Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:22 AM

News

Солонгосын хойг дахь АНУ-ын байр суурь

Солонгосын хойг нь АНУ-ын хувьд хэзээ ч үл алдаж болом ашиг сонирхол билээ. Солонгосын хойг байж гэмээнэ энэ бүс нутаг дахь АНУ-ын сонирхол байсаар байх болно.

 

            Хоёр Солонгосын нэгдэл АНУ-д хамгийн ашигтай. Учир нь хоёр Солонгос нэгдсэн тохиолдолд АНУ-ын оролцоотой АНУ-ын эрх ашгийг хамгаалсан засгийн газар байх байх ба одоогийн байгаа АНУ-ын 28,500 орчим цэрэг дээр нэгдэлийн дараах дотоодын аюулгүй байдлыг хангах нэрээр нэмэж цэрэг орж ирнэ. Яг л Ирак Афганистанд болж буй явдал л гэсэн үг.

            Хоёр улс нэгдэхдээ Герман шиг тайван бус, харин Ирак Афганистанд байдал ямар байсан шиг л байна гэхдээ тийм дор биш, бас тийм ч сайн биш.

            АНУ-ын цэргийн бааз байгуулагдсан тохиолдолд ОХУ, БНХАУ-ын хил шууд нээлттэй болно гэсэн үг. АНУ нь одоогийн байдлаар дэлхийн 10 гаруй улсад цэргийн баазаа байрлуулаад байна. Үүнээс: Иракт 142.000 цэрэг, Германд 56.222, Японд 33.122, БНСУ-д 28.500, Афганистанд 31.100, Итали болон Их Британид 9.700 гаруй цэргүүд байрлаад байна.

ОХУ нь баруун болон баруун өмнөд талаасаа НАТО-гийн тэлэлтээс болоод амь нь тэмцэж байгаа энэ үед АНУ-ын цэргийн бааз нь шууд л хөл доорх “мина”  л гэсэн үг. Умард Солонгосыг АНУ-д алдвал Оросын дорнод хил шууд АНУ-ын цэрийг баазтай хаяа нийлж НАТО-тай 2-3 фронтод зэрэг байлдах шаардлага гарна.

АНУ-ын хувьд цэргийн баазуудаа Оросыг тойруулан байгуулж эхлээд байгаа бөгөөд энэ нь Афган Ирак Гүрж дэх хэрэг явдлаас шууд харагдаж байна. Хэн хэнд нь бамбай хийх улс хэрэгтэй энэ нь бүс нутагтаа мэдээж Умард Солонгос, Монгол байх болно.

            Угаасаа дорно зүгт Монголоос өөр холбоотон ОХУ-д үлдээгүй гэхэд болно. Улс төр эдийн засгийн асар их нөлөө дарамт Монгол байгаа тохиолдолд Монгол нь хүссэн ч хүсээгүй Орост үнэнч байхаас өөр аргагүй.

            Хятад Оросын нийтлэг ашиг сонирхол нь энэ бүс нутагт АНУ-ын үүрэг оролцоог хязгаарлахад чиглэж байгаа юм.

            Хятад бол шуудхан л хоёр Солонгосын нэгдэлд таатай ханддаггүй гэдгээ илэрхийлдэг. Нэгдэж гэмээнэ эдийн засаг, цөмийн зэвсэг, цэргийн хүчирхэг улс бий болон гарч ирж Япон, Хятадтай өрсөлдөн тэдний орон зайг эзлэх болно.

            Хятадад гарч ирэх нэг боломж бол хоёр Солонгос нэгдэж болж байгаа бол Тайвань ч гэсэн нэгдэж болно гэж үзэх үзэл юм.

            Хойгийн аюулгүй байдлын асуудлаарх зургаан талт хэлэлцээр үе үе болдог боловч үр дүнгүй байсаар дуусдаг билээ. ОХУ, Хятад хэлэлцээрт төдийлэн ач холбогдол өгдөггүй юм. Хэдэн ч удаа хуралдана ямарч үр дүн ахиц гарахгүй нэг нь дарамталсан нөгөө нь тунирхаж хатуурхсан л өнгө аяс харагдана.

            Дайн төгсгөл болсоноос хойш байсаар байгаа Солонгосын хойг дэхь АНУ-ын цэрэг нь маргаан дэгдээх нэг нөхцөл болж итгэлцэл гэдэг зүйлийг байхгүй болгож байгаа юм. Хойд Солонгосын эрх баригчдын байнга үглэж ярьж байдаг зүйл бол энэ бүс нутгаас АНУ-ын цэргийг гаргасан тохиолдолд энэ хойгт энх тайван байдал тогтоно гэсэн номлол юм.

            Өнөөгийн АНУ-ын тус хойг дэхь байр суурь бол өмнөд Солонгосыг умардаас хамгаалах, эдийн засаг худалдааны хамтын үр дүнтэй ажиллагаа, улмаар хоёр улсыг энхийн замаар нэгтгэхийг чухалчилж байгаа байр суурь юм. Энэ бүс нутагт АНУ-ын цэргийн бааз байна гэдэг нь ирээдүйн болзошгүй дайнд бэлэн байж 2 фронтод нэгэн зэрэг байлдна л гэсэн үг.

            Ер нь тэгээд ч АНУ нэгэн зэрэг 2 фронтод ялалт байгуулах чадвартай хэмээн мэдэгдсэн билээ. Өнөөгийн байдлаар энд байгаа АНУ-ын 28,500 орчим цэргийг дор хаяж 80 орчим мянга болгон 1 сая хүн бүхий армитай хойд Солонгосын цэргийн эсрэг зогсож чадах юм.

            Умард дахь Хятад Оросын нөлөө, өмнөд дэхь АНУ-ын нөлөө энэ хойгт мөргөлдсөөр байгаа цагт энх тайван байдал ирэх нь юу л бол тэгээд ч 1953 оноос хойш өмнөдийн аюулгүй байдлыг АНУ нь дангаараа үүрч ирсэн. Хэрэв өмнөдөөс АНУ цэргээ татсан тохиолдолд учирч  болох үр дагварыг нь тооцон гаргах аргагүй юм.

            Өмнөдийн Сөүл хот нь Хойдуудын их бууны тусгал дор, хоёр улсын цэрэггүй бүсээс 40 гаруй км зайтай байдаг нь энэ аюулын илрэл юм. Тэгээд ч 1 сая гаруй хүнтэй армийн эсрэг 600,000 гаруй цэрэгтэй өмнөдүүд тэсэх нь юу л бол ийм л учраас энэ хойгт АНУ-ын цэргүүд байх шаардлагатай юм.

            АНУ-ын хувьд 1953 оны дайнаас хойш АНУ-ын цэргүүд нь НҮБ-ын мандат дор энхийг сахиулах ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарладаг ч үүнийг нь албан ёсны бус тайлбар хэмээдэг.

            Хойд Солонгос АНУ болон түүний гар хөл болсон капиталист орнуудын цэргүүд бус харин гуравдагч эвсэлд үл нэгдэх социалист чиг баримжаа бүхий энхийг эрхэмлэгч улсуудын цэрэг байрлахыг үгүйсэгээгүй юм. Тухайлбал Монгол Улс нь олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байгаа туршлага бүхий улс тэгээд хоёр Солонгостой хоёуулантай нь найрсаг хамтын ажиллагаатай тул тус хойгт энхийг сахиулах хувилбар байхыг үгүйсгэх аргагүй юм.

            Хамгийн гол нь энэ хойгт итгэлцэл үгүйлэгдэж байгаа юм.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-06-03 12:00

manai tserguud “hulsnii“ jurmaar lhari gazar har hunii umnuus shar hun bolj baildaj yavaashd.

Зочин 2010-05-29 08:27

USA tsereg dainaar zugeerel Mongol oldog. Ene 2 eblerlee gehed zebseg abdag mash tom zah zeel haagdan. tsereg dain USA ediin zasagt her tus dem boldogiig bodoo neg tsereg odort 3 udaa hoolno neg udaa 5$ hool gebel odort 15$ BOLNO zobhon solongot baigaa tsereguud 28.500*15=427.500$ 2 odort saya dollor shuudee. yer USA enhiig zasiulagchiin durees enhiig ugui hiij baina

Зочин 2010-05-28 09:13

Тэр үнэн шүү . Хэрэв 2 солонгос нэгдэх шийдвэр гаргавал манайхаас өөр жуулчлах орон бараг байхгүй . бусад улсууд хэт нэг талыг барисан байдаг .

Зочин 2010-05-03 15:08

huusheee, heden myangan tsereg yavuulaad UN aas baahan dollar tsohiochee !