч элсэж байлаа. Улмаар Гитлер намынхаа нэрийн Үндэсний социалист ажилчдын нам (NAZI) хэмээн өөрчилж өөрийн намын зорилгоо еврейчүүдийн эсрэг, Марксистуудын эсрэг, Коммунистуудын эсрэг, Ардчилагчидын эсрэг хэмээн тунхаглав. Адольф Гитлер түүний толгойлсон Нацистууд хэрхэн Герман улсын засгын газрыг гартаа авсан хийгээд тухайн үеийн Герман улсын улс төр, эдийн засаг, ард иргэдийн амьдралын талаар өгүүлсэн баримтат кино билээ.
II. Chaos and Consent
1933 онд Адольф Гитлер нь Герман улсын канцлер боллоо. Хэл амтай хүн болгон л Миний Фурер хэмээн тангараг өргөж байв. Үүний хажуугаар олон тоогоор хорих лагеруудыг байгуулж коммунистууд, ардчилагчид гэх мэт товчхондоо хэлбэл Гитлер өөрийн дайснуудыг ангуучилж байлаа. Герман улс аж үйлдвэржилтийн хувьсгал хийх замаар эдийн засгаа бэхжүүлж цэрэг армийн хүчээ зузаатган Версалын гэрээг хүчингүй болгох бүх талын арга сүвэгчилж байв. Төгс Герман хүний бие цогцосыг бүрдүүлэхийг хичээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийн амийг таслан Герман үндэстэнээ цэвэрлэж байв.
III. The Wrong War
Их Британы эзэнт гүрэнтэй дүйцэхүйц эзэнт гүрнийг цогцлоон байгуулах их хүсэлдээ автсан Гитлер Версалын гэрээг уландаа гишгэн хориотой газар нутаг руу цэргийн хүчээр цөмрөн оржээ. Түүний дараагийн зорилго Австри, Чех байлаа. Еврейн эсрэг үзэл суртал газар авч эзэлсэн газар болгоныхоо еврей хүмүүсийг гадуурхан устгал хийж эхэллээ. Энэ бүхэн дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байлаа.
IV. The Wild East
Нацистуудын дараагийн бай Польш улс байлаа. Зөвлөлт холбоот улс Нацист Герман хоёрын нууц гэрээ ёсоор Польш улсыг тэд хувааж авахаар тохиролцсон байна. Польшийн арми Вермахтын армийн эсрэг таван долоо хоног эсэргүүцэн тулалдсаны эцэст ялагдсан байна. Гитлер Польшийн газар нутгыг гурав хувааж тус тусад нь амбан захирагч томилон Польш улсыг Германчлах төлөвлөгөөгөө эхэлжээ. Еврей нарыг хомроголон устгах үйл ажиллагаа энэ үед хүчээ авчээ.
V. The Road to Treblinka
Нацистуудын Мадагаскар хөтөлбөрийн хүрээнд еврей болон бусад сул дорой үндэстэнийг үй олноор нь устгах байлаа. Польшийн Треблинка хэмээх энэхүү тосгоны хийн камераас амьд үлдэж чадсан 17-хон хүн байдаг бөгөөд хааш хаашаагаа 300 метр талбайтай устгах лагерт нийт 1 сая хүнийг цааш нь харуулжээ. Энэ лагерт хүн ирээд 3хан цаг болдог байжээ.
VI. Fighting to the End
Зүүн зүгээр Зөвлөлт холбоот улс, баруун талаас Холбоотны хүч Адольф Гитлерийн Нацист Германы эзэнт гүрнийг ичээнд нь булшлан дүүжилхээр давшив.
| Зочин | 2010-04-30 19:47 |
ONLIAN BAIGA YUM IIG ZARAH GEED BIAH YUM,,,,WATHI ONLIAN WOVIE,,tegeed realplayer suulgaad l taataad bachih,,,,,
| Зочин | 2010-04-30 19:46 |
onliand baigaa yum iig zarah geed baih yum...he he
| Зочин | 2010-04-24 18:41 |
ай татах гэж нилээн юм болох юм байна даа

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.