2010.06.21 Батжа
Эко Констракшн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангана.
Эдийн засаг хямралтай байгаа өнөө үед төрөөс барилгын салбарыг дэмжиж буй хамгийн бодитой хөрөнгө оруулалт нь 4000 айлын орон сууц хөтөлбөр билээ. Нийт өртгөөрөө 180 тэрбум төгрөг бүхий уг хөтөлбөр нь дунд болон дундаас доош орлоготой төрийн албан хаагч иргэдийг орон сууцтай болоход нь зээлийн хэлбэрээр шууд дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү хөтөлбөрийн нэг томоохон гүйцэтгэгчээр Эко Констракшн ХХК сонгогдон ажиллаж байна. Барилга угсралт бүтээн байгуулалтын чиглэлд өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн үндэсний томоохон компаниудын нэг болох Эко Констракшн ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ 4000 гаруй айлыг тохилог орон сууцтай болгоод байна. Тус компаний барьж буй Баянгол Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голден Парк цогцолбор хотхон нь орчин үеийн барилгын шийдэл, аюулгүй байдал, хүний амьдралын тав тухыг бүрэн хангасан 16 давхар орон сууцны хороолол болох юм. Газар хөдлөлтийн 8 баллын тэсвэртэй, хүүхдийн тоглоомын болон өндөр настны амралтын талбайтай, харуул хамгаалалтын найдвартай орчин бүрдсэн энэхүү хотхонд байр авсан иргэд өөрийн хүссэнээрээ өрөөний зохион байгуулалтын өөрчлөн захиалах бүрэн боломжтой юм. Энэхүү хотхоноос 4000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдан зээл авч буй төрийн албан хаагч иргэд өөрийн сонирхолд тааруулан худалдан авах боломж бүрдэж байна.
| Зочин | 2011-10-05 18:53 |
EDniihiig l sonsoj t1tew dee busad ni ch yahaw
| Зочин | 2011-10-05 18:53 |
EDniihiig l sonsoj t1tew dee busad ni ch yahaw
| Зочин | 2011-10-05 18:52 |
EKO g songoj t1tewdee busad ni ch yahaw

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.