2010.05.27 nomin0210
Мөнгө
Монголчууд мөнгөн аяга халбагыг биед сайн хэмээн байнга хэрэглэж ирсэн. Халуун хоол цайнд мөнгөний бичил хэсгүүд / 0,005-0,15 микрон / буюу ионууд уусч, хүний биед ордог байна. Ийм төлөвт орсон мөнгийг организм төгс эзэмшдэг. Мөн мөнгийг усанд тусгайлан уусгаж, ардын эмчилгээнд хэрэглэдэг байжээ. Биедээ мөнгөний хуримтлалтай болсон хүний бие эрүүл саруул, эсэргүүцэх чадвараар төгс байдаг байж.
Мөнгөний нэгдлүүдийг хүн төрөлхтөн эрт дээр үеэс эм болгон ашиглаж иржээ. Ромчууд болон Грекчүүд ундны усаа цэвэршүүлэхийн тулд мөнгөн саванд хадгалдаг байлаа. Тэмбүү, булчин задрах тахал, хумхаа, унаж татах өвчин, заг хүйтэн, ханиgд, хэрх, татран өвчнүүдийг мөнгөний нэгдлүүдийн тусламжтайгаар эмчилсээр ирсэн арвин баялаг, түүхэн туршлага бий. Дундад зуунд мартчихсан л болохоос.
Нийлэг антибиотикт зүй бусаар шахагдан түрэгдэхээсээ өмнө, мөнгө нь дэлхийн 2-р дайн хүртэл эмчилгээний зорилгоор өргөн ашиглагдаж байлаа. Коллоид мөнгөний үйлдвэрлэлийн өртөг өндөр байсан, 1 унц /30мл/ нь 100-200 доллараар зарагддаг байсан зэрэг нь хямд антибиотик ялахад нөлөөлсөн.
Гэтэл антибиотикийг 30 жил хэрэглэсэн дэлхий дахин хүнд асуудалтай тулгарлаа. Олон зүйлийн бактериуд антибиотикт тэсвэртэй болоод зогсолгүй, түүгээр бүр хооллодог болжээ. Иймээс 1970 -аад онд анагаах ухаанд мөнгө эргэж ирэв. Энэ бүтээгдэхүүнийг бага өртөгтэйгээр үйлдвэрлэх технологи ч бүтээгдлээ. Ямарч өвчин мөнгөний өчүүхэн хэсгийн дэргэд, ялангуяа уусмал хэсгийнх нь дэргэд амьд байж тэсдэггүй. Мөнгөний молекулууд хорт бакетериуд, вирус, мөөгөнцрийн үржих явцыг зогсоож, амьдралын үйл ажиллагааг нь сааруулдаг. Улмаар тэдгээрийг бүрэн устгадаг байна.
Колллоид мөнгө 650 зүйл бактерийн эсрэг үйлчилнэ. Харьцуулахад ямарч хүчтэй антибиотик 5-10 зүйлийн бактерийг устгах бөгөөд, 1 зүйлийн бактерийг устгадаг антибиотик ч олон.
Нэрт физиологич, байгалийн бүтээгдэхүүнээр анагаах мэргэжилтэн Дебра Брамер: "Страфилококк, стрептококк зэрэг аюулт бактериуд, түрүү булчирхай, амны хөндийн бичил биетнээр үүсгэгдэх өвчнүүд, хоолой залгиурын өвчнүдийн эсрэг коллоид мөнгө маш их үр нөлөөтэй үйлчилдэг. Би хувийн эмчилгэний практик дээр үндэслэн, үүнийг хэлж байна" хэмээн мэдэгджээ.
Коллоид мөнгө элдэв халдвартай антибиотикос дутахгүй тэмцдэг мөртлөө, сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ давуу талтай. Филадельфийн анагаах ухааны их сургуульд хйисэн судалгаанаас үзвэл мөнгө ДОХ-ын вирусийн үржлийг сааруулдаг байна.
Бичил биетний исэлдүүлэх ферментүүдийг саармагжуулж, улмаар амьдралын үйл ажиллагааг нь зогсонг болгох үйлчлэлийг мөнгө үзүүлдэг болохыг Бригэм Янгийн их сургуулийнхан тогтоожээ.
Мөнгөний ион гэмтсэн эд эсийг сэргээх, хөгширсөн болон хорт хавдрын эсүүдийг организмаас зайлуулах, үрэвслийн процессийг хэвийн болгох зэрэг эерэг нөлөө үзүүлдэг. Дашрамд өгүүлэхэд, үрэвсэл нь эмгэг шинжтэй болвол хүний биед хөнөөлтэй бөгөөд, хэвийн явагдвал ач тустай байдаг процесс юм.
Нийлэг антибиотикууд ашигтай ферментүүд, бичил биетнүүдийгустгадаг аюултай. Харин коллоид мөнгө бол хүний биед шаардлагатай фермент бичил биетнүүдэд хор хөнөөл учруулдаггүй.
Хүний организм мөнгөнд дасч, үйлчлэлийг авахаа болино гэж байдаггүй. Коллоид мөнгө бусад эмийн бодистой харшилдаггүй, нийлж хорт нэгдэл үүсгэдэггүй.
| Re: | бодлого шүү бодоод байгаарай блогчдоо |
| Re: | Бизнесийн зээл авах амархан боллоо |
| Re: | Aрхи эсвэл Шар айраг??? |
| Re: | Багаар ажиллах чадвар буюу Гэхдээ... |
| Re: | ASUULGA |
| Зочин | 2010-05-29 20:28 |
Saixan buduun mungun ginj zuuj 4 xuruundaa mungun bugj zuugeed literiin mungu aygand xool idej uuden 4 shudee munguur buruulchuul bolood yabchix um bndaa er ni tegneee

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.