2010.06.23 Батжа
Эко Констракшн хятад ажилчидтай юу?
Нийслэл Улаанбаатар маань уг нь өдөр ирэх тусам л өнгө төрхөө засч, хот гэдэг суурин амьдралын хэв маяг, соёл руу руу алхам алхамаар дөхсөөр л байна. Нэг сая хүнтэй хотод ажиллаж байгаа үндэсний цөөн хэдэн барилгын компаниуд элдэв хэл ам шүүмжлэлд өртсөн ч улсынхаа хөгжил, томоохон бүтээн байгуулалтын ачааны хүндийг үүрч явдаг билээ. Ямарваа нэгэн аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа нь жигдрээд ам бүл нь нэмэгдэхийн зэрэгцээгээр хэвлэлийнхний хараанд өртөж элдвээр гоочлуулдаг нь нууц биш. Эдгээр компаниудын дотроос нэлээдгүй хэл аманд өртдөг нь Эко Констракшн ХХК. Сүүлийн үед тус компанийг олон хятад ажилчидтай, тэд нар нь монголчуудад зориулж чанаргүй барилга барьж байна гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар тус компаний Хүний Нөөцийн газраас тодруулахад, ... манай компани 1000 гаруй ажиллагсадтай, 60 гаруй нарийн мэргэжлийн инженер текникийн ажилтантай. Одоогоор манайд ажиллаж байгаа хятад хүн байхгүй... гэсэн хариу өглөө.
Монголын эдийн засагт үүр хаяарч байна. Олон жил уналтанд байсан барилга бүтээн байгуулалтын салбар одоо л сэргэх тал руугаа орж байна. Улс орон маань үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирж байгаа энэ үед цөөхөн хэдэн үндэснийхээ компанийг дэмжиж чадахгүй юмаа гэхэд энэ мэт яль шалихгүй зүйлсээр доош нь хийхгүй юмсан. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 4000 айлын орон сууц хөтөлбөрийг дэмжигч, нэгэн томоохон гүйцэтгэгчээр нь ажиллаж буй тус компанийг барилгын үнийн тал тал дээр уян хатан бодлого баримталж, тохилог ая тухтай орон сууц нийлүүлж байгаад нь талархах хүн цөөнгүй байдаг билээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.