Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:39 AM

News

Оросуудаас болгоомжил

Чингис хаан тэртээ 13 зуунд тэнгэрт халихдаа Тангуд улс мөнхөөгүй гэж өглөө бүр сануулж бай хэмээн захиж байсан луугаа адил та бид үр хүүхдүүдээ Оросуудаас болгоомжил гэж цаг үргэлж захих хэрэгтэй.

Тэд бидэнд юу бүтээж өгсөн бэ?

 

Монгол Оросын харилцаа маш ээдрэээй олон үе шатыг туулан хөгжиж ирсэн байдаг. XIII зууны Монголын эзэнт гүрний эрхшээлд Орос орон орох тэр үеэс хоёр орны харилцаа эхэлсэн гэхэд болно.

Алтан ордны эрхшээлд 200 гаад жил болсон Оросууд бараг монголжсон гэхэд болно. Орос хүнийг сайн маажихад татаар цус гарч ирнэ гэдэг үг байдаг.

XIII-р зууны үеийн Орос орон бол ердөө л хотоо дагасан хэдхэн тооны бие биенээсээ тусдаа вант улсуудаас бүрдэж байсан гэхэд болно. Оросууд бидний өвөг дээдээс дэндүү ихийг аван үлдсэн. Цэрэг улс төрийн зохион байгуулалт түүх соёл гээд дурьдаад байвал дэндүү их.

Тархай бутархай байсан тэднийг монголчууд л нэгтгэж өгсөн. Аравтын хороо Арбатын гудамж болсон түүх, хэрэм хана хэрхэн Кремль болон түүх, Ижил мөрөн хэрхэн Волго болсон, хэрхэн Куликовын талд монгол цэргийн тактикийг ашиглан Алтан ордны ноёрхолыг үгүй хийх шахсаныг энд дурьдахгүй өнгөрлөө.

            XIY-р зууны дунд үед Орос дахь Алтан ордны улсын ноёрхол төгсгөл болсноор Орос –Монголын харилцаа бараг зогссон гэхэд болно.

            Манжийн эрхшээлийн үед Орос Монгол хоёрын харилцаа хар бараан байсан гэхэд болно. Манжийн эсрэг тэмцэж байсан Зүүнгарын хаант улс Оростой найрсаг харилцаатай байсан боловч хүнд хэцүү цаг үед Хаат орос улс Манж хоёр удаа дараагийн хэлэлцээрээр монголын хувь заяаг шийдчихсэн юм.

            Ойрадын Амарсанаа, Галдан бошигт хаан нар манжийн эсрэг тэмцэхдээ хаант Оросоос удаа дараа тусламж дэмжлэг хүсч элч явуулж байсан боловч Хаант Оросын засгийн газар тоолгүй Монголыг Сибирээр сольсон юм.

            1689 оны Нерчинскийн гэрээ болон, 1727 оны Хиагтын гэрээгээр Монголын хувь заяаг үндсэндээ өөрчилсөн юм.

            1911 онд Монголчууд бослого гарган хувьсгал хийн тусгаар тогтнолоо зарласан боловч 1915 оны гурван улсын гэрээгээр Гадаад монголыг Хятадын автономит болгосон юм. Түүгээр ч барахгүй 1919 онд хятадын цэрэг гадаад Монголын автономийг устгаж гай болсон юм. 1919-1921 оны хооронд энэ хэсэг хугацаанд л монгол Хятадын эрхшээлд орсон юм. Манжийн нөлөөнд 200 гаруй жил байснаас хэзээ ч хятадын дарлалд 200 жил байгаагүй юм. Тэгээд ч Манж Хятад хоёр одоо л хоорондоо ууссан болохоос тэс өөр үндэстэнүүд юм:

1921 онд ар Монголд гарсан хувьсгалт бослого нь Ленин тэргүүтэй большвекуудыг нэгийг бодуулахад хүргэсэн.

Коминтерн дэлхийд коммунист хувьсгал ялна гэж найдсаар байсан тул хятадад хувьсгал өрнүүлэх, нэгэнт хувьсгал ялсан, газар нутаг байрлал нь чухал Монголыг Дорно дахинд хувьсгал өрнүүлэх бааз суурь болгохыг зорьж байв. Тиймээс ЗОУ Монголын засгийн газрыг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрч 1921 онд хэлэлцээр байгуулсан хэрнээ 1924 онд Монголыг БНДИУ-ын салшгүй нэг хэсэг гэж зөвшөөрсөн хэлэлцээр Хятадтай байгуулжээ. Оросууд өргөн автономитай болох эсэх өөрсдөөс нь хамаарна гэж монголчуудад ойлгуулж байв.

            Коминтерн монголын хувьсгалчдыг шууд хооронд нь зөрчилдүүлэн хагалагн бутаргаж өөрсдийн үзэл бодлоо хүчээр тулган эс зөвшөөрвөөс шууд замаасаа зайлуулж байлаа.

            Коминтерний бодлогыг дагаагүй хүмүүсийг цээрлүүлж эхлэн 1922 онд Д. Бодоог цаазаллаа. 1923 оны II сард Д.Сүхбаатар гэнэт нас барлаа. Түүнийг нас барахаас нь 2 сарын өмнө Цэргийн яамны сайдаас чөлөөлсөн байв. Дараагийн хүн С.Данзан байв. Тэрээр  Монголын талаарх Зөвлөлтийн бодлогыг таашаахгүй байсан бөгөөд Хятад-Зөвлөлтийн 1924 оны хэлэлцээрийг эрс эсэргүүцэн төр улсаа цэргийн хүчээр хамгаалах нь зүйтэй гэж үзэж байв. Тэрбээр Бүх цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Ринчинотой илтэд сөргөлдөж, засгийн эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэл МАН-ын III хуралд дээр туйлдаа хүрсэн билээ. Э.Ринчино нар коммунист залуучуудын эвлэлийг өдөөн турхирах арга хэрэглэн, хурлын бүрэн эрхийг булаан авч 1924 оны 8-р сарын 30-нд С.Данзан, Баваасан нарыг баривчлан, мөрдөн байцаалт явуулалгүйгээр шууд буудан хороожээ.

Монголчууд шууд л коминтерны удирдлагаар явах нь ойлгомжтой болж ирсэн юм.

1920-иод оны сүүлчээр ЗХУ-д чинээлэг тариачдын хөрөнгийг хурааж, бүх тариачдыг хамтралд оруулан коммунизмыг байгуулах туршилт явуулсан бөгөөд энэ туршилтаа монголд тулгав. Угсаа гарлаараа тайж язгууртан, хуучин түшмэл болон жирийн чинээлэг хүмүүсийг "ардын дайсан" хэмээн хөрөнгийг нь хурааж, нилээдийг шоронд хийв. Хүн бүрээс "ард уу тайж уу?" гэж асуудаг болсноос ийм үгтэй дуу ч гарчээ. Малчдыг хүчээр хамтралд оруулж, малыг нь нийтийн өмч болгон үрэн таран хийж байлаа. 1929 онд Зөвлөлтийн худалдаанд онцгой эрх олгон, бусад орны болон хувийн худалдааг хориглон, гадаад худалдаанд улсын онц эрх тогтоосноор ертөнцөөс таслагдав. Монголд таваарын хомсдол үүсч, улс төр эдийн засгийн хямрал нүүрлэлээ.

            Энэ бодлого нь угаасаа явуургүй байсан нь Орос дахь Доны хасгуудын бослого, иргэний дайн, Монголд 1932 оны иргэний дайнаар харагдсан юм. Хуучин цагийн түүхээр ангийн тэмцэл хувьсгалын эсэргүү бослого гэдэг боловч өнөө цагийн үүднээс иргэний дайн байсан гэхэд болно.

            Бослогод лам, ноёд төдийгүй энгийн ардууд, албан хаагчид, нам эвлэлийн гишүүд оролцсон. Буу, бороохой, шийдэм барин боссон хүмүүсийн эсрэг Улаанбаатараас байнгын армийн нисэх онгоц, их буу, танк зэргээр зэвсэглэсэн отрядуудыг явуулж дарлаа. Бослогод 325 мянган хүн ам (монголын нийт хүн амын 45%) бүхий 4-н гол аймгийн хүн ард оролцсон байна. Оросын Коммунист нам, Коминтерн түр ухарлаа!"

            Тэд гайхжээ. Бичиг үсэггүй мухар сүсэгт итгэсэн яр тэмбүүндээ баригдсан улсууд ингэж эрх ашгийнхаа төлөө нэгдэж чадсанд гайхаж байсан юм. Тэдний тархийг угаах хэрэгтэй гэж коминтерн шийдсэн юм.

            1933-1934 оноос Оросын тусламжаар Аж үйлдвэрийн комбинат, Хатгалын ноос угаах үйлдвэрийг байгуулж, мал аж ахуйн түүхий эдийг үндэсний үйлдвэрт боловсруулж эхэлсэн. Төв цахилгаан станц, радио, авто өртөө зэрэгтэй ч болжээ. Хөдөө орон нутагт тусгай гэр барьж, малчдад улс орны байдал, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн сурталчилгаа хялбаршуулсан байдлаар хийж байлаа. Анхны цэцэрлэг байгуулагдаж, эмнэлгийн тоо нэмэгдлээ. ЗХУ-ын экспедици хүн малыг эмчилж, урьдчилан сэргийлэх тарилга хийж байв. Чухам энэ үед эх орон, хувьсгалын сэдэвтэй уран зохиол, театр, кино урлаг хөгжсөн. Үндэсний боловсон хүчин дутагдан бэлтгэж эхэллээ. Улаанбаатар хотод уламжлалт эхнэр хувцас өмсөх нь багасч, хотын албан хаагч, шинэ сэхээтнүүд костюм, бүрх малгай, пальто, савхин гутал зэрэг европ хувцас өмсөн гангарч байв.

            Монголчууд бага багаар Оросжиж эхэллээ. Орос хүнийг маажихад монгол цус гардаг байсан бол одоо монгол хүнээс орос үнэр ханхийдэг боллоо.

            Тусгаар улс болно гэж бодож байвал ах нарын хий гэсэн бүхнийг хийхээс өөр аргагүй байлаа.

            ЗХУКН-ынудирдлага, монголдахьзөвлөхсургагчнар"Хувьсгалынэсэргүү", "японтагнуул" нарбайсаарбайнагэжайдастүгшүүрийнорчинбийболгожбайв. 1933 онд "Лхүмбийн хэрэг" гэгчийг сэдэн 317 хүнийг шийтгэж, 126 хүнийг Орост цөлж, 1917 оны хувьсгалын дараа Монголд дүрвэн амьдарч байсан буриадын 400 өрх айлыг буцаахаар шийдвэрлэжээ. И.В.Сталин лам нараа устгавал тусгаар тогтнолоо хамгаалахад чинь туслана гэж Монголын ерөнхий сайд Гэндэн, Амар нарт тулгаад, дуулгавартай байсангүй хэмээн тэднийг ЗХУ-д аваачин цаазалсан юм.А.Амарыг 1941 оны 7 сарын 10 нд Монголчццдын үндэсний баярын өдрөөр, П.Гэндэнг 1937 оны 11 сарын 26 нд улс тунхаглсаны баярын өдөр тус тус цаазлан хороосон юм. Орос ингэж л их гүрний зангаа гаргаж байлаа. Уламжлалт өв соёлыг хадгалагч сүм хийд, лам нарыг хүчээр устгалаа. 1936 онд Дотоод явдлын яам байгуулан сайдаар нь Х.Чойбалсанг тавьж, "манай хувьсгалын гавьяат удирдагч" гэж өргөмжлөн маршал цол олгож, засаг төр намын удирдлагыг 1952 он хүртэл атгуулсан байна.

            Монгол улс түүхэндээ 3 маршалтай байсан бөгөөд бүгд л Орос оронд нас барах хувь тавилантай байсан юм.

            1930 оны үед Ази тивийн байдал маш түгшүүртэй болж Японы оролцоотой Манж-Го улс байгуулагдаж Монголын гадаад байдал эрс муудав.

            Энэ үед Япон улс нөлөөний хүрээгээ тэлэн Монгол, Оросын Алс дорнодыг сонирхох болж энэ нь Зөвлөлтийг нөлөөний хүрээгээ хамгаалахад хүргэсэн юм. Монгол бол чухамдаа бамбай улс улсын үүрэг гүйцэтгэх ёстой байлаа.

            Япончууд Зөвлөлтийн алс дорнодын “Хасан нуурт” тандах байлдаан хийж цохиулсан бөгөөд дахин Монголын Халх гол орчимд өндөлзөх болсон юм. Энэ бол их дайны эхлэл байсан юм.

            1939 оны Халх голын дайнд монгол, зөвлөлтийн цэргийн хамтарсан хүч ялав. Сталины хувьд геополитик цэрэг улс төрийн хувьд томоохон ялалт байсан төдийгүй дэлхийн хоёрдугаар дайны үед хоёр фронтод Герман Японтой зэрэг байлдахаас хамгаалсан юм.

            Дэлхийн хоёрдугаар дайн дуусах дөхөж байсан 1945 онд Зөвлөлт холбоот улс, АНУ, Их Британийн Засгийн газрын тэргүүн нарын бага хурал Ялтад болсон юм. Энэ хурлаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэн. Германыг буулгаж авах, дэлхийн хоёрдугаар дайны дараах Европын улс төр, эдийн засагт дээрх улсууд ямар байдлаар нөлөөгөө тогтоох тухай асуудал хэлэлцсэн юм.

Мөн гурван сарын дараа хоёрдугаар дайныг дуусгахын тулд Зөвлөлт холбоот улс Японд дайн зарлах шийдвэр гаргаж байлаа. Яг энэ хурлаар Зөвлөлт холбоот улсын саналаар БНМАУ-ын статус квог хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл БНМАУ-ын хил хязгаар, газар нутгийг байгаа чигээр нь тусгаар улс болгон хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан.

Сталины саналаар АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузьвелт БНХАУ-ын удирдагч Чан Кайшид БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шаардлага тавих үүргийг хүлээсэн юм. Yүнээс өмнө Монголыг Хятадын нэг хэсэг гэж үздэг байсан. Чан Кайшигийн хүү Зин Зинго хүртэл Сталинтай уулзаж Монгол бол Хятадын нэг хэсэг гэдэг асуудлыг тавьж байсан. Харин Сталин хэрэв та нар БНХАУ-ын статус квот хүлээн зөвшөөрөхгүй бол туслахгүй гэж сүрдүүлж байж Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч 1946 оны хоёрдугаар сард дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Гэхдээ үүний өмнө монголчууд өөрсдөө тусгаар тогтнолоо зарлаж 1945 оны аравдугаар сарын 20-нд санал хураалт явуулсан юм. Энэ санал хураалтад оролцсон бүх хүн Монгол бол тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ялтын бага хурлаас хойш БНМАУ-ыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөх эхлэл тавигдсан гэж болно. Энэ нь манай тусгаар тогтнолын хөгжлийн чухал түүхэн үйл явдал юм.

Цаад учир шалтгаан нь ирээдүйд учирч болох Хятадын аюулаас сэргийлэн монголыг /бамбай буферны зоне/ улс болгосон юм. Үнэхээр ч одоо Хятад улс эдийн засаг цэргийн хүчин чадлын хувьд Оросоос хэд дахин давуу болоод байгаа билээ.

            1950-1960-аад оны үед Хятад Оросын Монгол нөлөөний төлөөх тэцмэл хүчээ авч Орос Хятадын тусламжтайгаар олон үйлдвэр хороолол бий болж байсан юм.

            Сибирээс Хятадын умард хил хүртэл тавьсан Зөвлөлтүүдийн төмөр зам бол ач холбогдлын хувьд дорнод Хятадын төмөр замаас дутахааргүй байсан юм.

            Оросууд бамбай улстай болоод зогсохгүй бамбай бүс нутагтай болохыг хүсч байсан бөгөөд комунизмыг экспортлох ажлыг хийж эхэлсэн юм. Эдгээр нь Солонгосын хойгын дайнаар харагдсан юм.

            Тухайн үеийн ЗХУ-ын удирдагч нар болох И.Сталин, Н.Хрущев нар Монголын тухайд өөр өөрийн гэсэн бодолтой байсан юм. Сталин монголыг бамбай улсын хэмжээнд байлгаж аль болох Хятадын нөлөө орчихвий гэхээс болгоомжилон харьцаж пан монголизмын үзлийг эсэргүүцэж байсан билээ.

            Монголчууд 1945 оны чөлөөлөх дайны үр дүнгээр Өвөр Монголыг нэгтгэн авах боломж байсан хэдий ч Сталин шууд эсэргүүцсэн бөгөөд үр дүнг нь Ар Монгол даан авч явж чадахгүй гэж үзсэн юм.

            ЗХУ-ын дорнод хилийн Даманскийн арал дээр болсон хэрэг явдлын улмаас Н.С.Хрущев Хятадтай харилцах харилцаандаа болгоомжтой хандаж зайлшгүй БНМАУ бол ЗХУ-ын дорнод дахь үнэнч холбоотон найдвартай бамбай улс байх ёстой гэж бодох болсон.

            Ийм учраас БНМАУ-д цэрг аж үйлдвэрийн томоохон цогцолбор байгууламжуудыг бүтээн босгох шийдвэр гаргаж байсан байна.

Үргэлжлэл бий....

Т.Сүхбаатар "Монголын тусгаар тогтнолын үнэн түүх" номоос хэсэглэн авав.








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү:


Зочин 2010-06-24 03:36

bitgii dongos ! oros baigaagui bol bid nar budaa idsen shaahai umussun humuus baih baisan baih shuu