2010.07.23 Даяар
2010.7.23 Өнөөдрийн үйл явдлууд
Өнөөдөр 2010 оны 7-р сарын 23-ны Баасан гариг. Хаана, ямар үйл явдал, арга хэмжээ болох тухай тоймыг http://biznes.dayar.mn/news/show/5371 эндээс хүлээн авна уу. Харин одоо зарим мэдээллийг хүргэе.
Нохойн үзүүлэх тоглолт
Өнөөдөр 14.00 цагаас Бейсболын талбайд Монгол Солонгосын хамтарсан нохойн цуглаан, үзүүлэх тоглолт болох ажээ.
Монголын нохой сонирхогчдын холбоо болон ЦЕГ ын нохойн тасаг, Солонгос улсын бие хамгаалах урлагийн холбооны сургуультай нохойнууд энэ үеэр чадвараа танд танилцуулах юм байна.
Хамтарсан үзүүлэх тоглолтыг сонирхох хүсэлтэй хүн бүхнийг урьж байна. Ямар нэгэн үнэ төлбөргүй бөгөөд та тэнд адил сонирхолтой танилын хүрээгээ тэлж, мэдээлэл, туршлагаа солилцох бүрэн боломжтой.
Лавлах утас: 99735573
Гадаадад байгаа монгол мэргэжилтнүүдийн “Зуны лекц-2010”
Цахим Мэдлэг ТББ-аас гадаадад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа монгол эрдэмтэн, мэргэжилтнүүдийн “Зуны лекц-2010” арга хэмжээ Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр болно.
Лекторууд нь АНУ-ын Миззурийн Их Сургууль, Конгрессийн Номын Сан, Майкрософт компани, Симко Инкорпорайтэд компани, Финландын Аабо Академи Их Сургуульд мэргэжлээрээ тогтвортой ажиллаж байгаа монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд байх юм. Лекц бүтэн өдөр үргэлжилж, таван илтгэгч найман лекц уншина.
Илтгэгчид барууны хөгжингүй орнуудын сургалт, шинжлэх ухаан, нийгмийн асуудлыг төрөлх Монголынхтойгоо хослуулан илтгэж, энэ мэдлэгийг хэрхэн нутагшуулах талаар оролцогчидтой чөлөөт ярилцлага хийнэ. Түүнчлэн барууны хөгжингүй орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллахын тулд ажлын ямар шаардлага, стандарт, босго шалгуурыг давж, улмаар өндөр өрсөлдөөн дунд хэрхэн ажиллаж амьдардаг тухайгаа сонирхуулах юм.
Лавлах утас: 319367, 99091156, 98661156
“Алтаргана” наадам хаалтаа хийнэ
Буриадын соёл урлаг, спортын олон улсын энэхүү наадмын нээлт өнөөдөр бөгөөд дараах хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүд зохион байгуулагдах ажээ. Наадам өнөөдөр хаалтаа хийнэ.
7 дугаар сарын 23. Баасан
10:00-18:00 цагуудад дараах хуваарийн дагуу арга хэмжээтэй.
10:00-18:00 Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн /Уран зургийн галерей/
“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн /Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей/
16:00 Наадмын шагналтнуудын нэгдсэн тоглолт /Соёлын төв өргөө/
18:00 Наадмын хаалтын ажиллагаа, шагнал гардуулал ёслол /Соёлын төв өргөө/
Хэвлэлийн бага хурал
MN Мэдээллийн төвд:
11.00 цагт Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулж буй зуны фестивалийн талаарх мэдээллийг сонирхоорой.
Үргэлжлэлийг http://biznes.dayar.mn/news/show/5371

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Monkey.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.