2010.07.22 Даяар
2010.7.22 Өнөөдөр хаана, юу болох вэ?
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах http://biznes.dayar.mn/news/show/5366 линкээр орж сонирхоорой. Харин одоо товч тойм хүргэе.
Олон нам оролцсон сонгууль явуулсны ой
Олон нам оролцсон анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 20 жилийн ойн арга хэмжээ, баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд 16.00 цагаас эхэлнэ. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд нар оролцож үг хэлэх юм байна.
Польшийн үзэсгэлэн
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулж БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас соёл урлагийн хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж буй. Тэдгээрийн нэг болох МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд польшийн уран бүтээлчдын “Шилжих хөдөлгөөн” үзэсгэлэн нээгдсэн ба усан будаг, зураасан зургууд тавигджээ. Үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ.
Эсгий урлалын сургалт
Эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүни хийж сурахыг хүссэн хүн бүхэнд зориулсан сургалт өнөөдөр 10.00 цагаас эхлэнэ.
Та сургалтанд сууснаар:
- Ноос боловсруулах технологи
- Эсгий хавтан хийх технологи
- Зах зээлд борлуулалт сайтай ахуйн зориулалттай 6 ширхэг бүтээгдэхүүн хийх
- Гадаадын жуулчид ихээр худалдан авдаг бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд
- Эсгий бүтээгдэхүүнийг чимэглэх арга технологийг тус тус хийж сурна.
- Байнгын эргэх холбоотой байж ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ авах боломжтой
Сургалтанд хамрагдсан хүн бүрт СЕРТИФИКАТ олгоно. Төлбөр 30,000 төгрөг. Лавлах утас: 9969-8944, 8809-5005
Хаяг: Хэвлэлийн хүрээлэнгийн замын эсрэг талд “EVER GOOD” ХХК-ний байр, 2 давхарт
“Алтаргана” наадам үргэлжилсээр...
Буриадын соёл урлаг, спортын олон улсын энэхүү наадмын нээлт өнөөдөр бөгөөд дараах хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүд зохион байгуулагдах ажээ. Наадам 23 хүртэл үргэлжилнэ.
7 дугаар сарын 22. Пүрэв
10:00-18:00:
“Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын уралдаан /Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга/
Буриад ардын дууны уралдаан /Улсын филармони/
Буриадын орчин үеийн дууны тэмцээн /Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр/
Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн/Төв цэнгэлдэх хүрээлэн/
“Дангина” гоо бүсгүйн тэмцээн /Соёлын төв өргөө/
“Буриад хувцас”-ны шилмэл загвар зохион бүтээгчдийн уралдаан /Улаанбаатар чуулга/
“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн /Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей/
Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн /Уран зургийн галерей/
Баримтат болон уран сайхны киноны өдөр
Үлгэр туульчдын тэмцээн /Түмэн-эх чуулга/
Буриадын яруу найргийн наадам /Үндэсний номын сан/
Сэтгүүлчдийн “Алтан саг” тэмцээн /Улсын хүүхэлдэйн театр/
Буриад бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Буриад сур харваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Жуулчдад зориулсан тоглолт
Аялал жуулчлалын үндэсний төвийн Discover Mongolia төвд “The Mongolian melody – descendant of the Great Khans” нэртэй монголын ардын урлагийн тоглолт гадаадын жуулчдад зориулан ажлын өдрүүдэд 18.00 цагаас болох ба 7-р сарыг дуустал үргэлжлэх юм байна. Лавлах утас: 319371, 99299918
Эх сурвалж: http://biznes.dayar.mn/news/show/5366

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.