2010.06.16 Godstreet
ХӨВСГӨЛ НУУРЫН МАНГАС
Шотландын Л ох Несс нуурын Несси хэмээх амьтны тухай хууч яриа, фото зурагнууд уг нуурыг дэлхийн анхаарлын төвд аваачин улмаар аялал жуулчлалын томоохон төвүүдийн нэг болгосныг та эрхбиш дуулсан л байх. Алдарт Нессигийн ачаар Лох Несс нуур улсынхаа төсөвт жилдээ хоёр тэрбум доллар оруулдаг гэдгийг та мэдэх үү?
Тэгвэл манай оронд хөдөөний ард түмний дунд ч үл мэдэгдэх хачирхалтай амьтдын яриа одоо ч тэнүүчилж явдаг. Эдгээрээс зарим нэгийг цухас дурдъя.
...Алтны хайгуулч компанийн "буянаар" эдүгээ ширгэж үгүй болсон Улаан нуурын дотор "Толгой дээрээ титэм мэт залаатай, хоёр урт сарвуу бүхий 3 метр урттэй загас" байсан тухай Онгийн голын малчдын дунд нэгхэсэгтархсан. Ерньбол манай ард түмэн нутаг усны үзлээрзэ нуур цөермөө дөвийлгөн ямар нэг нууц сахиултай холбож ярьдаг тал бий. Гэхдэз Улаан нуурыг ширгэсний дараа зэгсзн дундаас 3 метр урттай, хоёр урт сарвуутай нэгэн сонин загасны яс олдсон бөгөөд нутгийн нэгэн залуу Хятадын наймаачинд 100 мянган төгрөгөөр худалдсан тухай яриа ч байдаг. Тэр ч бүү хэл Улаан нуурыг ширгэхээс өмнө нэгэн шенө нууранд ирж байгаагүй асар том шувуу ирж гуалин шиг урт загас шүүрч нисэхэд загасны хоёр урт сарвуу сарваганасаар одсон тухай харсан хүн ч гарч ирж байлаа. Мөн Тэрхийн цагаан нууран дээр энэхүү загас харагдсан тухай Хоргын тогоо орчимд нутагладаг иргэдэд ам дамжин яригдаж байсан удаатай. Увс, Буйр зэрэг олон олон нуурын тухай, тэнд байдаг амьтдын гухай олон олон итгэхэд бэрх яриа Монголын ард түмэнд байсан. Үүнээс хамгийн сонирхол татах нь Хевсгөл нууртай холбоотой яриа юм.
...Эрхүугийн худалдаачин Н.Ф.Моряшкин гзгч эрийн тэмдэглзлд энз тухай дурдагдсак байдаг. Уг тэмдэглэлд: "1912 оны зун Хөвсгөл нууран дзэр загасчилж яваад уртаараа 300 метр орчим, өргөнеөрөө 18 мөтр орчим далбагар сүүлтэй адлайн халимтай тестэй аварга загас нуурын уснаас дээш гарч ирээд зщ доошоо шумбан орохыг алмайран харсан аж. Энэ явдлаас хойш долоон жилийн дараа "Байгаль далайд ч тийм том загас байхыг би емнө нь олж хараагүй" гэж Моряшкин догдлон бичсэн байдаг. Харин иргэний дайны үед Колчакийн засаг Новосибирскт бүтэн жил ноёрхох үед цагааны цэргийн хурандаа, эрдэмтзн С.Махмудов дээрхи тэмдэглэлийн дагуу Хөвсгөл нууран дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц байгуулан ирж байжээ. Тус экспедиц Хөвсгөл нуурын аварга загастай гурван удаа таарч байсан ч гурав дахь удаагийнхдаа ганцхан хувь зураг дарж чадсан гэдэг.
С.Махмудовын тодорхойлсноор Номхон далайн аварга хөх халим Хөвсгөл нууранд байсан аж. Харамсалтай нь энэхүү экспедицийн судалгааны ажлын баримт бичиг ганцхан хувь дарагдсан тэрхүү зурагны хамт дайны хөлд үрэгдэн үгүй болсон. Гэхдээ уг зураг тухайн үедээ Эрхүүд нилээд олон хүний анхаарлыг татаад барахгүй зарим эрдэмтэд түүнийг Япон тзнгист авсан хуурмаг гэрэл зургаар худлаа дуулиан тараалаа хэмээн "Байгаль нуурын усанд ч байхгүй аварга халим Хөвсгөл нууранд байна гэж үү?" хэмээх гарчигтай няцаалтыг Чита хотын нэгэн сонинд нийтэлж байжээ. Уг шуугиан ингэсгээд намжсан учир нь харсан үзсэн гэх хоёр гэрч хоёулаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэрч болох баримт бичиг нь бүхэл бүтэн хоёр дайны галд үрэгдэн үгүй болсон. Энэхүү нуурын итгэмээргүй яриа бүүр Хубилай хааны үеэс гаралтай байдаг тухай дархадуудын дунд яригдсаар байна.
Ази тивийн хамгийн гүнзгийд тооцогддог энэхүү нуурын ёроол одоо хүртэл тайлагдьагүй нууц хэвээр байгаа билээ. Тийм болохоор халим байгаа ч юм билүү. Эсвэл хөрсөн доогуур номхон далайтай холбогдцог суваг байгаа ч юм билүү. Өнгөрсөн зуунд л гэхэд Африкийн эрэг дэхь "Эри" нуур нь херсен доогуураа 180 км явж байж Атлантын далайтай холбогддог суваг байдгийг илрүүлсэн шүү дээ. Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ.
| Анжигай | 2010-06-17 11:18 |
Сонирхолтой байна. БАйхгүй зүйлээр яаж бизнес хийдгийг Шотландчууд үзүүлж байгаа. Манайх ч гэсэн үл итгэгчдэд зориулсан БРЭНД-тэй болох л хэрэгтэй. Энергийн төвийг ихээ эрхлаамдуул болохгүй юмгүй.
Бас Олгой хорхой зита бас энэ Хөвсгөл нуурын халимыг ч гэсэн хэрэг болгоод дэлхийн сенсаац болгох л хэрэгтэй мэт.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.