Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:39 AM

News

Тархи угаагч

Тархиа угаалгасан ард түмний томоос том үлгэр жишээ загвар бол Хойд Солонгос (БНАСАУ) юм. Энэ улсад хүний эрх ардчлал, хэвлэлийн эрх чөлөө гэсэн асуудал байхгүй, байх ч ёсгүй. Энэ талаар үг цухуйлгавал шууд л хөдөлмөрийн хорих лагерьт очиж тархи угаалган гэмээ цайруулах хэрэг гарна.

 

Тархи хэрхэн угаадаг жишээг та бид 7 сарын 1 ны дараа хангалттай харсан. Хэн ч буудуулсан 5 залуугийн талаар яриагүй. Төрийн мэдлийн телевизээс бусдыг нь хааж байгаад баахан уйлсан хайлсан улсуудыг хэд хоног гаргаж тархи угаасан. Тэр үед интернэт гээд бүхий л мэдээлэл хаагдаж байсан. Тархи угаах ийм л аюултай.

Энд Америк, Өмнөд Солонгосын капитализм имперализмын аюулын тухай л ярина. Өмнөд Солонгос АНУ хоёрыг газрыг хөрснөөс арчиж хаях тухай захын генерал том дугарна. Ярьдаг ганц зүйл нь их удмрдагч Ким Чен Ир-ийн Чухче, Сөнгүний улс төрийн онол л ярина.

Хойд Солонгос эдийн засгийн хувьд бүрэн сүйрсэн. Хүн ард өлмөн зэлмэн амьдарч, зөвхөн хайрт удирдагч Ким-ийн төлөө түүний хөдөлмөрийн намын төлөө унаж тусан ухаан алдан ажилладаг. Хэн ч энд ядарч байна зовж байна гэж үг хэлэх ёсгүй хаа сайгүй тагнуул туршуул мэдээлэгч нартай.

Хүн амаа бүгдийг хэд хэдэн зэрэглэлд хуваасан улс энэ улсаас өөр дэлхийн бөмбөрцөгийн хаа нэгтээ үлдээгүй. Хэдий Хятад комунист гэлээ жинхэнэ барууны маягийн чөлөөт улс. Хойдууд хүн амаа өмнөдийн талыг баримтлагчид, хуучины газрын эзэдийн удам, дамын наймаачид, сэжиг бүхий этгээд, гэх мэтээр бараг 50 гаруй хуваадаг бөгөөд ганцхан их удирдагчийн гэр бүл энэ ангилалд ороогүй үлддэг. Үнэндээ Ким ба түүний ард түмэн гэж ангилмаар.

Гадаадад дүрвэн гарах цагаачлал гэхээр үхтэлээ айн. Учир нь дотоодод болж буй бүх бодит мэдээлэл тэдэнтэй хамт гадгаш гарна. Гадаад улсад суугаа элчин сайдууд нь бүгд үр хүүхэдээ Кимийн барьцаанд үлдээгээд явна. Ямар нэгэн байдлаар эцэг эх нь оргосон тохиолдолд үр хүүхэдтэй нь хатуу хариуцлага тооцох жишээтэй.

Хойдуудын эдийн засаг хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн загвар. Энэ улсын хүн ам манай 90-д оных шиг зартын системтэй, гэхдээ зэвсэгт хүчин нь арай илүү эрх эдэлнэ. Долоо хоног бүрийн нэг өдөр бүх нийтээрээ их удирдагчын төлөө аж үйлдвэр хөдөө аж ахуй дээр очиж ажиллана.

Гар утас, интернэт, эд бүгд хориотой. Дэлхий дээрх ДОХ-ын халдавргүй цөөхөн орны нэг бол хойд Солонгос.

Энэ улс цөмийн зэвсэгээр айлган сүрдүүлэх, дарамтлах замаар хэдэн ногоон цохиод сурчихсан. Энэ зангаа хэзээ ч тавихгүй. Өмнөд рүү буудаж л байдаг. Тэд айгаад тусламж өгч л байдаг.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд халдаж, Мьянмарт 1983 онд бөмбөг дэлбэлсэн, Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн онгоцыг 1985 онд сөнөөснөөс 115 хүн амь үрэгдсэн хэрэг явдал, Японы иргэдийг хулгайлсан гээд тоочоод байвал барахгүй.

Саяхан хүртэл өмнөдийн байлдааны хөлөг онгоцыг “хүн торпед” гэгч амиа золиослогч ашиглан живүүлчихлээ.  Өмнөдийн хувьд нэг хацраа өгөөд нөгөө хацраа алагдуулсантай л адил.

Энэ улсад хувийн өмчийг үзэн ядна. Саяханаас л гар дээрээс наймаа хийхийг хүлээн зөвшөөрсөн гэхээр хэр хэмжээгээр тархи угаалгасан нь мэдэгдэж байна.

Тархи угаалгасан ард түмэн одоо ид дайны хийрхэлд автаад байгаа. Өнөө маргаашгүй дайн гархад бэлэн болсон. Шүдээ хүртэл зэвсэглэсэн хойдуудын 1 сая гаруй цэрэг дайнд бэлэн байна. Гэвч ихэнх нь шатахуунгүй л байна. Хойдууд цөмийн байгууламжаа дэлбэлээд партизаны дайн хийхээс буцахгүй улсууд. Эцэст нь гарах үр дагвар нь тооцоолж боломгүй.

Тархиа угаалгасан ард түмний бодит жишээ Хойд Солонгосын өнөөгийн дүр зураг нэг иймэрхүү л байна.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-05-27 22:01

za yamar ch baisan bidnii heden mongolchuudad yunii hamaa bnaa

Зочин 2010-05-27 19:48

Хэ хэ
Миний бодлоор АНУ л бидний тархийг мэдээлэлийн хэрэгслээр дамжуулан угаагаад байгаан биш үү .
Нэгдмэл байсан үндэстэнг өөрсдөө дайн хийж салгаж хаячаад . . .
Одоо шалтаг гаргаж дайн хийж үлдсэн нөгөө талыг нь эзлээд хоёр солонгосыг нэгтгэсэн гэсэн нэр зүүх гэж байгаа биз . . .

3apaa 2010-05-26 10:54

Хойд Солонгос ДОХ-гүй гэж баталгаа байхгүй л дээ. Гол нь цаадуул чинь юуг ч нууж чадна.