Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  Бүртгүүлэх |  Нэвтрэх

Date/Time: 2012.February.08 09:22 AM

News

ХДХВ-ийн халдварын тохиолдол дөрвөөр нэмэгдлээ

7-р сарын эхээр улсын баярын өмнөхөн ХДХВ-ийн халдварын 4 тохиолдол илэрч бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс 30-44 насны, 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байна. Хоёр нь хотын, 2 нь орон нутгаас илэрсэн байна.
Дэлгэрэнгүйг: http://eruul-mend.dayar.mn/news/show/5365


Долоодугаар сарын эхээр улсын баярын өмнөхөн ХДХВ-ийн халдварын дөрвөн тохиолдол илэрч бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс 30-44 насны, 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байна. Хоёр нь хотын, 2 нь орон нутгаас илэрсэн байна.

Одоогоор тэдний биеийн байдалд гарсан өөрчлөлтгүй, ХДХВ-ийн халдварын шинж тэмдэггүй үедээ байна. Биеийн байдал, дархлааг нь үнэлэх шинжилгээнүүд хийгдэж байгаа. Илэрсэн шинэ тохиолдлуудын халдварын тархварын судалгаа явагдаж байна.


2010 оны долоодугаар сарын 20-ны байдлаар манай улсад ХДХВ/ДОХ-ын нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс 10 хүн нас барсан. Одоогоор 16 хүн ретровирүсийн эсрэг эмчилгээ хийлгэж байна, ойрын үед нэмж 10 хүн ретровирүсийн эсрэг эмчилгээнд орох шаардлагатай болж байгаа.


ХДХВ-ийн халдварын тархалт нэмэгдэж байгаа тул ард иргэд, ялангуяа залуучууд уг халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Иргэн бүр ХДХВ-ийн халдвар гэж юу болох, уг халдвар ямар замаар халддаг, яаж урьдчилан сэргийлдэг, ямар хор хохиролтойг сайтар мэдэж ойлгох, өөрсдийгөө хамгаалах наад захын арга хэмжээг хэрэглэж сурах, халдварт өртөж болзошгүй эрсдэлээс болгоомжилж, зайлсхийж байх нь зүйтэй юм.


Хэрэв хэзээ нэгэн цагт ХДХВ-ийн халдвар авах эрсдэлтэй байдал тохиолдож байсан бол сайн дураараа ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь зүйтэй. Улсын хэмжээнд 60-аад цэгт ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв ажиллаж байна. Бүх аймгуудын төв, хотын дүүргүүд, клиникийн нэгдсэн эмнэлэг, зарим суманд, хувийн эмнэлэгт шинжилгээ хийж байгаа. Шинжилгээ хийлгэж, хариугаа мэдэж, зөвлөгөө авах нь олон талын ашигтай. Халдвар авсанаа эрт мэдэж, хяналтанд орох нь халдвараа бусдад тараахаас эрт сэрэмжлэн, дагалдах халдвараас сэргийлэх эмчилгээ хийлгэвэл удаан амьдрана, оройтож ирвэл тусламж авах боломж хомс гэдгийг анхаарах хэрэгтэй байна.

Сүүлийн үед хүмүүс энэ чиглэлээр эмнэлэгт хандах, эрүүл мэндийнхээ талаар анхаарах хандлага өөрчлөгдөж сайжирч байна. Шинжилгээ хийлгэх, түүгээр ч барахгүй БЗДХ болон ХДХВ-ийн халдвартай ч юм уу өвчтэй илэрсэн ч таны нууцыг хадгалдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.


ХӨСҮТ-ийн Сургалт хэвлэл мэдээллийн алба








Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зурган дээрхи үсгийг бичнэ үү: