Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.05 12:37 AM

News

Алдарт Несси Монголд байгаа юм болов уу?

Шотландын Лохх Несс нуурын Несси хэмээх амьтаны хууч яриа, фото зурагнууд уг нуурыг дэлхийн анхаарлын төвд аваачин улмаар аялал жуулчлалын томоохон төвүүдийн нэг болгосоныг та эрх биш дуулсан л байх. Би ч уг амьтаны талаарх зарим нэг зүйлийг дээр дурдсан шүү дээ. Алдарт Несси-гийн ачаар Лохх Несс нуур улсынхаа төсөвт жилдээ хоёр тэрбум доллар оруулдаг гэдгийг та мэдэх үү?

Тэгвэл манай оронд хөдөөний ард  түмний дунд ч үл мэдэгдэх хачирхалтай амьтадын яриа одоо ч тэнүүчилж явдаг. Эдгээрээс зарим нэгийг цухас дурдахад......

... Алтны хайгуулч компанийн буянаар эдүүгээ ширгэж үгүй болсон УЛААН нуурын дотор “Толгой дээрээ титэм мэт залаатай, хоёр урт сарвуу бүхий 3м урттай загас” байсан тухай Онгийн голын малчдын дунд нэг хэсэг тархсан. Ер нь бол манай ард түмэн нутаг усны үзлээрээнуур цөөрмөө дөвийлгөн ямар нэг нууц сахиултай холбож ярьдаг тал бий. Гэхдээ Улаан нуурыг ширгэсэний дараа зэгсэн дундаас 3м урттай, хоёр урт сарвуутай нэгэн сонин загасны яс олдсон бөгөөд нутгийн нэгэн залуу Хятадын наймаачинд 100 мянган төгрөгөөр худалдсан тухай яриа ч байдаг. Тэр ч бүү хэл Улаан нуурыг ширгэхээс өмнө нэгэн шөнө нууранд ирж байгаагүй асар том шувуу ирж гуалин шиг урт загас шүүрч нисэхэд загасны хоёр урт сарвуу сарваганасаар одсон тухай харсан хүн ч гарч ирж байлаа. Мөн Тэрхийн цагаан нууран дээр энэхүү загас харагдсан тухай Хоргын тогоо орчимд нутгалдаг иргэдэд ам дамжин яригдаж байсан удаатай. Увс, Буйр зэрэг олон олон нуурын тухай, тэнд байдаг амьтадын тухай олон олон итгэхэд бэрх яриа Монголын ард түмэнд байсан. Үүнээс хамгийн сонирхол татах нь Хөвсгөл нуур.....

...Эрхүүгийн худалдаачин Н.Ф. Моряшкин гэгч эрийн тэмдэглэлд энэ тухай дурдагдсан байдаг. Уг тэмдэглэлд: “1912 оны зун Хөвсгөл нууран дээр загасчилж яваад уртаараа 30м орчим, өргөнөөрөө 18м орчим далбагар сүүлтэй далайн халимтай төстэй аварга загас нуурын уснаас дээш гарч ирээд эгц тоошоо шумбан орохыг алмайран харсан аж. Энэ явдалаас хойш долоон жилийн дараа “Байгаль далайд ч тийм том загас байхыг би өмнө нь олж хараагүй” гэж Моряшкинийг догдлон бичсэн байдаг. Харин иргэний дайны үед Колчакийн засаг Новосибирскт бүтэн жил ноёрхох үед цагааны цэргийн хурандаа, эрдэмтэн С.Махмудов дээрхи тэмдэглэлийн дагуу Хөвсгөл нууран дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц байгуулан ирж байжээ. Тус экспедиц Хөвсгөл нуурын аварга загастай гурван удаа таарч байсан ч гурав дахь удаагийнхдаа ганцхан хувь зураг дарж чадсан гэдэг. С.Махмудовын тодорхойлсоноор Номхон далай аварга хөх халим Хөвсгөл нууранд байсан аж. Харамсалтай нь энэхүү экспедицийн судалгааны ажлын баримт бичиг болоод ганцхан хувь дарагдсан тэрхүү зурагны хамт дайны хөлд үрэгдэн үгүй болсон. Гэхдээ уг зураг тухайн үедээ Эрхүүд нилээд олон хүний анхаарлыг татаад барахгүй зарим эрдэмтэд түүнийг Япон тэнгист авсан хуурмаг гэрэл зургаар худлаа дуулиан тараалаа хэмээн “Байгал нуурын усанд ч байхгүй аварга халим Хөвсгөл нууранд байна гэж үү?” хэмээх гарчигтай няцаалтыг Чита хотын нэгэн сонинд нийтэлж байжээ. Уг шуугиан ингэсгээд намжсан учир нь харсан үзсэн гэх хоёр гэрч хоёулаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэрч болох баримт бичиг нь бүхэл бүтэн хоёр дайны галд үрэгдэн үгүй болсон. Энэхүү нуурын итгэмээргүй яриа бүүр Хубилай хааны үеэс гаралтай ч байдаг тухай дархадуудын дунд яригдсаар байна.

Ази тивийн хамгийн гүзгийд тооцогддог энэхүү нуурын ёроол одоо  тайлагдаагүй нууц хэвээр байгаа билээ. Тийм болохоор халим байгаа ч юм билүү. Эсвэл хөрсөн доогуур номхон далайтай холбогддог суваг байгаа ч юм билүү хэн мэдлээ. Гол мөрөн, тэнгис далай өөрөө тайлагдаагүй нууц байдаг хойно.

Өнгөрсөн зуунд л гэхэд Африкийн эрэг дэхь “Эри” нуур нь хөрсөн доогуураа 180км явж байж Атлантын далайтай холбогддог суваг байдгийг илрүүлсэн шүү дээ.  Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ. Та үүнийг мэдэх үү?








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


gsgh 2010-05-16 20:33

За ёстой мэдэхгүй юм байна аа. Гэхдээ янзын сохирхолтой мэдээлэл байна, гялайлаа.